“Хөтөлбөрийн дотоодын магадлан итгэмжлэл” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Share Button

БХЦСТ-өөс МУИС-ийн 2016-2024 он хүртэлх стратегийн төлөвлөгөөний Зорилт 2.3-ын Хэрэгжүүлэх стратеги 1-ийн “Сургалтын бүх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд болон олон улсад магадлан итгэмжлүүлэх” зорилтын хүрээнд мэдээлэл хүргэж, туршлага солилцох зорилгоор “Хөтөлбөрийн дотоодын магадлан итгэмжлэл” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.26/ зохион байгуулж, МУИС-ийн ХШУИС, БС, ШУС, ОУХНУС, Улаанбаатар, Дорнод салбар сургуулийн багш нарын төлөөлөл 55 багш, ажилтан хамрагдлаа. 

Уг сургалтад БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн П.Оргилмаа болон бакалаврын 2 хөтөлбөрөө олон улсад, бакалаврын 4, магистрын 3 хөтөлбөрөө дотоодод амжилттай магадлан итгэмжлүүлсэн МКУТ-ийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ нар Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн үйл ажиллагаа, магадлан итгэмжлүүлэх процесс, өөрийн үнэлгээний тайлан бичих, шалгуур үзүүлэлтүүдийг хангах арга туршлага зэрэг агуулгаар илтгэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн сургагч багш болон нийт оролцсон багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.  

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар