МУИС-ийн Номын сан “ААВ ЭЭЖИЙНХЭЭ АЖИЛТАЙ ТАНИЛЦЪЯ” өдөрлөгийг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн номын сантай танилцахаар гадаад, дотоодын аялагчид, Магадлангийн ажилтай холбоотой шинжээчид, дунд сургуулийн хүүхдүүд гээд олон хүн ирдэг болсонтой уялдан бид байнгын хөтөч хүртэл гаргаад байгаа билээ.

Өнөөдөр МУИС-ийн номын сан ажилтнуудынхаа хүүхдүүдэд номын сангаа сурталчлан таниулах, аав, ээжийнхээ ажил мэргэжлээр бахархах үзлийг төлөвшүүлэх, ном унших дуртай болгох зорилгоор “ААВ ЭЭЖИЙНХЭЭ АЖИЛТАЙ ТАНИЛЦЪЯ” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн 42 хүүхдийг Номын сантай танилцуулж, хүүхдүүдийн дунд “Номын сан-миний нүдээр” гар зургийн уралдаан зохион байгуулах, Ном уншихын гайхамшиг сэдэвт хичээл орох зэргээр аав ээж нар нь хэрхэн завгүй, маш гэгээлэг ажил хийдгийг жаахан ч болов ойлгуулахыг эрмэлзсэн өнөөдрийн арга хэмжээ нь бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг олон ажлууд дотроос хамгийн сэтгэл хөдөлгөсөн, маш их зохион байгуулалт шаардсан ажил нь байлаа.

Бяцхан зочдыг ая тухтай байлгахад өөрсдийн санаачилгаараа хандив өргөсөн МУИС-ийн номын сангийн ахлах номын санч Эрдэнэбаяр болон түүний эгч Эрдэнэцэцэг, дүү Эрдэнэбилэг нарт энэ олон бяцхан зүрхнүүдийн өмнөөс баярласнаа илэрхийлье. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.

МУИС-ийн номын сан

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар