Тээврийн цагдаагийн албанаас оюутнуудад яриа хийв

Share Button

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүх МУИС-ийн оюутнуудад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар сургалт, яриа хийлээ.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлэгт заасан “Явган зорчигчийн үүрэг”-ийг зөрчихгүй, чандлан биелүүлж байх мөн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо жолоочийн эрх, үүргийг мэдэхгүй байх нь зам тээврийн ослын холбогдогч болох аюултай тул оюутнуудад энэ талаар тайлбарлан таниулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар