“ARC” Азийн судалгааны төв судалгааны төсөл шалгаруулна

Share Button

МУИС-ийн “ARC” Азийн судалгааны төв  2020 онд

  • Судалгааны төсөл,
  • International Scholars Exchange Fellowship Program докторын дараах судалгааны судлаачийн төсөл шалгаруулж санхүүжүүлнэ.
  1. Судалгааны төсөл. ARC хөтөлбөр нь МУИС-д ажилладаг a) эрдэмтдийн судалгааны баг, б) докторын дараах залуу судлаачийн ажлыг дэмжих, санхүүжүүлэх зорилгоор дараах чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:
    • Монгол орны биологийн олон янз байдал ба биологийн нөөц
    • Байгалийн нөөцөд тулгуурласан дэвшилтэт материалын судалгаа
    • Эрчим хүчний дэвшилтэт технологийн судалгаа
  • Хүрээлэн буй орчны судалгаа. (Говийн бүсийг хамарсан судалгаа хийх нь  давуу тал болно).
  • Байгалийн нөөцөд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн нийгэм-эдийн засгийн судалгаа. (Говийн бүсийн судалгааг хийх нь давуу тал болно)
  • Цогц процессын загварчлал ба симуляц
  • Компьютер, мэдээллийн шинжлэх ухаан

     (Computer  Sciences: Big data statistics and cryptography)

  • Азийн бүс нутгийн улс төр судлал (Political study of Mongolia and other Asian countries), олон улсын харилцаа (Regional international relation)
  • Түүхийн салбар дундын харьцуулсан судалгаа (History: interdisciplinary, cross cultural, comparative research )
  • Солонгос судлал, хэл шинжлэл
  • Солонгосын тэргүүлэх их сургуультай хамтарсан чиглэлээр судалгааны төсөл

Төслийн үргэлжлэх хугацаа хоёр жилээс хэтрэхгүй байна (2020.01.01-2021.12.31).

Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 11 дүгээр  сарын 20-ны өдөр, 18 цаг. № 208, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр. Төслийн саналын цахим хувилбарыг project.num.edu.mn системийн Төслийн зар цэс рүү (https://project.num.edu.mn/#/Proposals) оруулна уу.  

  1. International Scholars Exchange Fellowship Program докторын дараах судалгааны судлаачийн төсөл. МУИС-д мэргэжлээрээ ажиллаж байгаа 50 хүртэлх насны эрдэмтэн судлаачийн БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад докторын дараах “Korea Foundation for Advanced Studies сангийн ISEFP (International Scholars Exchange Fellowship Program)” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судалгааны төсөл дараах чиглэлээр сонгон шалгаруулна.
  • Нийгэм, хүмүүнлэгийн ухаан  (Humanities and Social Sciences)
  • Эрчим хүч (Energy related field)
  • Биологи ба Биотехнологи (Life Science)
  • Компьютерын шинжлэх ухаан, холбоо, мэдээллийн технологи, электроник инженерчлэл (Computer Science, Electronic Engineering, Telecommunication, Information Technology)

Судлаачийн нэг сарын тэтгэлэг: 3 сая вон, даатгал, хоёр талын замын зардлыг олгоно. Түүнчлэн судлаач жилийн эцсийн судалгааны тайланг тус санд  хүлээлгэж өгөхөд урамшуулал – 1 сая вон, SCI, SSCI, AHCI  сэтгүүлд хэвлүүлсэн тохиолдолд 2-5 мянган ам. доллар, National Research Foundation of Korea сангийн бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд- 1 мянган ам. долларын нэмэгдэл урамшуулалтай.

Докторын дараах судалгааны үргэлжлэх хугацаа хагас жил, нэг жилээс хэтрэхгүй байна (2020-09-01-ээс 2021-03-01/2021-09-01). Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 18 цаг. №208, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр. Төслийн саналын цахим хувилбарыг project.num.edu.mn системийн Төслийн зар цэс рүү (https://project.num.edu.mn/#/Proposals) оруулна уу.

Төслийн гол шалгуур үзүүлэлт

  • Шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа боловсруулалт байх,
  • Салбар дамнасан, цогц, ахисан түвшний судалгаа байх,
  • Төслийн үр дүнг Web of Science JCR индекстэй  олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд нийтлүүлэх боломжтой байх,
  • Хамтарсан төсөл дэх магистрант, докторантын оролцоо, төслийг олон улсын болон гадны байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа байдал

Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд

  • Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан (KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэлд нийцэж байх,
  • Төслийн шинжлэх ухааны суурь судалгаа, нийгэм эдийн засаг, инновацийн ач холбогдол,
  • Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
  • Төслийн урьдчилсан төсөв, түүнийг ARC-аас санхүүжүүлэх бодит боломж,
  • Төслийн удирдагч нь МУИС-ийн үндсэн профессор, дэд профессор байх,
  • Төслийн төсөв судалгааны ажлын хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байгаа эсэх,
  • Төслийг хэрэгжүүлэх хугацааг төлөвлөсөн байдал,
  • Төслийн үр дүнг Web of Science JCR бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлэн нийтлүүлэх боломжтой эсэх.

Төслийн мэдүүлэг

Төслийн мэдүүлэг дараах хэсгээс бүрдэнэ:

  • Төслийн хамаарах чиглэл
  • Төслийн нэр
  • Хугацаа
  • Төслийн үндсэн хэсэг (10-12 нүүрт багтаана. MS Word, фонтын хэмжээ: 11, мөр хоорондын зай: 1.0- 1.5)
  • Төслийн үндэслэл
  • Төслийн зорилго, зорилт
  • Судлагдсан байдал
  • Судалгааны арга зүй
  • Үр дүнгийн баталгаа (Web of Science JCR индекстэй  олон улсын сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл)
  • Хүний нөөц
  • Календарчилсан төлөвлөгөө: Санхүүгийн жил 2020 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл. ISEFP докторын дараах судалгаа нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ.
  • Төсөв

Судалгааны төслийн төсөвт дараах зардлуудыг тусгаж болно /ISEFP хөтөлбөрийн төсөвт хамаарахгүй/:

  • Багаж төхөөрөмжийг иж бүрэн болгох тодорхой хэсэг;
  • Урвалж худалдан авах;
  • Мэргэжлийн ном, сэтгүүл, программ;
  • Дээж материалын үнэ;
  • Лабораторийн шинжилгээ хийлгэх;
  • Дотоодын томилолт;
  • Төслийн үр дүн түгээх;
  • Урамшуулал
  • Төслийн удирдагч болон төслийн багийн гишүүдийн CV (Хавсралт. CV маягт), электрон хаяг, регистрийн дугаар, удирдагчийн докторын дипломын хуулбар.

Татах (DOCX, 23KB)

Азийн судалгааны төв, Эрдэм шинжилгээний хэлтэс, № 208,  МУИС-ийн 1-р байр.

Утас: 75754400~ 1140 arc@num.edu.mn