Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 9 дүгээр сарын 25, 30 өдрүүдэд хуралдаж, МУИС-ийн эмерит профессор цол болон профессор, дэд профессор цол олгох эсэх асуудлыг хэлэлцлээ.

МУИС-ийн хүндэт цол олгох журмын 3.1-д зааснаар МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-оос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан боловсролыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд “Эмерит профессор” хэмээх хүндэт цол олгохоор заасан бөгөөд Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн Профессор, ШУС-ийн Биологийн тэнхимийн ахмад багш, доктор А. Гун-Аажав, Монгол Улсын Төрийн Соёрхолт, МУИС-ийн Профессор, ХШУИС-ийн Хэрэглээний Математикийн тэнхимийн ахмад багш, Академич Т. Жанлав, Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор, ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн ахмад багш, доктор Б. Сувд нарыг холбогдох тэнхим нэгжээс нэр дэвшүүлэн, бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөл, МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцсэний дүнд “МУИС-ийн Эмерит профессор” цол олгохоор шийдвэрлэв.

Мөн МУИС-ийн дэд профессор, профессор цолд нэр дэвшсэн эрдэмтэн багш нарын материалыг Ч. Ундрам ахлагчтай ажлын хэсэг холбогдох дүрэм журамд нийцүүлэн шалгаж, санал дүгнэлтээ Эрдмийн зөвлөлд танилцуулан хэлэлцүүллээ. Хоёр удаагийн хурлаар ажлын хэсгийн саналыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулсны дүнд Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 88.6%-ийн саналаар дараах эрдэмтэн багш нарт МУИС-ийн профессор, дэд профессор цол олгохоор шийдвэрлэв. Үүнд:

Профессор цолоор

  • В.Адъяасүрэн (ШУС-ийн БУС-ын Математикийн тэнхим)
  • О.Алтансүх (ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхим)

Дэд профессор цолоор

  • Б.Болор (БС-ийн Менежментийн тэнхим)
  • Д.Сувдаа (БС-ийн Санхүүгийн тэнхим)
  • О.Мөнхсайхан (ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхим)
  • Ц.Баатарчулуун (ШУС-ийн БУС-ын Геологи, Гео физикийн тэнхим)
  • Г.Баярмаа (ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхим)
  • Д.Нямбаяр (ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхим)
  • Д.Рэнцэнмядаг (ШУС-ийн БУС-ын Химийн тэнхим)
  • Ц.Батболд (ШУС-ийн НУС-ын Улс төр судлалын тэнхим)
  • Ч.Лодойравсал (ХШУИС-ийн Электроник, Холбооны инженерчлэлийн тэнхим )
  • Б.Цэрэнханд (ХШУИС-ийн Хими, Биологийн инженерчлэлийн тэнхим)

МУИС-ийн Эрдмийн зөвлөл