“The hidden half of tree: Role and importance of the roots“ сэдэвт нээлттэй лекц боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Ойн генетик, экофизиологийн лабораторийн хэрэгжүүлж буй ХУУРАЙ ГАНДУУ БҮС НУТАГ ДАХЬ ТАРИМАЛ ОЙН БҮТЭЭМЖИЙГ ҮНДЭСНИЙ СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙГ СУДЛАХ ЗАМААР НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ сэдэвт төслийн Зочин профессор Италийн улсын Инсубриа Их Сургуулийн (Insubria University) Профессор, Donato Chiatante 2019 оны 9 дүгээр сарын 23-нд МУИС-ийн номын сангийн 202 тоотод “THE HIDDEN HALF OF TREE: ROLE AND IMPORTANCE OF THE ROOTS” сэдэвт нээлттэй лекцийг Ой судлал, ургамал судлалын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн нийт 30 гаруй судлаач, оюутан нарыг хамруулан зохион байгуулагдлаа.

Тус нээлттэй лекцийн хүрээнд Профессор, Donato Chiatante нь Модлог ургамлын нуугдмал хэсэг буюу үндэсний хөгжил, архитектур болон 2019 онд Төв аймгийн Лүн сум дахь Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн туршилт, судалгааны талбайд гүйцэтгэсэн судалгааны ажлын зарим үр дүнгийн талаар илтгэлийг хэлэлцүүлж, хуран цугласан судлаач, оюутан нартай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар