Mongolian Journal of English Language and Culture Studies сэтгүүлд өгүүлэл хүлээн авна  

Share Button

Сэтгүүлийн нэр: Mongolian Journal of English Language and Culture Studies 

МУИС-ШУС-Хүмүүнлэгийн ухааны салбарын Их Британи, Америк судлалын тэнхимээс олон улсын ISSN: 2410-1389 дугаартайгаар жил бүр эрхлэн гаргадаг тус сэтгүүл нь англи хэл заах аргазүй, хэл шинжлэл, орчуулгазүй, Англи, Америк орон судлал, соёл судлалын чиглэлээр англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч хөндлөнгийн давхар хянан магадлагаа хийн, шаардлага хангасан өгүүллийг хэвлэн нийтэлдэг.  

Сэтгүүлийн 2023 оны 5-р сард хэвлэгдэх No.13 дугаарт өгүүлэл хүлээн авна. 

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг issn24101389@num.edu.mn хаягаар хүлээн авна. Илгээж буй өгүүлэл нь хавсралтад дурьдсан “Эрдэм шинжилгээний бичигт тавигдах ерөнхий шаардлага”-г хангасан байх шаардлагатай. /Бичвэр хүлээж авах сүүлийн өдөр: 2023.02.20/ 
  • Илгээсэн өгүүллийг бүтцийн болон техникийн шаардлага хангасан эсэхийг хянасны дараа мэргэжлийн хянан магадлагаанд илгээх эсэхийг мэдэгдэнэ. /Сэтгүүлийн зөвлөлөөс зохиогчид техникийн шаардлага хангасан эсэх талаарх мэдэгдэл илгээх сүүлийн өдөр: 2023.03.03/ 
  • Техникийн шаардлага хангасан бичвэрийг редакцийн зөвлөлд илгээж зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид уншиж хянан, үнэлгээ өгч, шаардлагатай засвар, өөрчлөлтийг санал болгоно. /Хянан магадлагааны үнэлгээ, саналыг зохиогчид илгээх сүүлийн өдөр: 2023.03.30/ 
  • Редакцийн зөвлөлөөс өгсөн хянан магадлагааны үнэлгээ, санал, тайлбарын дагуу зохиогч(ид) өгүүлэлдээ шаардлагатай засвар, өөрчлөлтийг хийж дахин илгээнэ. /Саналын дагуу засвар хийсэн бичвэр илгээх сүүлийн өдөр: 2023.04.14/ 
  • Сэтгүүлийн редакц эцсийн байдлаар шаардлага хангасан өгүүллийг хэвлэлд бэлтгэж, сэтгүүлийг хэвлэнэ. /Сэтгүүл хэвлэлээс гарах өдөр: 2023.04.28/ 

Сэтгүүлийн редакцтай холбоо барих: 

Утасны дугаар: 77307730 (2238); 88039327, 99907864 

Цахим хаяг: issn24101389@num.edu.mn 

Хаяг: МУИС, Хичээлийн 2-р байр 400, 401 тоот, Их Британи, Америк Судлалын Тэнхим 

 

Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага 

Бүтцийн шаардлага

Өгүүллийн өмнө зохиогч(ид)-ийн мэдээллийг оруулсан байна:  

Овог нэр: 

Харъяа байгууллага: 

Имэйл хаяг: 

Утасны дугаар: 

Өгүүлэл нь 

  • Өгүүллийн нэр 
  • Зохиогчийн мэдээлэл 
  • Товч агуулга
  • Түлхүүр үг 
  • Удиртгал /судалгааны зорилго, асуулт, арга, хэрэглэгдэхүүн/ 
  • Судалгааны үндсэн хэсэг 
  • Судалгааны үр дүн 
  • Дүгнэлт
  • Номзүй 
  • Хавсралт /шаардлагатай бол/ гэсэн хэсгүүдтэй байна.

Техникийн шаардлага: 

Өгүүллийн нэр  Англи хэлээр, том үсгээр бичнэ.  
Сэтгүүлийн албан ёсны хэл  Англи хэл 
Зохиогчийн мэдээлэл  Сэдвийн доор зохиогчийн нэрийг эхэнд, овгийг сүүлд нь бичих дарааллаар Англиар бичиж 1 гэж дугаарлаад эхний нүүрний доод хэсэгт харъяалагдах байгууллагын нэр, нэгжийн нэр, зохиогчийн эрдмийн зэрэг, цолыг italic хэлбэрээр бичих ба бусад албан тушаал, цол, гавъяа шагналыг бичихгүй. Олон зохиогчтой тохиолдолд нэр бүрийг тоон тэмдэгтээр ялган тэмдэглэнэ.  

/Жишээ нь: 1Professor, School of Arts and Sciences, National University of Mongolia/ 

Хураангуй  Өгүүллийн хураангуйг 150200 үгэнд багтаан бичнэ. 
Түлхүүр үг  5-8 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг байна. (Нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр) 
Өгүүллийн хэмжээ  Үгийн тоо: 3500аас дээш (Үүнд: Номзүй, Хавсралт орохгүй) 
Үсгийн фонт  Өгүүллийн хураангуй: Times New Roman italic 

Үндсэн өгүүлэл: Times New Roman regular байна. 

Үсгийн өндөр  Гарчиг: 14pt; ТОМ ҮСГЭЭР, BOLD; 

Зохиогчийн нэр: 11pt, italic; 

Хураангуй: 11pt, italic;  

Түлхүүр үгс: 11pt, italic;  

Ерөнхий агуулга, хүснэгтийн тайлбар, агуулга: 12pt; 

График, диаграмм, зургийн тайлбар: 11pt байна. 

Ашигтай талбайн хэмжээ (margins)  Дээд, доод, баруун, зүүн талаас тус бүр 2 см; мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэнэ. Header, footer цэс ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй, мөр хоорондын зай 1 байна.  

Өгүүллийн хураангуй болон түлхүүр үг тус бүр нэг tab/догол мөр зайд бичигдэнэ. 

Эшлэл, зүйлт  Эшлэл, зүйлтийг APA 7 стандартын дагуу бичнэ. https://owl.purdue.edu/owl/research_and_citation/apa_style/apa_formatting_and_style_guide/in_text_citations_the_basics.html  
Хүснэгт, график, зураг, схем  Дүрслэлийг хуудасны төвд, нэрийг доор нь байрлуулж дугаарласан байна. 
Ном зүй  Ном зүйд орсон бүтээлийг монгол хэл дээрх, гадаад хэл дээрх, цахим эх сурвалж гэсэн бүлэгт хуваан APA 7 стандартын дагуу жагсаасан байна. https://owl.purdue.edu/owl/research_and_citation/apa_style/apa_formatting_and_style_guide/reference_list_author_authors.html  

/Эшлэл аваагүй зохиогчийн нэрийг ном зүйд оруулахгүй/ 

  Жич: Техникийн шаардлагын дагуу бичигдсэн жишиг өгүүллийг хавсралтаас харна уу. 

 Агуулгад тавигдах шаардлага 

  • Өгүүлэл нь өмнө нь өөр сэтгүүлд бүтнээрээ болон хэсэгчлэн хэвлэгдээгүй байна. Өгүүллийг хянаж байх үед уг судалгааны ажлыг өөр сэтгүүлд давхар илгээх, хуралд хэлэлцүүлэхийг хориглоно. 
  • Өгүүлэл нь судлаачийн ёсзүйн хэм хэмжээ, үүнд тавигдах шаардлагыг хангаж оюуны өмчийн хуулийг зөрчөөгүй байна. 
  • Тухайн судалгааны чиглэлийн дагуу бичсэн, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн, судалгаа сайтай магистрант, докторантын эрдэм шинжилгээний өгүүллийг эрдэм шинжилгээний удирдагчийн /зөвлөх профессор/ зөвшөөрөлтэйгөөр хэвлэх бөгөөд хэвлэх эсэхийг редакцийн зөвлөлийн гишүүд болон хөндлөнгийн шинжээчид хянан магадлагаа хийснээр шийднэ. 
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар