МУИС-ийн “Falcons cheer” оюутны шигшээ баг Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ

Share Button
2023 оны 1 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ V тэмцээн болж 5-73 насны 1225 тамирчин, 30 багийн 78 дасгалжуулагч, 12 төрөлд өрсөлдлөө.
Улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн ахлах багш, олон улсын шүүгч Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай, Т.Ануударь ахлагчтай МУИС-ийн “Falcons cheer” оюутны шигшээ багийн тамирчид цацагтай баг, цацагтай хос, хип хоп гэсэн төрлүүдэд оролцож, тухайн төрлүүддээ аваргын алтан медаль хүртэн 3 цомын эздээр тодорч олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Амжилттай оролцсон багш дасгалжуулагч, баг тамирчдадаа баяр хүргэе.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар