Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Ясны сийрэгжилт” өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Share Button

2019 оны 10 дугаар сарын 21–ний өдөр МУИС–ийн эмнэлэг, Оюутан төгсөгчийн хэлтэс, “Улаан загалмай“ клубийн оюутан залуус хамтран “Ясны сийрэгжилт” өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөрлөгийг  хичээлийн 2 дугаар байранд зохион байгууллаа.

Ясны сийрэгжилт өвчин нь хүний тулгуур эрхтэн араг ясыг хэврэгшүүлэн ялихгүй зүйлд хугарал бэртэл учруулж, удаан хугацааны хөдөлмөрийн чадвар алдагдалд хүргэдэг аюултай билээ. Энэ өвчин жил ирэх бүр залуужиж, өвчлөлийн тоогоор зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижингийн дараа 4 дүгээрт бичигдэж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Өдөрлөгийн үеэр МУИС-ийн багш, ажилтан болон оюутнуудад ясны сийрэгжилт өвчний шалтгаан, эмгэг жам, түүнээс хэрхэн  урьдчилан сэргийлэх арга замуудын тухай мэдээлэл, зөвлөгөө өгч, “Танита” аппаратаар биеийн жин, кальцын хэмжээг тодорхойлох, хүчилтөрөгчийн коктейлоор үйлчлэх,  кальц+Д3 витаминаар витаминжуулалт хийх зэргээр үйлчилгээ үзүүллээ.

МУИС-ийн эмнэлэг

Оюутан, төгсөгчийн хэлтэс