“ХИЧЭЭНГҮЙ ОЮУТАН-2022” тэтгэлгийн эзэд тодорлоо

Share Button

Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа болон цаашид суралцах оюутнуудын эрхийг хангах, нийгмийн бүхий л харилцаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний талаар эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, сурах хүсэл сонирхлыг нь дэмжих зорилгоор Оюутан, төгсөгчийн хэлтсээс жил бүр зохион байгуулдаг “ХИЧЭЭНГҮЙ ОЮУТАН-2022”  тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж дүгнэв.

Уг тэтгэлэгт СиСи мэдээллийн системд идэвхтэй төлөвт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын голч дүн болон нийгмийн идэвх оролцоог нь харгалзан сонгон шалгаруулалтыг хийсэн юм. Сонгон шалгаруулалтад дараах 5 суралцагч шалгарч 2022-2023 оны хичээлийн жилийн “ХИЧЭЭНГҮЙ ОЮУТАН-2022”  тэтгэлгийн эзэн боллоо.

Тэнцсэн суралцагчид

Овог Нэр Оюутны дугаар Хөтөлбөр Голч дүн Түвшин
1 Дорждэрэм Самдандовжид 21B1NUM3491 Сэтгэл судлал 3 1
2 Ариунболд Төгс-Очир 20B1NUM0209 Газар зохион байгуулалт (төлөвлөлт, кадастр) 3,2 3
3 Баатарсүх Намуун 21B1NUM1103 Гадаад хэлний орчуулга (Герман) 3 2
4 Ганцог Анунгуа 21B1NUM3306 Компьютерийн сүлжээ 3,1 2
5 Түвшинбаяр Болор 20B1NUM0972 Нягтлан бодох бүртгэл 3 3

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар