Их, дээд сургуулийн багш, оюутнуудад зориулсан Эрасмус+ хөтөлбөрийн мэдээлэл өгөх өдөрлөгт урьж байна

Share Button

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулах Европын Холбооны санхүүжилттэй Эрасмус+ (Erasmus+) дээд боловсролын төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл өгөх өдөрлөгт их, дээд сургуулийн профессор багш, судлаач, ахисан түвшний оюутнууд та бүхнийг урьж байна. Тус өдөрлөгөөр Дээд боловсролын байгууллагуудын чадамж сайжруулах төсөл (Capacity building for higher education), Оюутан болон багш, ажилтнуудын тэтгэлэгт солилцооны хөтөлбөр (International credit mobility), Эрасмус мундус хамтарсан магистрын хөтөлбөр (EMJM), Jean Monnet зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл, тэдгээрт өргөдөл мэдүүлэх боломжуудыг танилцуулах болно.

Өдөрлөг 2023 оны 1 дүгээр сарын 12-ны пүрэв гарагт 10:00 цагаас МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд болно. Дараах холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү https://www.eventbrite.com/e/erasmus-info-session-for-students-and-staff-tickets-504168340077.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар