Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд

Share Button

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ 

2022-2023 оны хичээлийн жилийн 2-р улирал /хаврын/-д “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ээр үргэлжлүүлэн сурах голч онооны болзол хангасан (бакалавр 2,8; магистр, доктор 3,2) оюутнууд хариуцсан сургуулийнхаа мэргэжилтэнтэй утсаар холбогдож мэдээллээ өгнө үү. Мөн тэргүүлэх чиглэлээр суралцдаг болзол хангасан оюутнууд шинээр хүсэлтээ гаргаж болно. (Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 7 дугаар тогтоолын 2-р хавсралтын дагуу Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил багтсан.) 

Дээрх шаардлагыг хангаж буй ОХзээлд хамрагдах хүсэлтээ 2023 оны 1 дүгээр сарын 17-ноос 1 дүгээр сарын 31 хүртэлх хугацаанд: 

  • БС, ОУХНУС, ХЗС, ХШУИС-ийн оюутнууд: 77307730-1517, 99055505 
  • ШУС-ийн оюутнууд: 77307730-1522, 99167190 тоот утсаар холбогдон өгнө үү. 

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ 

2022-2023 оны хичээлийн жилийн 1-р улирлын голч онооны болзол  хангасан, үргэлжлүүлэн  БЗС-ийн буцалтгүй тусламжаар суралцах оюутнуудын актны хугацаа нь дууссан бол актны хуулбарыг solongo_sfs@num.edu.mn майл хаяг руу илгээнэ үү.  Мөн 2-р улирлаас шинээр хамрагдах оюутнууд бүрдүүлсэн материалаа 2023 оны 2 дугаар сарын 5-наас 2 дугаар сарын 20-ны хооронд хичээлийн 2-р байрны 110 тоотод авчирч өгнө үү. 

  • БС, ОУХНУС, ХЗС, ХШУИС, ШУС-ийн оюутнууд:  77307730-1517, 99055505 

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар