МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс спортын бага наадам зохион байгуулав

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо Оюутан Конгрессын бүтэц бүрэлдэхүүн болох нийт 11 салбар зөвлөлүүдийн харилцааг сайжруулах , цаашид хамтран ажиллах гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилго дор зохион байгуулагдсан спортын бага наадмын хүрээнд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам зэрэг 4 төрлөөр зохион байгууллаа. Сагсан бөмбөгийн төрөл дотор нь гишүүд болон удирдлагын баг болгон хувааж нийт 18 баг хооронд 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол Улсын Их Сургууль” – ийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд оролцсон баг бүрэлдэхүүн:

  • Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын оюутны зөвлөл
  • Шинжлэх ухааны сургуулийн Байгалын ухааны салбарын оюутны зөвлөл
  • Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын оюутны зөвлөл
  • Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн оюутны зөвлөл
  • Хууль зүйн сургуулийн сургуулийн оюутны зөвлөл
  • Клубүүдийн зөвлөл
  • Нэгдсэн дотуур байрны зөвлөл
  • Орхон аймгийн сургуулийн оюутны зөвлөл
  • Завхан аймгийн сургуулийн оюутны зөвлөл
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн оюутны зөвлөл
  • Оюутны холбоо

Шагналт байр эзэлсэн багууд:

Сагсан бөмбөг:

  1. Удирдлагын төрөлд /1-р байр – ХШУИС, 2-р байр – НДБ, 3-р байр – БС /
  2. Гишүүдийн төрөлд /1-р байр – ХШУИС, 2-р байр – БУС, 3-р байр – ХУС /

Ширээний теннис:

  1. Эрэгтэй төрөлд /1-р байр – ХШУИС, 2-р байр – НДБ, 3-р байр – ОХ,ОК /
  2. Эмэгтэй төрөлд /1-р байр – ОУХНУС, 2-р байр – ХУС, 3-р байр – ХШУИС/

Шатар:

  1. Эрэгтэй төрөлд/1-р байр – ОХ,ОК 2-р байр – ХУС, 3-р байр – НДБ /
  2. Эмэгтэй төрөлд/1-р байр – НДБ, 2-р байр – НУС, 3-р байр – ХУС /

Даам

  1. Эрэгтэй төрөлд /1-р байр – БС, 2-р байр – ХЗС, 3-р байр – НДБ /
  2. Эмэгтэй төрөлд /1-р байр – НДБ, 2-р байр – ХУС, 3-р байр – ОХ,ОК /

Спорт бага наадмыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн “Биеийн тамирын тэнхим”-ийн хамт олон болон өдөрлөгт оролцсон нийт салбар зөвлөлүүд Завхан болон Орхон салбар сургуулийн баг тамирчдадаа баярласан талархсанаа илэрхийлье.