STEM салбарт суралцах охидыг дэмжих тэтгэлэг гардууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу STEM салбарт суралцах охидыг дэмжих тэтгэлэг гардуулах ёслол боллоо.  

Women Empowerment Mongolia (WE Mongolia) нь АНУ-ын Виржиниа мужид бүртгэлтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага бөгөөд АНУ-ын Вашингтон мужийн Сиатл, Хойд Каролина мужийн Шарлот хотуудад салбартай, Улаанбаатар хотод сайн дурын багийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мэдээлэл, мэдлэг, менторт суурилсан нөлөөллийн хүрээг бэхжүүлэн, охид эмэгтэйчүүдэд STEM-ийн чиглэлээр суралцах боломжийг нээж, охидын манлайллыг дэмжих замаар жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж МУИС-ийн суралцагч нарт жил бүр уламжлал болгон олгохоор болсон билээ. 


2022-2023 оны хичээлийн жилд нээлттэй зарлагдсан хугацаанд  STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр суралцан, мэргэжлээрээ ажиллах  хүсэлтэй, сурлага сайтай 2-р түвшний  эмэгтэй суралцагчид материалаа ирүүлж,  Women Empowerment Mongolia (WE Mongolia) байгууллага эцсийн шатны сонгон шалгаруулалтыг хийн тэтгэлгийн болзлыг хангасан  5 суралцагчдад тэтгэлэг олголоо. 

Ёслолын үйл ажиллагаанд Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч профессор Н.Оюун-эрдэнэ, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Б.Сувдаа, Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан төлөөлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоо, Women in Tech /WIT/ гүйцэтгэх захирал Н.Энхсайхан, /Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан/ ЭЗОС-ийн ерөнхий зохицуулагч PhD. Ц.Бүжидмаа, ЭЗОС-ийн төслийн ажилтан Ч.Туул, Сантис Боловсролын төвийн менежер Буянхишиг, Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн гишүүн Ж.Бурмаа нар суралцагчдад сурлагын амжилт хүсэн ерөөн тэтгэлгийн батламжийг гардуулан өгсөн юм.  

Хамтрагч байгууллагуудаас STEM салбарт суралцах охидыг дэмжин манлайлалын сургалт болон англи хэлний мэдлэг чадвараа ахиулах зэрэг олон боломжуудыг олгож байгаагаа дуулгасан. Мөн уг арга хэмжээгээр хамтрагч байгууллагуудын төлөөллүүд нэтворкинг хийн цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн үр өгөөжтэй, шинэлэг дараагийн шатанд хөгжүүлэх боломж, санал бодлоо чөлөөтэй энгийн уур амьсгалд харилцан солилцов. 

Тэтгэлэгт шалгарсан суралцагчид 

  Овог  Нэр  Хөтөлбөр  Голч дүн  Түвшин 
1  Өнөрцолмон  Агиймаа  Програм хангамж  3.8  2 
2  Амангелди  Гаусар  Компьютерийн ухаан  3.9  2 
3  Эрдэнэбат  Танан-Эрдэнэ  Компьютерийн ухаан  3.4  2 
4  Ганболд  Цовоо  Компьютерийн сүлжээ  3.3  2 
5  Жаргалсайхан  Мандалдулам  Мэдээллийн технологи  3.4  2 

               

ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар