Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлгийг гардуулан өглөө

Share Button

Япон улсын иргэн IKEDA SOGO нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Шинжлэх ухааны сургуулийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт элсэн суралцаж буй суралцагчид тэтгэлэг олгож эхэлсэн.

Тус тэтгэлгийн зорилго нь  Монголын ирээдүйг бүтээлцэхүйц суралцагчдын сургалт болон судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй суралцагчид олгодог тэтгэлэг юм. 2019-2020 оны хичээлийн жилийн жилд IKEDA SOGO -ийн нэрэмжит тэтгэлгийг ШУС-НУС-ийн ажил мэргэжил судлалын хөтөлбөрийн магистрант Мөнхтүвшин овогтой Мөнхнайрамдал шалгарч батламжаа гардан авлаа.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчид МУИС-ийн сургалт, оюутан хариуцсан дэд захирал  Б.Очирхуяг, ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал Б.Болд-Эрдэнэ, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Улс төр судлалын тэнхимийн багш Д.Бумдарь нар сургалтын өндөр амжилт хүсэж тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.

Тэтгэлэг олгогч талын санхүүжилт болох 50.000 иений тэтгэлэг олгогдох болно.