“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аяны хүрээнд сургалт зохион байгуулав

Share Button

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 тоот тушаалаар жил бүрийн 09 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсон. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид нийт 175,200 гаруй оюутан суралцаж байгаагаас 89,3% нь Улаанбаатар хотод суралцаж байна. Оюутнууд эцэг эх, асрамжлагчийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг бөгөөд эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг, нийгэм орчны өөрчлөлтийн улмаас насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь илүүтэй байдаг.

Иймд оюутан залуусm эрүүл мэндийн боловсрол олгож, эрсдэлийг бууруулах, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг тус эмнэлгийн  нийгмийн эрүүл мэндийн ажилтан М.Бөхжаргал, сургалт хариуцсан ажилтан Р.Оюунгэрэл нар зохион байгуулж,  эрүүл ахуйч, тархвар судлаач, их эмч Э.Онончимэг “В,С вирус, урьдчилан сэргийлэлт” сэдвээр, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмэгтэйчүүдийн их эмч Цолмон “Нөхөн үржихүй” сэдвээр тус тус яриа хийлээ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС