МУИС-ийг Антропологи Мэргэжлээр Төгсөгчдийн Холбооны тэтгэлэг гардууллаа 

Share Button

Монгол Улсын Их Сургуулийг Антропологи Мэргэжлээр Төгсөгчдийн Холбооноос санаачлан зохион байгуулж буй оюутны тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэтгэлэг нь МУИС-ийн антропологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудын судалгааны ажлыг дэмжих зорилготой зарлагдсан. Энэ жилийн тэтгэлэгт Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, Археологийн тэнхимийн Антропологийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан З.Бадамсүрэн Монголчуудын гэр сууц ба зан үйл, тахилга сэдэвт судалгааны ажлын төслөөр шалгарч, хээрийн судалгааны ажлын санжүүжилт 1,500,000 төгрөгийн тэтгэлгийг хүртлээ.  

Тэтгэлэг хүртсэн оюутан нь тэтгэлгийн хүрээнд хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг тайлагнаж, өгүүлэл болгон хэвлүүлэх, оюутны эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх зэргээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээж байна.  

Мөн тус холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанууд болон тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжин, ивээн тэтгэж буй үе үеийн Монгол Улсын Их Сургуулийг антропологи мэргэжлээр төгсөгчид болон дэмжигч гишүүддээ талархал илэрхийлж байна.   

 

МУИС-ИЙГ АНТРОПОЛОГИ МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар