МУИС болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2023 оны намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 1-3 түвшний идэвхтэй суралцаж буй суралцагч байх /дор хаяж 1 улирал бүтэн суралцсан, төгсөх болзол хангаагүй байх/
- Голч дүн – Бакалавр – 2.5 болон түүнээс дээш байх, Магистр – 3.0 болон түүнээс дээш байх
- Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх. (Заавал биш гэхдээ хичээлийг Солонгос эсвэл Англи хэл дээр үзэх тул хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай) Үүнд:
- TOEFL IBT 88, IELTS 6.0
- TOPIK level 5
- Сөүлийн Үндэсний их сургуулийн солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутнууд Сөүлийн их сургуулийн аль нэг салбар сургуулийг/тэнхимийг сонгон суралцах шаардлагатай. Гэхдээ бусад салбар сургуулийн/тэнхимийн хичээлээс сонгон судлах боломжтой.
Хөтөлбөр/Тэнхим:
- Бакалавр: Undergraduate – Programs – Academics – Seoul National University (snu.ac.kr)
- Ахисан түвшин Graduate – Programs – Academics – Seoul National University (snu.ac.kr)
- Солонгос хэлний хөтөлбөрийн танилцуулга (төлбөртэй): https://lei.snu.ac.kr/mobile/en/klec/main/main.jsp
Сөүлийн үндэсний их сургуулийн тусгай шаардлагууд. Үүнд:
- Бизнесийн удирдлагын сургууль: Зөвхөн бизнесийн сургуулийн суралцагчид хүсэлт гаргах боломжтой.
- Компьютерийн ухаан, инженерчлэлийн сургууль: IT, компьютер инженерчлэлийн хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид хамгийн багадаа мэргэжлийн хичээлийн 15 кредит амжилттай судалсан байх
- Шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль: СҮИС шалгаруулна
- Солонгол улсын түүх, сэтгэл судлал, Статистик, Эм зүй хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид Солонгос хэлний батламж хавсаргах /TOPIK Level 5 ба түүнээс дээш/
- Хууль, эрх зүйн чиглэлээр суралцах боломжгүй
Бүрдүүлэх материалууд /бүх бичиг баримт англи эсвэл солонгос хэл дээр байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байх/
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байх/
- Statement of purpose буюу суралцах зорилго тодорхойлсон эсээ /Англи эсвэл Солонгос хэл дээр шивсэн байна, 1-2 нүүр/
- Багшийн тодорхойлох захидал /албан захианы хэлбэртэй, гарын үсэг зурж тамга дарсан байх/
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
Суралцах хугацаа: 1-2 улирал. Хамгийн ихдээ 18 кредит судлах боломжтой.
Зардал: Сөүлийн Үндэсний их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр, онгоцын тийз болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна. Сөүлийн Үндэсний их сургуульд үзсэн хичээлийн кредитийг дүйцүүлэхийг хүсвэл МУИС-д дүйцүүлсэн кредитийн төлбөрийг төлнө.
Дотуур байрны төлбөр: сарын 124.800-248.100 вон (бакалавр), 190,000 – 293,000 KRW (магистр)
Амьжиргааны зардал: ойролцоогоор сарын 300.000 вон
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 09-ний 12.00 цаг хүртэл. Хүсэлт гаргагчид бүрдүүлэх материалыг 1 багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Материал явуулахдаа овог нэр, утасны дугаар, хэдэн улирал суралцах хүсэлтэй (1-2 улирал) болон суралцахыг хүссэн тэнхимийн нэрийг бичсэн байна. Зөвхөн зааврын дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг авахыг анхаарна уу.
Бичиг баримтын эх хувийг цаг тохирон өөрийн биеэр авчирч өгнө. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Сөүлийн Үндэсний Их Сургуульд илгээнэ. Сөүлийн их сургууль нь элсэлтийн сонгон шалгаруулалтыг хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС