Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2019 оны 10-р сарын 23-ны ЛХАГВА гарагийн Захиргааны зөвлөлийн хурлын мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. 2018-2019 оны хичээлийн жилийн тайлан /Дэд захирал Ч.Ундрам, Б.Очирхуяг, Ч.Лодойравсал, ЗХНГ-ын дарга Г.Мөнхбаяр/
  2. Хөтөлбөр сонголтын журамд өөрчлөлт оруулах тухай /ХЧБХ-ийн дарга Н.Пүрэвцогт/
  3. Бусад асуудал.

ГАРСАН ШИЙДВЭР:

  1. 2018-2019 оны хичээлийн жилийн тайланг дараах үндсэн 4 чиглэлээр танилцууллаа. Үүнд:
  • Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр дэд захирал Ч.Лодойравсал,
  • Сургах, суралцах үйл явц, оюутны үйлчилгээ чиглэлээр дэд захирал Б.Очирхуяг,
  • Байгууллагын засаглал чиглэлээр ЗХНГ-ын дарга Г.Мөнхбаяр,
  • Санхүү, бүртгэл, эдийн засгийн хөгжил, сургалт судалгааны орчин (хангамж үйлчилгээний) чиглэлээр дэд захирал Ч.Ундрам нар тайлангаа танилцууллаа.

Захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан санал, зөвлөмжийн дагуу тайланг дахин бэлтгэж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэгтгэн Эрдмийн зөвлөлийн төрөлжсөн хороодод хүргүүлж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

  1. Хөтөлбөр сонголтын журмын өөрчлөлтөд захиргааны гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, захирлын тушаал гарган баталгаажуулж хэрэгжүүлэх, бүх бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд, тэнхим, нэгжийн түвшинд сургалт хийх мөн хөтөлбөр сурталчлах өдөрлөгийн үеэр оюутнуудад танилцуулахаар шийдвэрлэв.
  2. Бусад асуудлын хүрээнд:
  • Дэд захирал Б.Очирхуяг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн МУИС-ийн шилдэг оюутнуудтай уулзах асуудлыг танилцуулав.
  • Захирал Я.Төмөрбаатар БСШУС-ын сайдын тушаалаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирал, ректоруудтай хамт БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэгт орж ХБНГУ-д DAAD-ын бүрэн санхүүжилтээр томилолтоор ажилласан ажлын тайлангаа хэлэлцүүлэв.
  • Захирал Я.Төмөрбаатар тэргүүтэй төлөөлөгчдийн БНТУ-ын Измир Катип Челеби их сургуульд Эрдэм шинжилгээний хуралд оролцсон тухай тайланг МУИС, Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн захирал Д.Анхбаяр танилцууллаа. Захирал Я.Төмөрбаатар тэргүүтэй төлөөлөгчдийн бүх зардал 50 сая мөн МУИС-ийн түрэг судлалын ангийн 11 нь оюутныг 1 жилийн хугацаатай Турк улсад Турк хэлний бэлтгэлд суралцах бүх зардал 204 сая төгрөгийг Туркийн талаас бүрэн хариуцаж байгааг мэдэгдлээ. Эдгээр оюутны сургалтын төлбөр 55 сая төгрөгийг МУИС-ийн данс руу шилжүүлжээ. Мөн хурлын үеэр Турк улсын ТИКА байгууллага МУИС-ийн түрэг судлалын хүрээлэнгийн тохижилтын зардалд 39 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болсон байна.