Улирлын томуугийн идэвхжилийн үе ид өрнөж байгаа саруудад оюутан залуусыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор Оюутан төгсөгчийн хэлтэс нь витаминжуулалтын аян өрнүүлж, МУИС-ийн 5 оюутны дотуур байранд амьдарч буй 1550 гаруй суралцагчдад витамин С, Е болон ханиад томуугаас сэргийлэх, дархлаа дэмжих цай, үрэл бүхий витамины багц бэлэглэлээ.