“Чингис хааны Монголын төр бүрэлдэн үүссэн нь: “Нууц Товчоо”-ны Чингис хаантай холбоотой 6 их үйл явдлын жишээн дээр тайлбарлах нь” сэдвээр доктор, профессор Роберт Е. Бедески сонирхолтой лекц уншлаа

Share Button

Канадын Бритиш Колумб Их сургуулийн хүндэт профессор, Улс төрийн шинжлэх ухааны доктор, Профессор Роберт Е. Бедески нь Монголын  “Нууц Товчоо” судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

ОУХНУС-ийн урилгаар Профессор Роберт Е. Бедески  “Чингис хааны Монголын төр бүрэлдэн үүссэн нь: “Нууц Товчоо”-ны Чингис хаантай холбоотой 6 их үйл явдлын жишээн дээр тайлбарлах нь” сэдвээр МУИС-ийн   ОУХНУС-ийн багш, оюутнууд болон бусад эрдэмтэн судлаачдад  2019 оны 9 дүгээр сарын  25-нд  лекц уншсан.


Энэхүү сэдвийн  хүрээнд  эрдэмтэн Роберт Е. Бедески  Чингис хааны амьдрал болон хүчирхэг Монголын төрт улсыг байгуулсан түүний үйл хэрэг, цаашлаад Монголчуудын дэлхийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, ач холбогдлын талаар  олон сонирхолтой баримт мэдээнд тулгуурлан  тайлбарласны зэрэгцээ оюутнууд болон судлаачдын сонирхсон асуултын дагуу өөрийн санал бодлоо хуваалцав.

Мөн  өөрийн бүтээл   “Prolonging Existence: Lessons from Genghis Khan and a Theory of Life Security” (2018) номоо ОУХНУС-ийн хамт олонд  дурсгалаа.

Профессор Роберт Е. Бедескийн эрдмийн ажилд нь улам их амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар