МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 486 суралцагчид олгоно

Share Button

“МУИС-ийн Нэрэмжит тэтгэлэг 2022”-т энэ хичээлийн жилд нийт 486 суралцагч болзол хангаж тэнцсэн юм. Нэгдсэн тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааг хэсэгчлэн зохион байгуулах болсонтой холбогдуулан МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг тушаалд заасан төрлүүдээр түүвэрлэн нийт 111 суралцагчдад батламж олгож, тэтгэлэг гардуулах ёслолын хүндэтгэлийн арга хэмжээг хөтөлбөр удирдамжийн дагуу Эрдмийн танхимд зохион байгууллаа.

МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний 2.2 дахь зорилтын хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сургалтын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвх чармайлтыг нэмэгдүүлэх, суралцагчдыг сэдэлжүүлэх, хүсэл эрмэлзэлтэй суралцахад чиглүүлэхэд МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн зорилго оршино.

Тэтгэлгийн болзол хангасан нийт суралцагчдын нэрсийг дараах файлаас үзнэ үү.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [445.94 KB]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар