Байгаль-Эх Лицей Ахлах Сургуулийн Буфетны сонгон шалгаруулалт

Share Button
  1. Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал ирүүлэх /нэг метр.кв/;
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар-нотариатаар батлуулсан байх, Иргэний хувьд цахим үнэмлэх хуулбар-нотариатаар батлуулсан байх;
  3. Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг  нотариатаар баталгаажуулсан байх;
  4. Иргэн, хуулийн этгээд нь МУИС-ийн байруудад түрээсээр эзэмших ашигтай талбайд явуулах үйл ажиллагааны танилцуулга, МУ-ын стандарт MNS4946:2005-д /хэрэв өөрчлөгдсөн бол шинэчлэснийг ирүүлэх/ зааснаар хоолны газрын ангилал, тусгай зөвшөөрөл, зэрэглэл, үндсэн шаардлагын хавсралт “В” /норматив/-ийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх, ажлын байрны зураг, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлт, байгууллагын хаяг, холбоо барих утасны дугаар;
  5. Өмнө нь хийж байсан ижил төстэй ажлын туршлага-2017, 2018 оны байдлаар байх;
  6. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  2018 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлэх;
  7. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх;
  8. Худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, үнийн саналын жагсаалтыг ирүүлэх;
  9. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;
  10. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд сүүлийн 6 сарын сүүлийн дотор хамрагдсан байх;
  11. Түрээсийн төлбөрөө 3 /гурав/ сараар урьдчилан төлөх санхүүгийн чадвартай,
  12. Хөрөнгийн  баталгаатай байх (холбогдох эрх бүхий байгууллагын баталгаа гаргуулах);

Б.Нарантуяа Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтэн

МУИС-ийн хичээлийн 1-р байр, 210 тоот

 Холбоо барих утас:75754400 /1219/, 99858427