2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл сонголт, баталгаажуулалт хийх тухай

Share Button

2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдөр, оройн хөтөлбөрийн суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00 цагаас 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цагийн хооронд дараах дарааллын дагуу явагдана. Үүнд:   

  • 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00-20:00 цагийн хооронд  
    • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч хичээл сонгон баталгаажуулна. 
  • 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд  
    • 2022-2023 оны хаврын элсэлтээр бакалаврын өдрийн хөтөлбөрт элссэн суралцагчид
    • Бакалаврын ерөнхий суурийн хөтөлбөрийн суралцагчид
    • Бакалаврын өдөр, оройн мэргэжлийн хөтөлбөрийн IV; V түвшний суралцагчид   
  • 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15:00-20:00 цагийн хооронд   
    • Бакалаврын өдөр, оройн мэргэжлийн хөтөлбөрийн I; II; III түвшний суралцагчид  
  • 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 20:00 цагаас хойш   
    • Бакалаврын өдөр, оройн хөтөлбөрийн бүх түвшний суралцагчид  

Хувийн суралцах төлөвлөгөө зохиогоогүй, суралцах төлөвлөгөөг шинэчлэх суралцагчдад 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагаас хойш баталгаажуулалтын хугацаанд хувийн суралцах төлөвлөгөөгөө шинэчлэн зохиох эрх нээгдэнэ.   

2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын хөтөлбөрийн суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагаас 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цагийн хооронд явагдана.  

Сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Суралцагч баталгаажуулсан хичээлээ баталгаажуулалтын хугацаанд өөрөө цуцалж болно.  

Хичээлийн суудал дүүрсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтад орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлд суудал гарсан /бусад суралцагч хичээл цуцлах/ үед хүлээлгийн жагсаалтад орсон дарааллын дагуу системээс хуваарь сонголт хийгдэх бөгөөд суралцагч тухайн хичээлийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. 

Шинэчлэгдсэн хичээл баталгаажуулалт хийх модулийн заавартай дараах холбоосоор орж танилцана уу.   

https://sisi.num.edu.mn/sisi_v4/modules/helpdesk/SISI_Hicheel_Batalgaajuulalt_zaavar.pdf  

 

   МУИС-ийн ЭБХ, ХЧБХ, МТГ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар