МУИС-ийн Биологийн тэнхим “Биологийн олон янз байдал” олон улсын зуны сургалтыг ес дэх жилдээ зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим нь ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенбергийн байгалийн түүхийн музейтэй хамтран Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа, цуглуулга ба хамгааллын чиглэлийн олон улсын зуны сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 3-20 –ны хооронд Булган, Сэлэнгэ аймгийг дамнан орших Зэд, Хантай, Бүтээлийн нурууны ДЦГ, түүний орчны бүс нутгаар амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг ХБНГУ-ын Зенкенбергийн байгалийн түүхийн музейн Амьтны секторын эрхлэгч, проф. др. Х. Анзорге, таксидермист М. Ханелт, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн дэд проф. др. Д. Лхагвасүрэн нар удирдан явуулсан бөгөөд МУИС-ийн ШУС-ийн экологи, биологийн нөөцийн менежментийн хөтөлбөрийн оюутнууд хамрагдлаа.

Зуны сургалтаар Монгол орны хөхтөн амьтны зүйлийн олон янз байдал ба тэдгээрийг тодорхойлох, амьтны цуглуулга хийх болон хээрийн судалгааны арга зүй зэрэг сэдвийн хүрээнд олон лекц, хээрийн болон лабораторийн сургалтуудыг зохион байгуулсан нийт  оролцогчдод ихээхэн сонирхолтой байлаа.

Бидний хамтарсан сургалтад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ХБНГУ-ын Зенкенбергийн байгалийн түүхийн музейн проф. др. Х. Анзорге, дэмжин ажилласан Зэд, Хантай, Бүтээлийн нурууны ДЦГ-ын хамгаалалтын захиргааны хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим