Киргиз Улсын Бээжин дэх элчин сайдын яамны дэд консул Рахман Аданов МУИС-ийн оюутнуудтай уулзлаа

Share Button

Бүгд Найрамдах Киргиз улс нь Монгол улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол улсад дипломат төлөөлөгчийн газаргүй тул Бээжин дэх элчин сайдын яамнаас хавсран суудаг байна. 2019 оны 10 сарын 15 өдөр Монголыг хамаарсан дэд консул Рахман Аданов Монгол улсад айлчилсан бөгөөд айлчлалын хүрээнд МУИС-д зочилж оюутнуудад “Киргиз-Монголын харилцаа” сэдэвт лекц уншиж, Киргиз улсын тухай танилцууллаа.

Уулзалтад МУИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч. Лодойравсал, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш. Мэндбаяр, Киргиз улсын өргөмжит консул Н. Нармандах нар оролцсон бөгөөд МУИС-ийн Европ судлалын тэнхимийн оюутнууд болон багш нар сонирхсон асуултууддаа хариулт авлаа.