МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургууль нь 1942 оны 10 дугаар сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн  84 дүгээр тушаалаар анхны төгсөлт хийснээс хойш 81 жилтэйгээ золгож,  2022-2023 оны хичээлийн жилд 78 дахь удаагийн эрдмийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.  

2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийг төгсөж буй докторын зэрэгтэй 16, магистрын зэрэгтэй 351, бакалаврын зэрэгтэй 604, нийт 971 төгсөгчдөд 5 ээлжээр диплом, энгэрийн тэмдгийг гардууллаа.  

Эрдмийн баярын үйл ажиллагаанд: 

  • МУИС-ийн захирал Д.Бадарч
  • МУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Очирхуяг
  • Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр
  • Санхүү, хөрөнгө  оруулалт эрхэлсэн захирал Ч.Энхбаяр болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн багш нар, эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон юм. 

МУИС-ийн нийт төгсөгч шавь нартаа цаашдын ажил амьдралын урт замд нь чиг болох үнэт сургаал, зөвлөмжөө хайрлан баярын мэндчилгээ дэвшүүлж эрхэм профессор багш нар үг хэллээ. 

  • Шинжлэх ухааны сургуулийн  Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн профессор, Монгол Улсын Гавьяат багш К.Улыкпан
  • Шинжлэх ухааны сургуулийн  Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, Шинжлэх уахааны гавьяат зүтгэлтэн М.Базаррагчаа 
  • Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн  Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, Академич, Чингис хаан одонт  Д.Доржготов
  • Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн профессор, Монгол Улсын Гавьяат багш Н.Тунгалаг
  • Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Монгол Улсын Гавьяат багш Х.Сэлэнгэ 

НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.  

 

Эрдмийн баярын шууд дамжуулалтын бичлэгийг https://www.facebook.com/www.num.edu.mn/videos/506340774936925 холбоосоор үзээрэй.

Эрдмийн баярын зургийг ЭНД дарж татаж авна уу.

Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт хүсье. 

 

ЭРДМИЙН БАЯРЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар