“Ковид-19-ийн дараах Дотоод Азийн малчин нийгмийн харьцуулсан судалгаа” төсөл хэрэгжиж байна

Share Button

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Антропологи, археологийн тэнхим, Их Британийн Оксфордын их сургууль, Япон улсын Кагошима зэрэг 8 сургууль, Киргизстан улсын Төв Азийн их сургуулийн 10 гаруй эрдэмтэд хамтран “Ковид-19-ийн дараах Дотоод Азийн малчин нийгмийн харьцуулсан судалгаа” (Comparative Research on Pastoral Societies in Post-Covid 19 Inner Asian Countries) сэдэвт төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжээд байна. 

2025 он хүртэл үргэлжлэх тус төслийн судалгааны монгол талын удирдагчаар МУИС-ийн ахлах багш Г.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа юм. Их Британийн Эдийн засаг, нийгмийн судалгааны зөвлөл (ESRC) болон Япон улсын Шинжлэх ухаан дэмжих нийгэмлэг (JSPS) хамтран 500 мянга орчим фунт стерлингээр санхүүжүүлсэн билээ. 

Зураг 1. Төслийн уулзалт, Токио хот.

Төслийн тухай илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. Төсөл нь үндсэн хоёр зорилготой:

  1. Монгол, Киргизстан улсад хамтарсан хээрийн судалгаа хийж, эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх, хурал зохион байгуулах
  2. Монгол, Киргизийн залуу судлаачийг чадавхжуулах сургалт зохион байгуулах юм. 

Уг зорилгынхоо хүрээнд төслийн судлаачид 2022 оны зун Монгол Улсад хээрийн судалгаа хийсэн бол 2023 оны зун Киргиз улсад судалгаа хийх төлөвлөөгөөтэй байна. Мөн төслийн баг 2022 оны VIII сарын 18-21-ний өдрүүдэд МУИС-ийн Номын санд монголын залуу судлаач, оюутанд зориулан “Нийгмийн ухааны чанарын судалгаа” сэдэвт Зуны сургалт зохион байгуулав. Сургалтын видео бичлэгийг эндээс, мөн гарын авлагыг эндээс татаж ашиглах боломжтой.

Зураг 2. Зуны сургалт

Тус төслийн баг 2023 оны 03-р сарын 16-17-ний өдрүүдэд Оксфордын их сургууль дээр “VI Цөлийн хурал” зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой. Мөн 2023 оны зун Монгол, Киргизстан улсад “Зуны сургалт” зохион байгуулах ажлын бэлтгэлээ ханган ажиллаж байна. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар