МУИС-ийн багш нарын баярын хурал, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Share Button

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан МУИС-ийн багш нарын баярын хурал, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Баярын үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар нийт багш нартаа мэндчилгээ дэвшүүлэн баярын хурлын илтгэлээ сонордуулав.

Түүнчлэн БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, доктор С.Мөнхбат МУИС-ийн УЗ-ийн баярын мэндчилгээг дэвшүүлж, БСШУС-ын сайдын МУИС-д ирүүлсэн талархлыг гардуулав.

Баярын хурлын үеэр МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч”-ээр МУИС-ийн зөвлөх профессор, төрийн соёрхолт математикч, Шинжлэх ухааны доктор Рэнцэнгийн Энхбатыг шагнасан бол МУИС-ийн “Хүндэт дэвтэр”-т МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн профессор Ренчингийн Дарьхүү, МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор Содовын Дамдинсүрэн нарын нэрийг бичиж алдаршуулахаар боллоо.

МУИС-ийн Захиргаа, удирдлагын хамт олон ISO 9001 стандартыг хэрэгжүүлж, өөрийн үйл ажиллагааг харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн системтэйгээр хянах тогтолцоог бий болгож, тус стандартын 10 бүлэг шаардлагыг бүрэн хангасж “Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001” стандартыг  амжилттай хэрэгжүүлсэн байгууллага болж гэрчилгээгээ гардан авч баяр дээр баяр нэмэв.

 

Мөн МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж МУИС-ийн зөвлөх профессор, МУ-ын гавьяат багш Түвдэнгийн Гун-Аажав, МУИС-ийн зөвлөх профессор, Төрийн шагналт, академич Тугалхүүгийн Жанлав, МУИС-ийн зөвлөх профессор, МУ-ын гавьяат багш Батын Сувд нарт МУИС-ийн эмерит профессор цол хүртээхээр шийдвэрлэснийг танилцуулан баяр хүргэлээ.  МУИС-ийн эмерит профессор цол нь “МУИС-ийн хүндэт цол олгох журам“-д заасны дагуу МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-оос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог дээд цол юм. Өмнө нь тус цолыг МУИС-ийн профессор Э.Равдан, Т.Дорж, С.Нарангэрэл нарын эрдэмтэд хүртэж байсан бөгөөд энэхүү цолыг 2015 онд бий болгосон байна.

Уламжлал ёсоор баярын хурал дээр МУИС-ийн профессор, дэд профессор цол гардуулах ажиллагаа боллоо. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, профессор Д.Сайнбилэгт МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолыг танилцуулав.

Ванданжавын Адъяасүрэн (Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Математикийн тэнхим), Очирын Алтансүх (Хэрэглээний шинжлэх ухааны, инженерчлэл их сургуулийн хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим) нарт профессор цолны үнэмлэх гардуулав.

Дэд профессор цолыг Банзрагчийн Болор (Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим), Дамирангийн Сувдаа (Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим), Одонхүүгийн Мөнхсайхан (Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим), Цэрмаагийн Баатарчулуун (Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн тэнхим), Гун-Аажавын Баярмаа (Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхим), Дашзэвэгийн Нямбаяр (Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхим), Дашзэвэгийн Рэнцэнмядаг (Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхим), Цэрэндашын Батболд (Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Улс төр судлалын тэнхим), Чоймаагийн Лодойравсал (Хэрэглээний шинжлэх ухааны, инженерчлэл их сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим), Баасанхүүгийн Цэрэнханд (Хэрэглээний шинжлэх ухааны, инженерчлэл их сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхим) нарт олгож батламжилсан үнэмлэхийг гардуулав.

Хичээл давхцан баярын хуралдаа оролцож цолны үнэмлэхээ гардан аваагүй багш нарыг МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар өрөөндөө хүлээн авч үнэмлэхийг гардуулан өглөө.

Баярын хурал дээр МУИС-ийн “Оны шилдэг багш”, “Шилдэг залуу багш, “Шилдэг судлаач” багшийн шагналыг гардуулсан юм.

Байгалийн ухааны салбараас

  • Оны шилдэг багшаар Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн профессор Б.Батжаргал
  • Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимийн ахлах багш Н.Гантуяа
  • Шилдэг судлаач багшаар Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Физикийн тэнхимийн профессор Н.Цогбадрах

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбараас

  • Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн дэд профессор дэд профессор Д.Нямаа
  • Бизнесийн сургуулийн Маркетинг худалдааны тэнхимийн ахлах багш Ө.Номинцэцэг
  • Шилдэг судлаач багшаар Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн профессор Д.Чимгээ нар тус тус шалгарлаа.

Мөн докторын хөтөлбөрт суралцаж буй МУИС-ийн багш П.Даваапил /ШУС-ХУС/, Э.Алтанболд /ШУС-БУС/, Д.Идэржаргал /ШУС-НУС/, Ц.Лхамролом /ХШУИС/ нарт докторын тэтгэлэг гардуулсан юм.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн ахмад багш, шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямбаад ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол олгосныг МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, Академич Р.Барсболд нар гардуулан өглөө.

Мөн хурлын үеэр төрийн одон медаль, салбарын шагнал, МУИС-ийн шагналаар нэр бүхий багш, ажилтнуудыг шагналаа.

Боловсролын тэргүүний ажилтан

Овог нэр

Одоо ажиллаж байгаа газар, албан тушаал

1 Сүхээгийн Батбилэг Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Тэнхимийн эрхлэгч
2 Батсэнгээгийн  Буянханд Оюутан, төгсөгчийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн
3 Ёндонгийн Байгалмаа Элсэлт, бүртгэлийн хэлтсийн Бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн
4 Бүрэнжаргалын Мөнхжаргал Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын   Химийн тэнхимийн Дэд профессор
5 Жавын Даваасамбуу   Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын   Физикийн тэнхимийн Профессор
6 Намсрайгийн  Цогбадрах   Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын   Физикийн тэнхимийн Профессор
7 Адилбишийн  Батхишиг   Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн  ухааны салбарын    Социологи, нийгмийн ажлын тэнхимийн Дэд профессор
8 Нацагдоржын Оюунзаяа Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн  ухааны салбарын   Их Британи, Америк судлалын тэнхимийн ахлах багш
9 Доржийн  Долгорсүрэн    Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн  ухааны салбарын   Гадаад хэлний сургалтын төвийн ахлах багш
10 Азкейгийн Еркеш   Бизнесийн  сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш
11 Даваацэрэнгийн Авирмэд   Бизнесийн  сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн Дэд профессор
12 Дашдоржийн Оюунгэрэл   Шинжлэх ухааны сургуулийн Шашин судлалын тэнхимийн дэд профессор
13 Баярын Энхцэцэг    Санхүү, төлөвлөлтийн газрын дарга
14 Амаржаргалын  Энхбат    Бизнесийн  сургуулийн  Санхүүгийн тэнхимийн Дэд профессор
15 Ш.Мэндбаяр Хамтын ажиллагааны хэлтсийн дарга
16 Ц.Пүрэвсүрэн Эрдэм шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн
17 Э.Одончимэг Байгаль эх лицей ахлах сургуулийн Монгол хэл уран зохиолын багш
СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
1 Б.Сарантуяа Шинжлэх Ухааны Сургууль Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор
МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
1 П.Энхбаяр Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн профессор
2 Н.Мөнхцэцэг Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор
3 С.Нямлхагва Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор
4 Т.Цэрэннадмид Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор
5 О.Анхтуяа Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор
Хөдөлмөрийн тэргүүний ажилтан
1 А.Ариунжаргал автомеханик
2 Т.Мөнхдалай Сантехникийн инженер
БСШУСЯ-ны жуух бичиг
1 Амгалангийн Баярбаатар Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга
2 Цагааны Эрдэнэчимэг   Элсэлт, бүртгэлийн хэлтэс, Төгсөлт хариуцсан ахлах мэргэжилтэн
3 Идэшийн Саруул   Шинжлэх ухааны сургуулийн химийн тэнхимийн ахлах багш
4 Дашдоржийн Мөнхбат   Элсэлт, бүртгэлийн хэлтэс, элсэлт хариуцсан мэргэжилтэн
5 Шагдарсүрэнгийн Сайнбилэг   Шинжлэх ухааны сургуулийн химийн тэнхимийн ахлах багш
6 Жигмэддамбын Очбаатар   Шинжлэх ухааны сургуулийн химийн тэнхимийн лаборант
7 Дармаагийн Ганцэцэг   Шинжлэх ухааны сургуулийн химийн тэнхимийн лаборант
8 Самбуугийн Мөнхцэцэг    Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн ахлах багш
9 Шинжээгийн Болормаа   Шинжлэх ухааны Гадаад хэлний төвийн ахлах багш
10 Баяхсайханы Алтанхүү   Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн ахлах багш
11 Алтангэрэлийн Баатарбилэг    Мэдээллийн технологийн газрын дарга
12 Намсрайн Оюунчимэг   Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш
13 Гомпилын Баттөр    Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор
14 Эрдэнэчимэгийн Дуламсүрэн    Элсэлт, бүртгэлийн хэлтсийн Дүн бүртгэл харицсан мэргэжилтэн
15 Энхбатын Цэцэгмаа    Элсэлт, бүртгэлийн хэлтсийн Дүн бүртгэл харицсан мэргэжилтэн
16 Д.Оюунгэрэл Байгаль эх лицей ахлах сургуулийн нийгмийн ажилтан
17 О.Мөнгөнтуяа Байгаль эх лицей ахлах сургуулийн Нийгэм судлалын багш
18 Ю.Отгонсүрэн Хангамж, үйлчилгээний газрын мэргэжилтэн
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны жуух бичиг
1 Ө.Насанмөнх Цахилгаанчин
2 Д.Ганбат жолооч
3 Ө.Алтанзул мужаан

 

МУИС-ийн шагнал
Нэр Сургууль, тэнхим
Хүндэт жуух
1 Н.Алтанзул Оюутан төгсөгчийн хэлтсийн Нийгмийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
2 О.Анхтуяа Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор
3 Н.Батжаргал Хууль зүйн сургуулийн үйлчилгээний ажилтан
4 С.Бат-Оюун Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн туслах
5 Б.Баяржаргал Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Математикийн тэнхимийн дэд профессор
6 Ж.Ванчинхүү Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Физикийн тэнхимийн дэд профессор
7 Ц.Гантулга Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Математикийн тэнхимийн дэд профессор
8 Н.Гантуяа Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Газар зүйн тэнхимийн ахлах багш
9 П.Гантуяа Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш
10 Н.Дэлгэрмөрөн Эрдэнэт сургуулийн Санхүү, Эдийн засгийн тэнхимийн туслах
11 Б.Дэмбэрэлмаа Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн багш
12 Т.Зулбадам Оюутан төгсөгчийн хэлтсийн Нийгмийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
13 Ц.Лхамролом Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн багш
14 Д.Мөнгөнцэцэг Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн лаборант
15 Г.Мягмарсүрэн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Физикийн тэнхимийн техникч
16 Н.Нямлхагва Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор
17 Ж.Оюунбилэг Элсэлт бүртгэлийн хэлтэсийн Элсэлт хариуцсан мэргэжилтэн
18 Г.Оюунчимэг Хууль зүйн сургуулийн үйлчилгээний ажилтан
19 Ш.Пүрвээ Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Физикийн тэнхимийн лаборант
20 Б.Солонго Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний сургалтын төвийн туслах ажилтан
21 Б.Сувдаа Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор
22 Ж.Сүрэнхор Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн туслах ажилтан
23 Н.Энхжаргал Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Физикийн тэнхимийн лаборант
24 Д.Эрдэнэжаргал Элсэлт бүргэлийн хэлтэсийн Сургалтын технологи хариуцсан мэргэжилтэн
Баярын бичиг
1 З.Байгалмаа Байгаль-Эх Лицей Ахлах Сургуулийн багш
2 Б.Ганболд Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш
3 Д.Гандармаа Байгаль-Эх Лицей Ахлах Сургуулийн багш
4 Г.Гантулга Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн багш
5 П.Даваапил Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухаан салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш
6 Б.Даваапүрэв Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш
7 П.Далайжаргал Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш
8 Д.Идэржаргал Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш
9 Т.Мөнх-Эрдэнэ Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш
10 Д.Нямдорж Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухаан салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш
11 О.Орхонбаатар Байгаль-Эх Лицей Ахлах Сургуулийн багш
12 Ш.Отгонсүрэн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш
13 Э.Саранцэцэг Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн туслах ажилтан
14 Р.Сүнжидмаа Байгаль-Эх Лицей Ахлах Сургуулийн ахлах мэргэжилтэн
15 Г.Тамираа Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш
16 Т.Төртогтох Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Физикийн тэнхимийн лаборант
17 М.Хулан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш
18 Г.Энхжаргал Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Химийн тэнхимийн лаборант
19 Д.Энхзол Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн багш
20 А.Энхнаран Байгаль-Эх Лицей Ахлах Сургуулийн багш
21 С.Энхтөр Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Физикийн тэнхимийн лаборант
22 Н.Энхтуяа Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухаан салбарын Газарзүйн тэнхимийн багш