Кардинал Стефаны нэрэмжит Вышинскийн Их Сургуулийн Проф. Др. Агата Косиерадзка Федерчук МУИС-ийн ОУХНУС-ийн бакалаврын түвшний оюутнуудад лекц уншлаа

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс 2019 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан “Нийтийн удирдлагын долоо хоног” арга хэмжээний хүрээнд Польш Улсын Кардинал Стефаны нэрэмжит Вышинскийн Их Сургуулийн Проф. Др. Агата Косиерадзка Федерчук 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр МУИС-ийн төв номын сангийн 302 тоотод Төрийн удирдлагын хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудад “Польш Улсын төрийн удирдлага” сэдвээр лекц уншлаа.  Түүний лекц Польш Улсын төрийн бүтэц зохион байгуулалт, парламент, засгийн газрын үйл ажиллагаа, үр дүнтэй удирдлага, төрийн захиргааны албан хаагчдын цалин, урамшуулал, ёс зүй, хариуцлагын тухай асуудлуудыг багтаасан нь сонирхолтой байв.

Лекцийн үеэр оюутнууд БНПУ-ын төрийн байгууллагын тогтвортой байдал, төрийн албан хаагчдын цалин, цалингийн нэмэгдэл, албан тушаалын зэрэглэлийн талаар сонирхолтой асуулт асууж хариулт авлаа. Тус лекцэд 150 гаруй оюутан оролцсон бөгөөд Польш Улсын Төрийн албаны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгосон үр дүнтэй арга хэмжээ болов. Оюутнууд Проф. Др. Агата Косиерадзка Федерчукт сонирхолтой лекц уншсанд талархал илэрхийллээ.

ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим