“Пассив барилгын дизайнер/зөвлөх”-н шалгалтад бэлтгэх ахисан түвшний сургалт зохион байгуулагдана

Share Button

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй (GIZ) хамтран “Пассив барилгын дизайнер, зөвлөх”-ийн олон улсын баталгаажсан үнэмлэх[1] олгох шалгалтад бэлтгэх ахисан түвшний сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтыг Германы Пассив барилгын хүрээлэнгийн мэргэшсэн сургагч багш, БНСУ-ын KNO ИС-ийн проф. Лий Пил-рюл заана.

Монгол орны хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах гол аргуудын нэг нь эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, стандартыг үе шаттай нэвтрүүлж, хэрэглэгчдэд дулаан тусгаарлал, дэвшилтэт технологийн үнэ цэнийг ойлгуулах явдал юм. Тиймээс, МУИС-ХШУИС СЭХ сэргээгдэх эрчим хүчний лаборатори нь ОУ-ын шалгуур өндөр стандарт болох пассив барилгын арга технологи, мэдлэгийг дэлгэрүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Сууцны дулаан алдагдал хэмжих аян[2] 2017 онд зохиож 60 гаруй айл өрхийг хамруулсан[3]. МУИС-ийн урилгаар проф. Лий Пил-рюл багш 2018 онд “Эрчим хүчний хэмнэлттэй сууцны стандартыг Монголд нутагшуулах нь” сэдэвт СЭХ лабораторийн нээлттэй семинарыг зохион байгуулж[4], “Пассив хаус” сэдвээр нээлттэй лекц тавьсан. Түүнчлэн Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форум AFORE-2018 Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Пассив сууцны тусгай салбар хуралдааныг зохион байгуулсан[5]. Цаашид гүйцэтгэлд суурилсан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын салбарын цорын ганц эрчим хүчний энэхүү стандартыг Монголд нэвтрүүлэх/танилцуулах үе шатуудыг хэлэлцэн тодорхойлох зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Сургалтын зорилго, зорилт:

Монголд эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, тооцоолол, арга аргачлалыг түгээн дэлгэрүүлж, мэргэжлийн боловсон хүчний чадварыг бэхжүүлнэ. Пассив барилгын хүрээлэнгээс олгодог “Пассив барилга зохиогч дизайнер/зөвлөх” олон улсын баталгаажсан үнэмлэхтэй Монгол мэргэжилтэнтэй болно.

Сургалт: 2019 оны 11 сарын 14-өөс 11 сарын 20-ны хооронд, нийт 6 өдөр

Шалгалт: 2019 оны 12 сарын 7-ны өдөр дэлхий даяар нэгэн зэрэг явагдана

Бүртгэл: 2019 оны 11 сарын 13-ыг хүртэл дараах холбоосоор бүртгэлийг хүлээж авна, https://forms.gle/TWBp5Mp1QQ7BFoUC7

 

Тавигдах шаардлага:

  1. Англи хэлний анхан шатнаас дээш түвшний мэдлэгтэй байх. (Пассив барилгын дизайнер/зөвлөхийн баталгаажсан үнэмлэхтэй олгох шалгалт англи хэл дээр явагдана)
  2. Барилгын архитектор, халаалт агаар сэлгэлт (ХАС), бүтээцийн инженер, СЭХ-ний инженер, техникийн ажилтан, эрчим хүчний хэмнэлтийн зөвлөх, судлаач, ИДС-ийн багш нар байх
  3. Барилгын эрчим хүчний хэмнэлт, пассив барилгын талаар суурь ойлголттой, пассив барилгын арга технологийг гүнзгийрүүлэн сурч эзэмших, Монгол улсдаа түгээн дэлгэрүүлэх хүсэл сонирхолтой байх.
  4. Зураг төсөл, судалгаа, сургалт, тооцоолол үнэлгээний чиглэлээр 2-оос доошгүй жилийн туршлагатай байх.

Шаардлага хангасан сонирхсон хүмүүс (https://forms.gle/TWBp5Mp1QQ7BFoUC7) холбоосоор бүртгүүлж, хүсэлтээ ирүүлнэ үү. Сургалт үнэ төлбөргүй. Оролцогчдын тоог 25 хүнээр хязгаарлана. Хөтөлбөр, нэмэлт мэдээллийн талаар amarbayar@seas.num.edu.mn имэйлээр хандаж авна уу.

Зохион байгуулагч: МУИС, ХШУИС, СЭХ-ний лаборатори

[1] https://cms.passivehouse.com/en/training/certificates-seals/designer-consultant/

[2] Сууцны дулаан алдагдал хэмжих аян, http://seas.num.edu.mn/article/175

[3] Гэрээ дулаан байлгах  боломж http://itoim.mn/article/TM5Td/12053

https://www.facebook.com/RElab.SEAS.NUM/

[4] “Эрчим хүчний хэмнэлттэй Cууцны Стандартыг Монголд Нутагшуулах нь” СЭХ-ний лабораторийн нээлттэй семинар, https://news.num.edu.mn/?p=51139

[5] Special Session IV “Passive House” AFORE 2018, Aug.22~24, http://afore2019.org/afore2018/03web01.phphttp://afore2019.org/afore2018/files/AFORE2018_Abstract_Book.pdf, NUM, Ulaanbaatar, Mongolia