Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн бүтээлийн уралдаан болно

Share Button

Оюутнууд хичээлээр олж авсан мэдлэг чадвараа ашиглан бүтээл хийх, тухайн сэдэвтэй холбоотой ойлголтуудыг гүнзгийрүүлэн судлах, цагийг зөв боловсон өнгөрөөх, өөрийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцах, багаар ажиллаж сургах зорилгоор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн бакалаврын түвшний оюутнуудын дунд бүтээлийн уралдаан зарлагдлаа. Энэхүү уралдаан нь жил бүр уламжлал болгон зохиогдох бөгөөд энэ жил мултимедиа технологи хөтөлбөрийн оюутнууд оролцох боломжтой болж байгаагаар онцлогтой юм. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах Фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

МУИС МКУТ Бүтээлийн уралдаан

Уралдааны удирдамжийн бүрэн эхийг эндээс харна уу

Тавигдах шаардлага:

  • Уралдаанд оролцох баг заасан хугацаанд нэг бүтээл хөгжүүлж оролцох бөгөөд багийн танилцуулга болон бүтээлийн танилцуулгыг багтаасан богино хэмжээний видео бэлтгэж заасан хугацаанд ирүүлэх
  • I-V түвшний оюутнууд (1-ээс 2 оюутантай баг) • Удирдагч багштай байх • Агуулга: Сэдэв чөлөөтэй. Бүтээлд: веб, мобайл, десктоп аппликэйшн, Мультмедиа бүтээлүүд (Дижитал технологийг ашиглан бүтээсэн зураг, видео контент, видео тоглоом, VR/MR бүтээлүүд, проекшн мафинг, гэх мэт) тооцогдоно.
  • Танилцуулга видеоны үргэлжлэх хугацаа 3-5 минут, 200mb-аас ихгүй, HD чанартай mp4 форматын файл байна.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд зохиогчийн эрхийн зөрчилгүй байх ёстой. Мөн бүтээл туурвихдаа бусдын урлагийн бүтээл, видео, гэрэл зураг болон хөгжим гэх мэтийг ашигласан тохиолдолд тухайн бүтээлийн зохиогчоос зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  • Хэрэв хөндлөнгийн этгээдээс зохиогчийн эрхийг зөрчсөн тухай гомдол, санал ирсэн тохиолдолд оролцогч тал бүх хариуцлагыг хүлээнэ. Уралдааныг зохион байгуулагч тал зохиогчийн эрхийн талаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Бүтээл хүлээн авах хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 2-ны 23:59 цаг

Шалгаруулах арга: Тэнхимээс томилогдсон ажлын хэсгийн үнэлгээ [80%], Тэнхимийн албан ёсны сошиал хуудаснууд дахь үнэлгээ [20%].

Шагнал

Оюутан:

  • Тэргүүн байр-1, өргөмжлөл, сургалтын төлбөр 1,000,000 төгрөг
  • Дэд байр-1, өргөмжлөл, сургалтын төлбөр 800,000 төгрөг
  • Гутгаар байр-2, өргөмжлөл, сургалтын төлбөр 600,000 төгрөг

Удирдсан багш:

  • Тэргүүн байр-1: 500,000 төгрөг
  • Дэд байр-1: 300,000 төгрөг
  • Гутгаар байр-2: 200, 000 төгрөг

Жич: 120 ба түүнээс дээш багц цаг сонгон судалсан/судалж байгаа төгсөх ангийн оюутан бол шагналыг бэлнээр олгоно. Багаар оролцсон үед шагналын мөнгийг тэнцүү хуваана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар