“ТОТАЛИТАР ДЭГЛЭМЭЭС ГАЖУУДСАН АРДЧИЛАЛ РУУ: МОНГОЛ УЛС БА БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС”-ийн жишээн дээр эрдэм шинжилгээний бага хурал болно

Share Button

МУИС-ийн Улс төр судлалын тэнхим нь Монгол дахь Фридрих Эбертийн сан, МЕC судалгааны хүрээлэнтэй хамтран “ТОТАЛИТАР ДЭГЛЭМЭЭС ГАЖУУДСАН АРДЧИЛАЛ РУУ: МОНГОЛ УЛС БА БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС”-ийн жишээн дээр эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Посткоммунист улсуудад гарч буй улс төрийн тогтолцооны ижил шинжтэй хямралыг Ардчиллын гажуудал хэмээн тодорхойлон Чех Улсын ардчиллын төлөв байдлаар судалгааны бүтээл гаргасан Михиал Клима судлаач гол илтгэл тавина. Түүний судалгааны бүтээл нь ардчиллын гурав дахь давалгаанд өртсөн улс орнуудад гарч буй засаглалын гажуудлыг хэрхэн засах тухай бөгөөд чех, монгол, англи хэл дээр хэвлэгдэн гарсан.

Ардчиллын үнэт зүйлс нь эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх ба энэхүү үнэт зүйлсийг хэрэгжүүлэх нь түүний институт байдаг. Ардчиллын институт нь үндсэн хуульт ёс, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, олон намын систем, хэвлэлийн бие даасан байдал, хүний үндсэн эрхийн баталгаажилт зэрэг олон үндсэн зарчмуудаас бүрдэнэ. Энэ нь манай улсын хувьд гажуудсан байна уу? Гажуудсан ардчиллыг засах боломжтой эсэх талаар эрдэмтэн, судлаачдын санаа бодол судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэг мөн зохион байгуулагдах болно.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын үеэр МУИС, Прагийн Метрополитан Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ үзэглэх юм.