“NUM FOOTBALL CHAMPIONSHIP-2019” тэмцээн боллоо

Share Button

МУИС-ийн нийт оюутнуудын дунд оюутан залуусын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “NUM FOOTBALL CHAMPIONSHIP-2019” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 4 дахь жилдээ “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” – гийн хөл бөмбөгийн талбайд 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөр тэмцээн 9:00 цагт эхэлсэн ба хэсэг, нугалаа, хагас шигшээ, шигшээ тоглолт гэсэн дараалалтайгаар нийт БС, ШУС-НУС, ХЗС, ХЗС-2, ШУС-ХУС, ШУС-БУС, ШУС-БУС-2, ХШИУС-1, ХШИУС-2 гэсэн  нийт 9 баг тамирчид мөн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.


Хэсгийн тоглолт явагдаж дууссаны дараа Оюутны холбооны Тэргүүн Г.Мандах нээлтийн үйл ажиллагаан дээр үг хэллээ. Үлдсэн хэсгийн 9-н тоглолт дууссаны дараа нугалааны  4-н тоглолт явагдаж хагас шигшээд 4-н баг шалгарч БС, ХЗС, ШУС-БУС, ХШУИС  багууд шигшээ тоглолтод шалгарч тэмцээнд:

  1. Тэргүүн байр: Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль
  2. Дэд Байр: Хууль Зүйн Сургууль
  3. Гутгаар байр: Бизнесийн Сургууль

Нийт оролцсон баг тамирчдадаа баяр хүргэхийн сацуу цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье.