Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Share Button

Иргэн бүрт насан туршийн сурч боловсрох, ажил мэргэжлийн сонголтоо хийх, ажил мэргэжлийн хөгжлийн замаа удирдах, мэргэжлээрээ тасралтгүй өсөж хөгжихөд нь туслах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах чадамж бүхий ажил мэргэжлийн зөвлөхийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор салбар дундын магистрын хөтөлбөр 2017 оны хичээлийн жилээс нээгдэн элсэлт авч эхэлсэн.

Тус хөтөлбөрийг бодлогын түвшинд ХНХЯ, БСШУСЯ-наас дэмжлэг үзүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), ADB зэрэг донор байгууллагуудаас сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх зэргээс гадна суралцагчдад сургалтын тэтгэлгийн дэмжлэгийг үзүүлж ирсэн.

2019 оны намрын улиралд Шинжлэх ухааны сургуулийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт элссэн суралцаж буй оюутанд зориулсан шинээр тэтгэлэг олгогдож эхэлсэн болно. Суралцах чин хүсэлтэй боловч тодорхой хүчин зүйлүүдийн улмаас сурах үйл явц нь тасалдахаар сэргийлэх зорилготой сургалтын тэтгэлэг болно.

МУИС-ийн захирлын А/300 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан нийт 13 суралцагчдын материалыг хүлээн авч тэтгэлгийн зорилго, шаардлагын дагуу Мөнхтүвшин овогтой Мөнхнайрамдал суралцагчийг шалгаруулав. Танд халуун баяр хүргэж сургалтын өндөр амжилт хүсье.

Тэтгэлэг олгогч талын санхүүжилт болох 50.000 иен суралцагчийн СИСИ дансанд байрших бөгөөд МУИС-ийн захирлын тушаалаар батламж олгогдох болно.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар