“Тоон ертөнц-2019” сэдэвт Улсын VII олимпиад зохион байгуулж, амжилттай оролцлоо

Share Button

Жил бүр их дээд сургуулиуд ээлжлэн бакалаврын оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Тоон Ертөнц – 2019” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем – зайнаас тандан судлалын  Улсын VII олимпиадыг  2019 оны 11 сарын 6-нд МУИС-ын Газарзүйн тэнхим, ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын геомэдээлэлзүй судлаачдын холбоо хамтран зохион байгууллаа. Олимпиадын сүүлийн шатанд эхний шатаас шалгарсан МУИС-6, ХААИС-7, ШУТИС-6, МҮИС-4 нийт 23 багийн 69 оюутан оролцлоо.

Энэхүү олимпиадын зорилго нь нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу улам бүр өсөн нэмэгдэж байгаа газарзүйн мэдээллийн систем болон зайнаас тандан судлалын дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан түүнийг ашигладаг хүрээлэн буй орчин, геологи, уул уурхай, экологи, байгаль, барилга архитектор, хот төлөвлөлт, газар ашиглалт, мониторинг, инженерчлэл, нийгэм, эдийн засаг, газрын зураглал, түүх, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудын эзэмшсэн онол, практикийн мэдлэг, ур чадварыг сорих, хөгжүүлэх, газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалыг олон нийтэд сурталчилахад оршино.

Шүүгчийн бүрэлдэхүүнд ШУА-ийн газарзүй-геоэкологийн хүрээлэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, МУИС, ХААИС, ШУТИС, Хил хамгаалах ерөнхий газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрдэмтэн судлаач, багш нар ажиллалаа. Олимпиадыг зохион байгуулахад идэвхитэй оролцсон Байгаль орчныг зайнаас тандан судлал (БОЗТС) мэргэжлийн оюутны “GIS” клубын оюутнуудад талархлаа илэрхийлж байна.

Олимпиадад амжилттай оролцон Тэргүүн б

айр эзэлсэн МУИС-ийн “Quasar” багийн гишүүн Т.Билгүүнтөгс (БОЗТС-4), Э.Ундрал (БОЗТС-3), Б.Батболд (БОЗТС-3),  Дэд байр эзэлсэн МУИС-ийн “Antares” багийн Д.Энхнаран (БОЗТС-4), Б.Билэгжаргал (БОЗТС-3),    Б.Анударь (Экологи-4), Гутгаар байрыг ХААИС-ийн “Гео-инженер” багийн гишүүн А. Дүүрэнхишиг (ГЗБ-4), Ү.Жүгдэрмаа (ГЗБ-4), Г.Гомбосүрэн (ГЗБ-3) нарт цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн “Quasar” багийн гишүүн Байгаль орчны зайнаас тандан судлалын 4-р түвшний оюутан Т.Билгүүнтөгс, Э.Ундрал, 3-р түвшний оюутан Б.Батболд

Дэд байр эзэлсэн МУИС-ийн “Antares” багийн гишүүн Байгаль орчны зайнаас тандан судлалын 4-р түвшний оюутан Д.Энхнаран, 3-р түвшний оюутан Б.Билэгжаргал, Экологийн 4-р түвшний оюутан Б.Анударь

Гутгаар байр эзэлсэн ХААИС-ийн “Гео-инженер” багийн гишүүн Газар зохион байгуулалтын 3-р түвшний оюутан Г.Гомбосүрэн, Газар зохион байгуулалтын 4-р түвшний оюутан Ү.Жүгдэрмаа, А.Дүүрэнхишиг, удирдсан багш Б.Сэр-од

“Тоон ертөнц-2019” улсын долоодугаар олимпиадын  оролцогчид