“МУИС-ийн номын санчдын хөгжил” цуврал сургалт, семинар боллоо

Share Button

2019-2020 оны хичээлийн жилийн эхний “МУИС-ийн номын санчдын хөгжил” цуврал сургалт, семинар 2019 оны 9 дүгээр сарын 27-нд боллоо. МУИС-ийн номын сангийн чанарын зорилтын нэг болох “Номын санч бүр судлаач байх” ажлын хүрээнд фондын бүтцээ нарийвчлан судлах, лавлагааны архив үүсгэх ажлыг эхлүүлж дараах сэдвээр номын санчдад сургалт хийлээ.

Үүнд “Аман лавлагаа бүртгэх, фондын бүтцээ судлах арга зүй” сэдвээр С.Найгалмаа, “Номын сангийн Коха програм дээр жагсаалт үүсгэж Zotero програм ашиглан номзүйн мэдээлэл бүрдүүлэх аргачлал” сэдвээр Б.Ихтамир нар сургалт хийлээ.