МУИС-ийн ШУС-ийн физикийн тэнхимийн дэд профессор Б.Төгөлдөр, профессор Д.Улам-Оргих нар нь судалгааны ажлын үр дүнгээ Английн физикийн нийгэмлэг болох “Institute of Physics”-ээс эрхлэн гаргадаг “Physica scripta” сэтгүүлд хэвлүүлжээ. Уг сэтгүүл нь Web of Science-д бүртгэлтэй Q2 зэрэглэлийн чансаа өндөр сэтгүүл юм.
Тэд уг судалгааны ажлаараа бодисын тав дахь төлөв гэж нэрлэгддэг Бозе-Эйнштейний тунамалын SU(3) тэгш хэмийг судалжээ. Үүний үр дүнд нэг спинтэй бөөм нь хоёр төрөл байдаг гэсэн санааг дэвшүүлжээ. Дэвшүүлсэн санааг туршилтаар хэрхэн батлах, мөн бусад олон шийдэгдээгүй асуудал байгааг эрдэмтэд хэлж байна.
Уг судалгаа нь гадны эрдэмтэдтэй хамтраагүй дангаараа гүйцэтгэж байгаа физикийн тэнхимийн ажил гэдгээрээ онцлогтой юм.
Судалгааны ажлыг https://iopscience.iop.org/article/10.1088/1402-4896/acb243 холбоосоор дамжин үзэж болно.