“МУИС ПРЕСС ТӨВ” хэвлэх үйлдвэртээ техник, технологийн шинэчлэлт хийлээ

Share Button

МУИС ПРЕСС ТӨВ номын дэлгүүр, хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг МУИС-ийн бие даасан нэгж юм. МУИС ПРЕСС ТӨВ-ийн Хэвлэх үйлдвэр сүүлийн 15 жил техник, технологийн шинэчлэл хийгээгүй өнөөг хүртэл ажиллаж ирсэн. Саяхан шинээр орчин үеийн технологийн шийдэл бүхий дижитал хэвлэх машин /BIZHUB PRO 1100/, хэвлэлийн дараах үйлдвэрлэлд зориулагдсан хатуу хавтасны машин, бүрэлтийн машиныг худалдан авч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ.

Bizhub Pro 1100 загварын өндөр хурдны дижитал хэвлэлийн машин нь 330х470 хүртэлх форматаар 4300ш/ц-6000ш/ц хурдаар хэвлэх боломжтой юм.

МУИС ПРЕСС ТӨВ өөрийн эрхлэн гаргадаг ном, сурах бичиг, эрдэмтэн багш нарын бүтээл, эрдэм шинжилгээний сэтгүүлийг хурдан, шуурхай, чанартай хэвлэх боломж бүрдэж байна. Мөн диплом, диссертацийг стандартын дагуу хатуу хавтастай хэвлэх боломж бүрдлээ.

МУИС- Пресс төвийн Хэвлэлийн газар олон улсын хэвлэлийн газраас сурах бичиг орчуулах эрх авах, МУИС-ийн Ерөнхий болон мэргэжлийн суурийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, орчуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Харин Номын дэлгүүр нь өөрийн хэвлэлийн газрын эрхлэн гаргасан ном, сурах бичиг, эрдэмтэн багш нарын ном, эрдэм шинжилгээний бүтээлийг худалдаалдаг. 2019 оны хамгийн их эрэлттэй, борлуулалттай ном “Монгол Улсын түүх” сурах бичиг болон “Биологи” 2 боть номууд байна.