МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газарт бичиг хэргийн ажилтан шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Бичиг хэргийн ажилтан /үндсэн 1/
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Төрийн захиргааны удирдлага, албан хэрэг хөтлөлт, архивын мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Албан бичиг хөтлөлтөөр мэргэшсэн үнэмлэхтэй байвал давуу тал болно
  • Төрийн захиргааны болон байгууллагын бичиг хэргийн ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан
  • Захиргааны ажлын зохион байгуулалт, ёслол хүндэтгэлийн дадлага туршлагатай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг дунд болон ахисан түвшинд эзэмшсэн

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Аль нэг гадаад хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн өндөр чадвартай
  • Ёс зүйтэй, ажлын шаардлагаар олж авсан байгууллага болон хувь хүний талаарх мэдээллийн нууцыг хадгалах
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа:
2019 оны 11 дүгээр сарын 08-15-ны 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар