Инженер, технологийн дээд боловсрол төслийн хүрээнд МУИС дээр 10 баг судалгааны төслүүдийг 2015-2026 оны хооронд хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр багуудын нэг болох J11A15 судалгааны баг нь Монгол орны эрдэс материалд тулгуурласан хүрээлэн буй орчны инженерчлэл, цемент бэхжүүлэгч, хөвүүлэн баяжуулагчийн судалгааг хийж байгаа бөгөөд тус судалгааны багийн ахлагч, профессор О.Алтансүх 2022 оны 11-р сараас 2023 оны 1-р сарын хугацаанд Япон улсад зочин профессороор ажиллалаа.
Дээрх хугацаанд нийт 7 судалгааны чиглэлийн (Агаарын бохирдлыг бууруулах технологи, Бохир ус цэвэршүүлэх технологи, Хөрс-хурдас-усны бохирдлыг бууруулах технологи, Хатуу хог хаягдлыг боловсруулах технологи, Хөвүүлэн баяжуулагчийн технологи, Цемент бэхжүүлэгчийн технологи, Эрсдэлийн болон нөлөөллийн үнэлгээ) хүрээнд Токиогийн технологийн их сургууль, Миязаки их сургууль, Осака их сургууль, Каназава их сургууль, Хоккайдогийн их сургууль 5 их сургуультай хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны гэрээнүүдийг шинэчлэн байгуулав.