Бээжингийн Технологийн Их Сургууль магистр, докторын элсэлт болон оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа

Share Button

2020-2021 оны хичээлийн жилд Бээжингийн Технологийн Их Сургууль нь МУИС-ийн магистр докторын түвшний суралцагчдад БТИС-д суралцан төгсөх тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдад оюутан солилцоо хөтөлбөрт тэтгэлгээр 1-2 улирал суралцах боломжийг олгож байна.

МАГИСТР, ДОКТОРЫН ТҮВШИНД ЭЛСЭН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР

Суралцах хугацаа: Магистр – 2 жил, Доктор – 4 жил

Ерөнхий шалгуур:

  • МУИС-ийн магистр, докторын оюутан байх
  • Хятад/англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байх
  • Голч оноо 3,0 ба түүнээс дээш
  • Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • CV /тодорхойлсон загвар байхгүй/ англи эсвэл хятад хэл дээр
  • Суралцах төлөвлөгөө /англи эсвэл хятад хэл дээр/
  • Statement of purpose: эсээ хэлбэрээр бичих /англи эсвэл хятад хэл дээр/
  • Өмнөх боловсролын дипломны хуулбар /англи эсвэл хятад хэл дээр орчуулсан, нотариатаар батлуулсан байх/
  • Өмнөх боловсролын болон одоогийн дүнгийн тодорхойлолт /англи эсвэл хятад хэл дээр орчуулсан, нотариатаар батлуулсан байх/
  • Хятад хэлний HSK level 5 болон түүнээс түвшний онооны батламж
  • Англи хэлний TOEFL-80. IELTS 5.5 онооны батламж
  • Recommendation letter 2 хувь
  • Эрүүл мэндийн бичиг
  • Паспортны хуулбар /өнгөт/

Англи хэл дээр судлах боломжтой хөтөлбөрүүд:

Магистр:

  • Aeronautic and space science and technology
  • Mechanical Engineering
  • Electronics science and Technology
  • Information and Communication Engineering
  • Control Science and Engineering
  • Computer Science and Technology
  • Chemical Engineering and Technology
  • Chemistry
  • Law

Докторын бүх хөтөлбөр англи хэл дээр сулалх боломжтой.

Тэтгэлэг:

БНХАУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгт хамрагдана. Үүнд сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр болон амьжиргааны зардал буюу сар бүрийн стипенд /магистр-3000 юань, доктор-3500 юань/ багтах юм.

Хамрагдах оюутны тоо: 3

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг 1 багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээж, МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө .

Бээжингийн Технологийн Их Сургууль нь зөвхөн МУИС-иас албан ёсоор нэр дэвшүүлсэн оюутны материалыг хүлээн авахыг анхаарна уу. БТИС-д хувиараа элсэх хүсэлт гаргасан, материал бүрдүүлэн явуулсан оюутан нь Засгийн Газрын тэтгэлэгт хамрагдахгүй бөгөөд БТИС-ийн ерөнхий элсэлтийн журмаар элсэнэ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь нэр дэвшүүлэх бөгөөд МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг БТИС-д илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг  дахин  бүрдүүлэн  онлайнаар  илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР

Суралцах хугацаа: 1-2 улирал

Шаардлага:

  • МУИС-ийн бакалаврын 3, 4-р түвшний оюутан байх
  • Хятад/англи хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
  • Голч оноо бүх түвшинд 3,0

Бүрдүүлэх материал:

  • Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Statement of purpose /өөрийн танилцуулга, суралцах төлөвлөгөө, цаашдын зорилго тодорхойлсон эсээ/
  • Recommendation letter 1 хувь
  • Паспортны хуулбар /өнгөт/
  • Цээж зураг 2 хувь

Англи хэл дээр судлах боломжтой хөтөлбөрүүд:

Бакалавр:

  • Mechanical Engineering
  • Electronic Engineering
  • Electrical Engineering
  • Computer Science and Technology
  • International Economics and Trade

Магистр:

  • Mechanical engineering
  • Electronic Science and Technology
  • Information and Communication Engineering
  • Control Science and Technology
  • Computer Science and Technology
  • Chemistry
  • Chemical Engineering and Technology
  • Law
  • MBA

Сургалтын төлбөр, зардал: сургалтын төлбөр, байрны төлбөр төлөхгүй. Замын зардал, амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 5

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг 1 багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээж, МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө .

Оюутан, төгсөгчийн хэлтэс оюутан солилцоо хөтөлбөрт нь нэр дэвшүүлэх бөгөөд МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг БТИС-д илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар  илгээхийг анхаарна уу

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар