Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит тэтгэлгийн эзэн тодорлоо 

Share Button

Шинжлэх ухааны эрдэмтэн судлаач Гончиг овогтой Очирын нэрэмжит “Залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг”-ийг түүний гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс санаачлан 2020 оноос эхлэн 3 дахь жилдээ олгож байна. МУИС-ийн Захирлын А/341 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нийт материалаа ирүүлсэн магистр, докторын түвшний суралцагчдыг 8 шалгуур үзүүлэлтээр дүгнэв. Шалгаруулалтад хамгийн өндөр оноог ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин судлалын хөтөлбөрийн докторын түвшний суралцагч Мягмар овогтой Алтантогос авч, “Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг-2022”-ын эзнээр тодорлоо.  


Тэтгэлгийг МУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Очирхуяг, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Эрдэмтэн Г.Очирын гэргий З.Цэрэннадмид, хүү ХШУИС-ийн профессор О.Алтансүх, Эрдэмтэн Г.Очирын охин О.Дэлгэрмаа нар гардуулав. 

Тус тэтгэлгийн зорилго нь химийн шинжлэх ухаан болон байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбарт идэвхтэй сурч, судалгаа хийж буй МУИС-ийн магистрант, докторын түвшний суралцагчийн судалгааны ажлыг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулахад оршино. Тэтгэлгийн онцлог нь сурлага, судалгаа, гадаад хэлний мэдлэгийг чухалчлах бөгөөд тухайн суралцагч өмнө нь өөр тэтгэлэг авсан буюу тэтгэлгийг давхардуулж олгодогт оршино. 

Цаашид энэхүү тэтгэлгийг жил бүрийн 10 дугаар сард зарлаж, эрдэмтэн, судлаач Г.Очирын төрсөн өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 22-ны өдөр уламжлал болгон гардуулна. 

Тэтгэлэгт шалгарсан суралцагч М.Алтантогос талархлын үг хэллээ. “Баярлалаа, эрдэмтэн судлаач Г.Очирын нэрэмжит энэхүү тэтгэлэгт шалгарсандаа баяртай байна. Юун түрүүнд энэ тэтгэлгийг санаачлан хэрэгжүүлэж буй эрдэмтэн Г.Очирын гэр бүлийхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн цаашдын судалгаа шинжилгээ болон өөрийн туршлагын талаар чөлөөтэй хэлэлцэн яриа өрнүүллээ. 

Мэдээлэл авах утас:77307730-1514, 91993096, enkhtaivan_ts@num.edu.mn 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар