МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд “Ойн төгөл” байгуулна

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, ажилтнууд нийгмийн хариуцлагын хүрээнд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт 5 төрлийн 100 гаруй мод тарилаа. Сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль болон Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус суманд “Ойн төгөл” байгуулахаар тохиролцлоо.

Тэнхимийн багш нараас цуглуулсан номуудыг сургуулийн номын санд дурсгав.