“МУИС ХАКАТОН-2019” УРАЛДААНЫ БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА

Share Button

МУИС-ийн оюутан залуусын дунд “МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриатай шинэ санаа, санаачилгыг шалгаруулах “МУИС ХАКАТОН-2019” уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдааныг бидний амьдралд  тулгамдаж буй асуудлыг шинэлэг арга замаар шийдвэрлэхэд чиглэсэн суралцагч залуусын бүтээлч санааг дэмжих, тэднийг хөгжүүлэх,  гарааны бизнесээ эхлүүлэх боломж, бололцоог бүрдүүлэх зорилготойгоор 2017 оноос зохион байгуулж эхэлсэн билээ.

Энэ удаагийн уралдаанд МУИС-ийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх, чанарыг сайжруулах шинэлэг шийдэл, шинэ санаачилгын дэмжих нийгмийн инновацийн төслийг хүлээн авна.

Уралдаан 2 үе шаттай болно.

Нэгдүгээр шат: МУИС ХАКАТОН-2019 (MUIS Hackathon)

  1. “МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриатай “МУИС ХАКАТОН-2019” уралдаан

 2019 оны    10 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагаас

                    10 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл нийт 48 цагийн турш

МУИС-ийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сайжруулах, МУИС-ийн соёлыг төлөвшүүлэх шинэлэг санаагаа дэвшүүлж хөгжүүлнэ.

  1. Хакатоны туршид багаа бүрдүүлэх, хэрэгцээгээ зөв тодорхойлох, төсөл боловсруулах, зөвшилцөх урлагт чиглүүлэх сургалт явуулж, менторууд зөвлөнө.
  2. Хакатонд хамгийн олон оролцогч дэмжсэн 10 хүртэл санааны санаачлагчид багаа бүрдүүлэн 48 цагийн турш төсөл болгон хөгжүүлнэ.
  3. Багууд 48 цагийн төгсгөлд танилцуулах өдөр (Demo Day)-өөр төслөө танилцуулна.
  4. Танилцуулах өдрийн шалгаруулалтаар 3 хүртэл багийг шалгаруулж, дараагийн шатанд хамрагдах эрх олгоно.

Хоёрдугаар шат: ХӨГЖҮҮЛЭЛТ

  1. Шалгарсан багууд 2019 оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 28-ны хооронд төслийн бизнес төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.
  1. Төслийн тайланг 2019 оны 12 дугаар сарын 08-нд Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээн авч, шаардлага хангасан төслийг хэрэгжүүлэх зардлын санхүүжилт олгоно.

ОРОЛЦОГЧИД ТАВИХ ШААРДЛАГА:

  • МУИС-ийн бүх салбарын бакалаврын хөтөлбөрөөр суралцагсад байх
  • Санаагаа 1 минутад багтаан видео бичлэг хийж, интернэтэд байршуулан (youtube гэх мэт) холбогдох линкийг chinzorig@num.edu.mn; bayaraa0902@num.edu.mn  хаягаар ирүүлэх

ОРОЛЦОГЧИД НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ АШИГЛАХ:

  • МУИС ХАКАТОН-2019 уралдаанд оролцогчид МУИС-ийн нээлттэй өгөгдөл http://data.num.edu.mn/ ашиглах боломжтой. http://data.num.edu.mn/dataset хаягаар нэвтэрч нийтлэгдсэн өгөгдлүүдтэй танилцах, өгөгдлийг татан авч ашиглах, асуудлыг тодорхойлох суурь судалгаанд ашиглах боломжтой.

БҮРТГЭЛ: МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 200 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цаг хүртэл бүртгэнэ.

ОРОЛЦОХ ОЮУТНЫ ТОО:                                     100-120 оюутан

“МУИС ХАКАТОН-2019 ТӨСЛИЙН ТӨСӨВ:          15 сая төгрөг

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ:

МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтсийн утас: 7575 4400 /1513, 1515/

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС