БНСУ-ын OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү тэтгэлэг нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхтэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авьяаслаг, сурлага сайтай оюутнуудыг дэмжихээр 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг 11 дэх жилдээ олгож байгаа билээ.
Тус арга хэмжээнд МУИС-ийн талаас Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Очирхуяг, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, ХЗС-ийн Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа, ХЗС-ийн Солонгосын эрх төвийн дэд эрхлэгч Жу Хэ Дун, ХЗС-ийн Солонгосын эрх зүйн боловсрол төвийн мэргэжилтэн А.Дэжидмаа, ОТХ-ийн мэргэжилтэн Ц.Энхтайван нар төлөөлөн оролцож суралцагчдад батламжийг гардуулан өглөө.
Тус тэтгэлэгт 2022-2023 оны хичээлийн жилд нийт 14 суралцагч тэнцэж тэтгэлгийг хүлээн авлаа.
Тэттгэлэгт хүлээн авсан суралцагчдын нэрс
- Им Сын Жүнь /ХЗС-ийн магистрант/
- М.Бямбасүрэн /ХЗС-ийн Солонгосын эрх зүй/
- Г.Отгонжаргал /ХЗС-ийн Солонгосын эрх зүй/
- Б.Энх-Арвижих /ХЗС-ийн Солонгосын эрх зүй/
- О.Мөнхзаяа /ХЗС-ийн Солонгосын эрх зүй/
- М.Баяржаргал /ХЗС-ийн Солонгосын эрх зүй/
- Ж.Энхнаран /ХЗС-ийн Солонгосын эрх зүй/
- О.Оюунтунгалаг /ХЗС-ийн Солонгосын эрх зүй/
- О.Анхбаяр /ХЗС-ийн Солонгосын эрх зүй/
- Э.Монголмоо / ШУС-ХУС-ын Гадаад хэл, орон судлал (Солонгос)
- Г.Хонгорзул / ШУС-ХУС-ын Гадаад хэлний орчуулга (Солонгос)
- О.Булгамаа / ШУС-ХУС-ын Гадаад хэл, орон судлал (Солонгос)
- Х.Нямсүрэн / ШУС-ХУС-ын Гадаад хэл, орон судлал (Солонгос)
- Б.Анударь / ШУС-ХУС-ын Гадаад хэлний орчуулга (Солонгос)
Тэтгэлэг авсан нийт суралцагчдадаа цаашдын сурлагын өндөр амжилт хүсье.
Оюутан, төгсөгчийн хэлтэс
ХЗС-ийн Солонгосын эрх зүйн боловсрол төв