“Дэлхийн Банк: Олон улсын санхүүгийн зах зээлийн төлөв болон улс орнуудын хөгжил рүү санхүүгийн урсгалыг чиглүүлэх нь” сэдэвт лекц уншлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч ноён Жиндонг Хуа МУИС-ийн багш оюутнуудад зориулан “Дэлхийн Банк: Олон улсын санхүүгийн зах зээлийн төлөв болон улс орнуудын хөгжил рүү санхүүгийн урсгалыг чиглүүлэх нь” сэдэвт лекц уншлаа. Лекцэд олон улсын харилцаа, олон улсын эдийн засаг, бизнес, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнууд болон багш нар оролцож олон улсын санхүүгийн зах зээлийн талаар ноён Жиндонг Хуатай санал солилцож, сонирхсон асуултууддаа хариулт авсан юм.

Ноён Жиндонг Хуа нь Олон улсын санхүүгийн корпораци болон Азийн хөгжлийн банкинд удирдах албан тушаал хашиж байсан олон улсын санхүүгийн зах зээл, олон улсын санхүүгийн байгууллагын талаар арвин их туршлагатай тул лекц сонирхолтой болж өндөрлөлөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар