[{"except":"&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэнтэй ярилцлаа. Түүнийг дээрх үүрэгт ажлаа аваад багагүй хугацаа өнгөрсөнтэй нь холбогдуулан, мөн МУИС-ийн ирэх 10 жилийн хэтийн хөгжлийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд ...","title":"Б.Даваасүрэн: Багш, ажилчдынхаа цалингийн түвшинг цаашид тасралтгүй нэмэгдүүлэх бодлого барина","link":"https:\/\/news.num.edu.mn\/%d0%b1-%d0%b4%d0%b0%d0%b2%d0%b0%d0%b0%d1%81%d2%af%d1%80%d1%8d%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%b0%d0%b6%d0%b8%d0%bb%d1%87%d0%b4%d1%8b%d0%bd%d1%85%d0%b0%d0%b0-%d1%86%d0%b0%d0%bb%d0%b8%d0%bd%d0%b3\/","author":"baasansureng","thumbnail":false,"content":"<p class=\"MsoNormal\" style=\"margin: 0in 0in 0pt\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><o:p><\/o:p><\/span><\/p>\n<p><v:shapetype coordsize=\"21600,21600\" filled=\"f\" id=\"_x0000_t75\" o:preferrelative=\"t\" o:spt=\"75\" path=\"m@4@5l@4@11@9@11@9@5xe\" stroked=\"f\"><v:stroke joinstyle=\"miter\"><\/v:stroke><v:formulas><v:f eqn=\"if lineDrawn pixelLineWidth 0\"><\/v:f><v:f eqn=\"sum @0 1 0\"><\/v:f><v:f eqn=\"sum 0 0 @1\"><\/v:f><v:f eqn=\"prod @2 1 2\"><\/v:f><v:f eqn=\"prod @3 21600 pixelWidth\"><\/v:f><v:f eqn=\"prod @3 21600 pixelHeight\"><\/v:f><v:f eqn=\"sum @0 0 1\"><\/v:f><v:f eqn=\"prod @6 1 2\"><\/v:f><v:f eqn=\"prod @7 21600 pixelWidth\"><\/v:f><v:f eqn=\"sum @8 21600 0\"><\/v:f><v:f eqn=\"prod @7 21600 pixelHeight\"><\/v:f><v:f eqn=\"sum @10 21600 0\"><\/v:f><\/v:formulas><v:path gradientshapeok=\"t\" o:connecttype=\"rect\" o:extrusionok=\"f\"><\/v:path><o:lock aspectratio=\"t\" v:ext=\"edit\"><\/o:lock><\/v:shapetype><v:shape alt=\"\" id=\"dnn_ctr899_ArticleDetails_ctl00_imgArticleImage\" o:allowoverlap=\"f\" o:spid=\"_x0000_s1026\" style=\"z-index: 1; position: absolute; text-align: left; margin-top: -94.85pt; width: 52.5pt; height: 35.25pt; margin-left: -90pt; left: 0px; mso-wrap-distance-left: 3.75pt; mso-wrap-distance-top: 3.75pt; mso-wrap-distance-right: 3.75pt; mso-wrap-distance-bottom: 3.75pt; mso-position-vertical-relative: line\" type=\"#_x0000_t75\"><font size=\"3\"><font color=\"#000000\"><v:imagedata o:title=\"\" src=\"file:\/\/\/C:\\DOCUME~1\\user\\LOCALS~1\\Temp\\msohtml1\\01\\clip_image001.jpg\"><\/v:imagedata><w:wrap type=\"square\"><\/w:wrap><\/font><\/font><\/v:shape><font size=\"3\"><font color=\"#000000\"><b><i><span style=\"font-family: 'microsoft sans serif'\">&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэнтэй ярилцлаа. Түүнийг дээрх үүрэгт ажлаа аваад багагүй хугацаа өнгөрсөнтэй нь холбогдуулан, мөн МУИС-ийн ирэх 10 жилийн хэтийн хөгжлийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд энэ удаагийн ярилцлагын зочноор урьсан юм.<\/span><\/i><\/b><b><span style=\"font-family: 'microsoft sans serif'\">&nbsp;<o:p><\/o:p><\/span><\/b><\/font><\/font><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><br \/>\n\t<font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>МУИС - ийн 2020 он хүртэлх хөгжлийн хэтийн бодлого боловсруулагдаж байна. Тулгуур бодлогын төслийн эхний хэсэгт өмнөх 2006-2010 онд хэрэгжүүлсэн стратеги төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгчээ. Өнгөрсөн хугацаанд МУИС зорилтоо хэр зэрэг биелүүлж вэ, алдаа оноо нь юунд байв. Мэдээж үүнээс үүдээд дараагийн стратегийн&nbsp; гол санаанууд гарч ирсэн байх?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; МУИС-ийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг эхний хувилбараа эрдмийн зөвлөлд танилцуулсан. Тэндээс дахин шинэчилж сайжруулах хэрэгтэй байна гэсэн дүгнэлт өгсөн. Ингээд шинэчлэгдсэн&nbsp; төслийн хоёр дахь хувилбар одоо сургуулийн веб сайтанд тавигдаад байна. Ер нь стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын эхний үе шат нь өмнөх төлөвлөгөөний хэрэгжилтийн байдалд дүгнэлт өгөх&nbsp; байсан. Олон улсын жишгээр өмнөх нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, оношилгоо шинжилгээ хийхийг стратеги төлөвлөгөөний ногоон ном(green paper of strategy) гэж тодорхойлдог. Энэ чиглэлд бид нэлээд анхаарч ажиллаа. Үүнийг удахгүй эрдмийн зөвлөлийн хуралд&nbsp; толилуулна. Дүгнэлтээс үзэхэд өнгөрсөн таван жилд их сургуулийн хамт олонд хийсэн ажил их байна. Гэхдээ хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах тал дээр учир дутагдалтай байжээ. Хамт олны ерөнхий үйл ажиллагааны үр дүн нь харагдаж байгаа ч хэрэгжилтийн процесст шат шатандаа муу анхаарсан байна. Иймд төлөвлөгөө боловсруулах нэг хэрэг, үүнийг тасралтгүй, үр бүтээлтэй хэрэгжүүлэх гэдэг өөр хэрэг юм гэдгийг цаашид онцгой анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хэрэгжих механизм, зохион байгуулалтыг маш сайн хийх ёстой гэсэн гол санаа шинэ стратеги төлөвлөгөө боловсруулахад үндсэн зарчим болсон. Манай сургууль&nbsp; 21 мянга гаруй оюутан суралцагчтай, 2000 гаруй ажилтан албан хаагчтай том айл болохын хувьд нэг зүгт чиглүүлэн ажиллуулахад стратегийн удирдлага&nbsp; маш чухал юм. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Ирэх 10 жилд МУИС-ийг хөгжүүлэх тулгуур бодлогыг боловсруулахдаа та бүхэн ямар гол&nbsp; чиглэлүүдэд илүү анхаарал хандуулсан бэ?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Үүний юуны өмнө бид стратеги төлөвлөгөөндөө үндсэн дөрвөн тэргүүлэх чиглэл байна гэж үзсэн. Нэгдүгээрт, өндөр түвшний судалгаа, эрдэм судлал манай&nbsp; үйл ажиллагааны гол бүрэлдэхүүн хэсэг болоод зогсохгүй судалгаанд суурилсан, инновацид чиглэсэн, энтрепенёр их сургууль болох ёстой гэж алсын хараагаа тодорхойлсон. Хоёрдугаарт, өнөөгийн сургалтыг академик хэлбэрээс нь гаргаж, судалгаанд суурилсан чиглэлийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нээлттэй либераль сургалтын тогтолцоог бий болгох нь чухал гэж үзсэн. Гурав дахь зүйл гэвэл аль ч цаг үед өндөр байж ирсэн МУИС-ийн нэр хүндийг&nbsp; цаашид улам өндөрт авч явах нь судалгаа, сургалтаас гадна нийгмийн шинжтэй үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Тухайлбал,&nbsp; манай эрдэмтэд төрийн бодлогын үндсийг боловсруулахад илүү их оролцдог,&nbsp; эдийн засаг, нийгмийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэг хүлээдэг, том цар хүрээтэй төсөл хөтөлбөрүүдийг гардан хэрэгжүүлдэг, ард түмнийг соён гэгээрүүлэхэд даацтай ажил явуулдаг, Монгол судлалынхаа чиглэлээр дэлхийд танигддаг,&nbsp; хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэргүүлэх байр суурь эзэлдэг байх&nbsp; зэрэг нь&nbsp; стратегийн нэг гол чиглэл гэж тодорхойлж байна. Дөрөвдүгээрт, их сургууль маань ирэх 10 жилд бүхэлдээ цоо шинэ зохион байгуулалтанд орох шаардлага тулгарч байна. Энэ шинэ зохион байгуулалтын материаллаг үндэс суурь нь их сургуулийн хотхон байх болно. Ийм дөрвөн тэргүүлэх чиглэлд илүү анхаарснаар сургуулийнхаа хэтийн хөгжлийг тодорхойлж болно. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Судалгаанд тулгуурласан их сургууль болно гэсэн зорилтыг зөвхөн&nbsp; оюутныхаа сургалтын төлбөрөөс хамаарсан санхүүгийн тогтолцоогоор явж байгаа өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй зүйл юм. Энэ талд төрийн дэмжлэг хэрэгтэй ч гэж олон хүн ярьдаг. Дэлхийн томоохон их сургуулиуд бас тийм&nbsp; жишгээр хөгжиж ирсэн байдаг?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Санхүүгийн олон эх үүсвэрт тулгуурласан тогтолцоонд шилжиж байж их сургуулийн хөгжлийн тухай ярих хэрэгтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Бидний тооцож байгаагаар улсын дэмжлэг 30 хүртэл хувь,&nbsp; өөрийн орлого бас 30 хувь, үлдсэн хэсгийг судалгааны үйл ажиллагаанаас олдог ийм л санхүүгийн тогтолцоонд бид шилжих ёстой. Багаар бодоход ийм гурван орлогын батлагаат эх үүсвэртэй байж чадвал сургууль тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Мэдээж улс орны хөгжлийн хандлага, эдийн засгийн боломжийг дагаад төрийн дэмжлэгийн орчин бүрдэх байх. Үүнээс илүү бидний дотооддоо шийдэх хамгийн гол зүйл нь судалгаа шинжилгээний үйл ажиллагааг нийгмийн практиктай холбох, өөрөөр хэлбэл их сургууль аж үйлдвэрийн уялдаа холбоог хангахад гол анхаарлаа чиглүүлэхэд оршино. Бидний үйл ажиллагааны чиглэл улс орныхоо эдийн засгийн бүтэц рүү улам нягт уялдмаар байгаа юм.<o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Дэлхийд өрсөлдөх чадвартай, монгол үндэстний хөгжил дэвшлийн тулгуур болсон &ldquo;энтрепренёр&rdquo; судалгааны их сургууль байна гэж алсын хараагаа МУИС стратеги төлөвлөгөөндөө тодорхойлжээ?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; &nbsp;Их сургуулийг аж үйлдвэртэй холбож, үйл ажиллагааг нь зохион байгуулдаг, менежментийг нь хийдэг энэ тогтолцоог бүхэлд нь энтрепренёр тогтолцоо гэдэг. Энэ ойлголтын цаана инноваци салшгүй хамт явдаг. Өөрөөр хэлбэл мэдлэгийг мөнгө болгодог процессын удирлагын системийг энтрепренёр зохион байгуулалт гэж тодорхойлж байна. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Та түрүүн аль ч цаг үед өндөр байсан гэж МУИС-ийн нийгмийн нэр хүндийн тухай дурдлаа. Гэтэл энэ ойлголт сүүлийн жилүүдэд саармагжиж, харин ч&nbsp; эсрэгээр МУИС-ийн менежмент сул, үр дүн муутай байна гэсэн шүүмжлэлд байнга өртөх болсон.&nbsp; Нэгэнт л дэлхийн жишигт ойртсон их сургууль болох зорилт дэвшүүлж байгаа бол удирдлага зохион байгуулалтын маш оновчтой хувилбаруудыг шуурхай авч хэрэгжүүлмээр санагддаг?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; МУИС-ийн өмнөх үеийн бүх хүмүүс, профессор багш нар, үе үеийн удирдлагууд их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт авч явахын төлөө уйгагүй&nbsp; хөдөлмөрлөж ирснийг бид үгүйсгэх аргагүй. Өнөөдрийн цаг үед энэ нэр хүндийг цааш авч явахад биднээс&nbsp; нарийн мэдрэмж, оновчтой удирдлага тогтолцоо шаардагдаж байна.&nbsp; Нийгэм маань илүү прагматик шинжтэй болж&nbsp; байгаа өнөөгийн нөхцөлд их сургуулиас гарах үр дүн юу байна, энэ нь нийгэмд хэрхэн нөлөөлөх билээ гэдгийг үргэлж бодох ёстой. Тиймээс үүнд чиглэсэн менежментийн тогтолцоо байхгүйгээс, өөрөөр хэлбэл цаг үеэсээ хоцорч байгаа учраас шүүмжлэлд өртөх шалтгаан болсон болов уу. Энэ утгаараа орчин үеийн чиг хандлагатай менежментийн тогтолцоогоо уяж холбох шаардлага бидний өмнө тулгарч байна. Нөгөө талаар үүнд стратегийн удирдлага их үүрэг гүйцэтгэнэ.&nbsp; Манай ажил өдөр тутмын үйл ажиллагаагаар л хөврөөд байвал далайцтай том зорилтуудаа шийдэж чадахгүй. Иймд менежментийн арга барилаа өөрчилж, багшлах боловсон хүчин, судлаач эрдэмтдийнхээ чадавхийг дээшлүүлж,&nbsp; судалгааны ажлын дэд бүтцийг бүрдүүлж,&nbsp; нийгэмд хандсан иж бүрэн сүлжээгээ бий болгож байж л&nbsp; үр дүнд хүрнэ. Энэ бүх зүйлийг стратегийн удирдлагаар дамжуулж хэрэгжүүлэх боломжтой.<o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Хөгжлийн стратеги төлөвлөгөөг эцэслэн батлахаас өмнө веб хуудсаар дамжуулан олон нийтийн дунд хэлэлцүүлэг, санал санаачилга өрнүүлж буй нь нүдээ олжээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж үг байдаг шүү дээ?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Санал нэг байна. Стратеги төлөвлөгөөг хамт олноороо хэлэлцүүлж байгаа нь эцсийн тулгуур бодлого оновчтой болоход чухал үүрэг. Нөгөө талаар&nbsp; цаана чинь сургуулийн хөгжлийн хэтийн бодлого боловсруулагдаж байна шүү гэдэг сигналыг хамт олонд өгч байгаагаараа ач холбогдолтой. Энэ төлөвлөгөөг цөөн хэдэн удирдах хүн биш&nbsp; бүгдээрээ л хэрэгжүүлнэ. Тиймээс дараа нь ажил хэрэг болгоход хүн бүр анхаарал тавих болно. Ойрын өдрүүдэд төлөвлөгөөнд нэмж оруулах санал бодлыг тусгах талаас нь эрчимтэй ажиллана. Ялангуяа тэнхмүүдийн&nbsp; идэвх санаачилга их байгаасай, бодлогын талаас гадна үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санаа оноогоо шуурхай ирүүлээсэй гэж хүсэж байна. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>МУИС-д технологи дамжуулах төвүүд байгуулан бизнестэй холбосноор 2020 он гэхэд үүнээс олох мөнгө нийт үйл ажиллагааны орлогын 30-аас багагүй хувийг эзэлнэ гэж төлөвлөгөөнд тусгасан байгаа? <\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Манай судлаачдын гаргасан олон бүтээл, патент, тэр бүү хэл лиценцийн гэрээ хүртэл байдаг ч үр дүнгээ өгөхгүй байсаар байна. Учир нь бизесийн хүрээнийхэн аливаа&nbsp; шинэ зүйлийг турших, түүний эрсдлийг хүлээх хариуцлагаас зайлсхийтэй хоолбоотой. Тиймээс бидний судалгаа цаасан дээр буугаад үлдэхээс цаашгүй байна. Энэ нь судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ямар үе шатуудыг дамждаг, ямар эрсдлүүдийг хүлээдэг гэдгийг бодитоор үзэж туршдаг&nbsp; технологи дамжуулах тийм төвүүдийг их сургууль өөртөө байгуулах хэрэгтэйг харуулж байна. Тодруулбал,&nbsp; эрдэмтдийн толгойд байгаа мэдлэгийг биет зүйл болгон хувиргах процессыг хэрэгжүүлдэг, туршдаг, эрсдлийг нь ч хүлээдэг иж бүрэн орчин нь технологи дамжуулах төвүүд байх юм. Эдгээрийг дагасан оюуны өмчийг хамгаалах, эрх зүйн орчинг бүрдүүлэх дэд бүтэц, start up компаниуд гарч ирнэ. Үүнийг эхлүүлэхэд биднээс тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардах хэдий ч богино хугацааны дараа гаргасан зардлаа нөхөөд зогсохгүй орлогын чухал эх үүсвэр байх боломжтой. Төрөөс ч дэмжлэг авах боломж нээгдэнэ.<o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Багш, ажилтны нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн цогц бодлого бас стратеги төлөвлөгөөний&nbsp; тодорхой хэсгийг эзэлж байгаа болов уу?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Энэ асуудал зайлшгүй чухал юм. Гэхдээ хуучин зохион байгуулалтаараа энэ асуудлыг шийдэх боломжгүй.&nbsp; Бид шинэлэг байдлаар хандах ёстой. Юуны өмнө багш судлаачдаа орон сууцжуулах тал дээр ирэх жилүүдэд их олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Нэгдүгээрт, багш, ажилчдынхаа цалингийн түвшинг цаашид тасралтгүй нэмэгдүүлэх бодлого барина. Бидний ажлын үр дүн манай хүмүүсийн цалин хөлсөн дээр л гарах ёстой. Ингэж цалингийн хэмжээ тогтвортой нэмэгдснээр тэдний нийгмийн асуудал шийдэгдэх эхлэл тавигдана. Танай сургуулийн багш нар төрийн бусад албан хаагчдаас ч түрүүлж орон сууцтай болох боломж их ойрхон байна гэж банкны хүмүүс&nbsp; бидэнд хэлж байна. Энэ асуудлаар&nbsp; Төмөр-Очир захирал их санаачилгатай ажиллаж байгаа. Цаашид бид орон сууцжуулах олон арга хэлбэрүүдийг&nbsp; зэрэг ашиглах бодолтой байна. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Энэ ажил эхнээсээ хэрэгжиж байна гэж ойлгож болох уу. Саяхан багш нарын баяраар зарим хүмүүст байрны түлхүүр гардуулсан?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Манайх &ldquo;Хадгаламж&rdquo;, &ldquo;Хаан&rdquo; банкуудад шилжиж байгаа нэг зорилго нь сургуулийнхаа санхүүгийн үйлчилгээг найдвартай түншүүдтэй холбох, нөгөө талаас нийгмийн асуудлыг түргэн шийдэхэд оршиж байгаа. Юуны өмнө &ldquo;Хадгаламж&rdquo; банкны байрны зээлд бүх бүрэлдэхүүний сургууль, захиргааны албаны төлөөлөл болох 16 хүнд&nbsp; жилийн 10,8 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох эхлэл суурийг тавьлаа. Түүнээс гадна сарын 1 хувийн хүүтэй байрны урт хугацааны зээлийн нөхцлийг &ldquo;Хаан&rdquo; банктай тохироод байгаа. Ойрын үед зээлийн энэ нөхцөл улам сайжрах боломжтой. Яагаад гэвэл манай сургуулийн банкны системтэй харьцаж байгаа үйл ажиллагаатай уялдуулаад банкуудын хооронд өрсөлдөөн бий болж байна. Тиймээс ч цаашид банкны зээлийн нөхцөл сайжирна гэдэгт итгэлтэй байна. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Байрны зээлд хамруулах хүний тоо жил&nbsp; бүр нэмэгдэх үү. Одоогийн байдлаар нэгж бүрээс нэг хүн гэсэн хязгаарлалт тогтоосон байгаа?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; &ldquo;Хаан&rdquo; банкны хувьд сарын 1 хувийн хүүтэй орон сууцны зээл хязгаарлалтгүйгээр авах бололцоотой. Цаашид ялангуяа зээлийн цөхцөл сайжрах тусам орон суууцанд орох хүсэлтэй хүний тоо нэмэгдэх учраас бид энэ тал дээр нааштай бодлого барина.&nbsp; Нөгөө талаас орон сууц санхүүжилтийн корпарацитай бас нягт хамтран ажиллаж, тодорхой квотыг багш ажилчиддаа авах боломжийг эрэлхийлж байна.<o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Өрсөлдөгч томоохон сургуулийн талаар анхаарал хандуулж байхад ШУТИС-ийн таны ижил алба хашдаг проректор нь саяхны нэг мэдээллийн хэрэгсэлд 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй &ldquo;Голомт&rdquo; банкны орон сууцны зээлд жил бүр 100 гаруй багш, ажилчдаа хамруулах боломжтой болсон тухай ярилцлага өгчээ.&nbsp; Гэтэл тус банк манай&nbsp; өмнөх харилцагч түнш байсан?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; МУИС харилцагч банкны хувьд өөрчлөлт оруулсан нь бусад их дээд сургуулиудад сая өөрийн чинь хэлсэнчлэн үр дүнгээ өгөөд эхэлж байна. Өөрөөр хэлбэл банкууд маань том түншүүдтэйгээ илүү нягт хамтарч ажиллах бодлого барьж эхэллээ. Тиймээс &ldquo;Голомт&rdquo; банк ийм үлгэр жишээ гаргаж байхад шинэ харилцагчид маань өрсөлдөхүйц маркетинг хийх байх. Бид&nbsp; &ldquo;Хаан&rdquo; болон&nbsp; &ldquo;Хадгаламж&rdquo;&nbsp; банкуудтай хийх дараагийн хэлэлцээртээ дээрхээс&nbsp; дутахгүй нөхцлийг тэдэнтэй тохиролцоно. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад мэдээж олон талын хүндрэл&nbsp; бэрхшээл тулгарна. Тиймээс энэ үед эрсдлийн менежментийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарах уу?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Энэ бол гарцаагүй анхаарах асуудал. Тийм ч учраас бид стратеги төлөвлөгөөндөө эрсдлийн удирдлагын асуудлыг тусгасан. Хамгийн багаар бодоход эрсдлийг сарниулах, цаашилбал бүрэн даван туулах бодлого барина. Хамгийн том эрсдэл нь гадаад орчноос засаг төрийн бодлогын залгамж чанар алдагдах вий гэсэн болгоомжлол байна. Тодруулбал, их сургуулийн хотхон байгуулах ажил&nbsp; тууштай үргэлжлэхгүй бол хүндрэл гарна. Хотхонд шилжинэ гээд хамаг асуудлаа хойш тавиад байтал үүний явц нь удааширдаг ч юм уу, бүрэн хэмжээгээр хэрэгжихээ болих тийм нөхцөл байдал үүсвэл стратеги төлөвлөгөөнд том эрсдэл учирна.&nbsp; Мөн дотоод орчноосоо үүсэх эрсдэл нь өмнөх стратеги төлөвлөгөөний дутагдлыг дахин давтах нөхцөл байж болно. Төлөвлөгөө боловсруулчихаад түүний хэрэгжилтийг хангах ажлыг орхигдуулбал бас л эрсдэл. Гол нь хэрэгжилт гэдэг дээр удирдлагын анхаарал чиглэх ёстой.<o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Хөгжлийн стратеги төлөвлөгөөг их сургуулиудын хотхон байгуулахтай нягт уялдуулсан байх. Алс хэтийн хөгжлийн шинэ чиг баримжаагаа нэгтгэн тодорхойлж буй энэ цаг үе нь төр засгаас их сургуулиудыг цогц байдлаар&nbsp; хөгжүүлэх бодлого барьж буйтай давхцаж байгаагаараа бидний хувьд таатай нөхцөл бүрдэж байх шиг.&nbsp; Та бас хотхон байгуулах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Юуны өмнө манай стратеги төлөвлөгөө их зөв цаг үед боловсруулагдаж байна. Үнэхээр төрийн өмчит их дээд сургуулийг хамарсан шинэлэг зохион байгуулалт хэрэгжээд, үүний хүрээнд бид стратеги төлөвлөгөөгөөр дамжин зөв бүтцэд орж ажиллаж чадвал жинхэнэ орчин үеийн судалгааны их сургууль болж чадна. Энэ утгаараа хөгжлийн тохироо бүрдсэн цаг үе таарчээ гэж үзэж болно. Мөн их сургуулиудын хотхоноос чухал бас нэг зүйл бол монгол улсын эрчимтэй хөгжлийн цаг үе эхэлж байна. Энэ нь том&nbsp; боломж. Энэ боломжийг ашиглаж бид их сургуулийн хөгжлийн шинэ үеийг нээх ёстой. Үүнд манай стратеги төлөвлөгөө бас чиглэж байгаа. Хоёрдугаарт, төр засаг зөвхөн эрдэс&nbsp; баялгийн салбарыг биш мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоход анхаарал хандуулж эхэллээ. Тэр хүрээнд МУИС-ийг тэргүүлэх үүрэгтэй байх ёстой гэдэг дүгнэлт Засгийн газрын бүтцийн байгууллагууд, удирдах хүмүүст байдаг. Энэ үед бидний алс хэтийн цогц бодлого боловсруулагдан гарч байгаагаараа их онцлог юм. Нэг талаас төр засгийн анхааралд ч ороод, нөгөө талаас эдийн засгийн бодит хуримтлалаас ч хүртээд, дээр нь их сургуулийн хотхоны&nbsp; том төсөлд амжилттай хамрагдаж чадвал 10 жилийн дараа гэхэд үнэхээр орчин үеийн жишиг их сургуулийн орчинд бидий ажил явагдах нөхцөл бүрдэнэ.<o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>МУИС-ийн цогц кампус баригдаж, ашиглалтанд бүрэн орсноор ямар давуу талууд бий болох вэ. Зарим хүмүүс энэ тал дээр бас эсрэг байр суурьтай байдаг л даа?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Их сургуулиудын хотхон арван жилийн хугацаанд бүрэн баригдаж дуусах эсэхэд тодорхой хариулж мэдэхгүй байна. Ямар ч байсан их бүтээл байгуулалт өрнөнө. Манай зарим бүрэлдэхүүн сургуулиуд, тодорхой алба нэгжүүд 10 жилийн дараа тэнд хэдийнэ төвхнөсөн байх болов уу. Хэрэв энэ ажил санаснаар бүтээд хугацаандаа нүүж очвол олон давуу тал бий болох нь гарцаагүй. Бас сул тал гарна гэдэгтэй ч санал нийлж байна. Хэрэв улсын бодлого тууштай, төлөвлөгөөтэй явагдахгүй бол төрийн өмчийн голлох сургуулиуд хотоос зайдуу төвлөрөөд, тэнд үйл ажиллагаа нь жигдэрч эрчимжиж&nbsp; чадахгүйд хүрвэл тэдний орыг Улаанбаатар хотод байгаа хувийн өмчийн сургуулиуд л эзлэхээс өөр аргагүй болно. Тиймээс энэ олон сургууль, төлөвшсөн хамт олныг эрсдэлд оруулахгүйн тулд маш нягт нямбай, нухацтай ажиллагаа, төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Та МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирлын албанд томилогдон ажиллаад&nbsp; багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд яг ямар тодорхой ажлууд хийв гэдгийг хүмүүс сонирхож байгаа?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Би МУИС-ийн 1979 оны төгсөгч.&nbsp; Тиймээс эргээд сургуульдаа ажиллах нь&nbsp; завшаантай хэрэг юм. Миний хувьд хамт олныхоо төлөө нэлээд зүйл хийх юмсан, амжуулахсан гэсэн хүсэл эрмэлзлэлтэй ажиллаж байна. Тодорхой ажлуудаас дурдвал, хамтын гэрээг ажил хэрэгч түвшинд байгууллаа.&nbsp; Ер нь&nbsp; сургуулийн удирдлага хамт олонтойгоо сайн ажиллаж байж ажлын үр дүн нь харагддаг. Энэ утгаараа багш, ажилчдаа сонсдог, одоо байгаа нөөц бололцоогоо сайн ойлгуулдаг, энэ хүрээнд хамтран ажиллах боломжоо тодорхойлдог байх ёстой. Тиймээс хамтын гэрээнд их ач холбогдол өгч байгаа. Үүнээс гадна төсвийн төлөвлөлтийг хичээлийн жилээс санхүүгийн жилд шилжүүлэн өөрчиллөө. 2010 оны тайлан тэнцлийн шинжилгээг одоо хийж байна. 2011 оныхоо төсвийг санхүүгийн жилээр нь боловсрууллаа. Стратеги төлөвлөгөө боловсруулах төсөл дээр яг одоо идэвхийлэн ажиллаж байна. Түүнчлэн дээр ярьсанчлан багш ажилчдыг орон сууцжуулах асуудалд тодорхой тохиролцоонуудыг хийж байна. Мэдээж дээр нь&nbsp; их засвар, урсгал засварын санхүүжилтын&nbsp; эх үүсвэрийг олох, шинэ объектуудыг барьж байгуулах зэрэг олон ажлын бэлтгэл, зохион байгуулалтыг эхлүүлсэн. Сэтгэл гаргаад чармайж ажиллавал үр дүнг нь амсах&nbsp; байх гэж бодож байна.<o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>МУИС-ийн багш нарын цалингийн түвшин&nbsp; банкны орон сууцны зээлд хамрагдах нөхцөлд хүрсэн ч&nbsp; ажилчдынх хараахан тийм биш байгаа. Өмнө нь багш, ажилчдын цалинг тэнцвэргүй байдлаар нэмсэнд олон хүн дургүйцлээ илэрхийлдэг. Хамт олны нийгмийн асуудлыг шийдэхэд цалин хөлсний нэмэгдэл чухал үүрэгтэй. Үүний цаана байгууллагын боловсон хүчний бодлогын асуудал ч яригддаг?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Цалингийн асуудалд бид их нухацтай хандах хэрэгтэй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтын гэрээгээр дамжаад байнгын зөвшилцлийн систем рүү орох байх. Өмнөх зөвшилцлийн явцад цалингийн өсөлтийн тэнцвэртэй байдал алдагдсан байна гэдэгтэй аль аль тал нь санал нийлсэн. Гэхдээ үүнийг хоёр талтай ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийт ажиллагсдын цалингийн сүлжээ төрийн үйлчилгээний бусад цалингийн сүлжээтэй ямар харьцаатай байна гэдгийг харьцуулан үзэж байх нь чухал. Нөгөө талаас санхүүгийн боломжиндоо тулгуурлаад ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгаа, цалин урамшууллыг сайжруулах асуудалд тэгш хандах хэрэгтэй. Тиймээс тал талаас нь харсан судалгаан дээр тулгуурлаж дараачийн шийдвэрүүд гарах учиртай. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>МУИС-ийн хэмжээнд олгогддог улирал бүрийн урамшууллыг хэвээр үлдээхээр Үйлдвэрчний эвлэлтэй өнгөрөгч намар зөвшилцсөн байгаа.&nbsp; Урамшуулал одоо олгогдож байгаа юу?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Энэ журмыг хэвээр үлдээх нь зүйтэй байсан. Яагаад гэвэл цалинг эхлээд 15 хувиар нэмэхэд&nbsp; өмнө олгож байсан 7 хувийг хасчихаар бодит нэмэгдэл 8 хувь л болох гээд байсан. Өнгөрөгч оны сүүлийн улирлын урамшууллыг сургуулиудын мөнгөний зузаатгалт муу байгаатай холбогдуулан, оюутны төлбөрт төрөөс шилжих хүний хөгжлийн мөнгө ортол түр хойшлуулсан байгаа. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Хойшлогдсон ч өмнөх урамшууллыг нөхөж өгнө гэсэн үг үү?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Өгнө. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд сургуулиуд багш, ажилчдынхаа ажлын үнэлгээ дүгнэлтийг үнэн зөв гаргах нь чухал байна. Хүн бүрт ижил хувиар урамшуулал олгоод байж таарахгүй байх. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Энэ журам МУИС-ийн хэмжээнд тэгш мөрдөгдөж байгаа юу. Цаашид үүнд ямар нэг өөрчлөлт гарах уу?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Журам МУИС-ийн хэмжээнд тэгш мөрдөгдөж байгаа. Үүнийг юутай ч 2010-2011 оны хичээлийн жил дуустал мөрдөнө. Ирэх хичээлийн жилд&nbsp;&nbsp; шинэ журам гарч таарна.<o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Кампус барихтай холбогдуулаад номын сангийн шинэ барилга хойшлогдоод байна уу. Оюутнууд энэ тал дээр хүлээлттэй байгаа?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Номын сан барих асуудлаар Удирдах зөвлөлөөс бид дэмжлэг авсан. Гэхдээ хүндрэлтэй нь энэ ажилд улсын төсвийн дэмжлэг авах бололцоо шинэ хотхон барихаас шалтгаалаад хязгаарлагдмал болсон. Тиймээс бид өөрсдийн дотоод нөөц боломжинд тулгуурахаас өөр аргагүй болоод байгаа. Энэ тал дээр төгсөгчид юм уу, гадны байгууллагуудын хандив, зээл гэх мэт янз бүрийн&nbsp; эх үүсвэрийг хайх бодол байна. Ер нь бол номын сангийн барилга зайлшгүй баригдах ёстой. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Тэгвэл нүүхийг хүлээхгүй нь ээ?<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; Тийм. Орон сууцны&nbsp; асуудалд ч сургуулийн удирдлага хотхон баригдахыг хүлээе гэж бодохгүй байгаа. Хэдийгээр тэнд манай багш, ажилчид шилжин ажиллах боллоо ч Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгөтэй байж болно шүү дээ. <o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"default\" style=\"margin: auto 0in\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><font size=\"3\"><font color=\"#000000\">-&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; <b>Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.<\/b><o:p><\/o:p><\/font><\/font><\/span><\/p>\n<p class=\"MsoNormal\" style=\"margin: 0in 0in 0pt\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><o:p><font color=\"#000000\" size=\"3\">&nbsp;<\/font><\/o:p><\/span><\/p>\n<p class=\"MsoNormal\" style=\"margin: 0in 0in 0pt\"><span style=\"font-family: 'microsoft sans serif'\"><o:p><font color=\"#000000\" size=\"3\">&nbsp;<\/font><\/o:p><\/span><\/p>\n","post_date":"2011-02-24","post_date_en":"2011-02-24"},{"except":"Манай энэ удаагийн ярилцлагын зочин бол МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр. Тооны ухаанаар ОХУ, Японд сурч боловсорсон түүнийг МУИС-ийг шинэчлэх багш нарын &#8220;Реформ&#8221; багийн гишүүн гэдгээрээ олон хүний танил. Түүний удирдаж ...","title":"А.Галтбаяр: Профессор багш нарт тулгуурласан амьд хамтын ажиллагааг хөгжүүлнэ","link":"https:\/\/news.num.edu.mn\/%d0%b0-%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-%d0%bf%d1%80%d0%be%d1%84%d0%b5%d1%81%d1%81%d0%be%d1%80-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80%d1%82-%d1%82%d1%83%d0%bb%d0%b3%d1%83%d1%83\/","author":"baasansureng","thumbnail":false,"content":"<p style=\"text-align: center;\"><a href=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/04\/galtbayar.jpg\"><\/a><a href=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/04\/galtbayar.jpg\"><img class=\"aligncenter size-full wp-image-1473\" title=\"galtbayar\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/04\/galtbayar.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"338\" \/><\/a><\/p>\n<p style=\"text-align: left;\">Манай энэ удаагийн ярилцлагын зочин бол МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр. Тооны ухаанаар ОХУ, Японд сурч боловсорсон түүнийг МУИС-ийг шинэчлэх багш нарын \"Реформ\" багийн гишүүн гэдгээрээ олон хүний танил. Түүний удирдаж буй гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст хийгдэж буй өөрчлөлт шинэчлэл, хийх ажлынх нь талаар бидний ярилцлагаас уншина уу.<\/p>\n<p style=\"text-align: left;\"><span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\"> -         <strong>Анх та ажил аваад МУИС-ийн гадаад харилцааны үйл ажиллагаанд ямар дүн тавьсан бэ. Өмнө нь олон дарга солигдсон болохоор үйл ажиллагаа нь цэгцэндээ орохгүй нэлээд удсан. Угаас та их сургуулийн үйл ажиллагаанд бүхэлд нь шүүмжлэлтэй хандсаар ирсэн шүү дээ?<\/strong><\/span><\/span><\/span><\/p>\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\"> -          Өмнөх удирдлагуудын ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөөс илүү цаашдаа юу хийх талаар ярих нь чухал болов уу. Хоёр зүйлд тогтож яримаар байна. Нэг нь их сургуулийн ажлын ерөнхий байдал,  нөгөө нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн үйл ажиллагаа. Сүүлийн нэг жил шахуу хугацаанд их сургуулийн удирдлага бүхэлдээ өөрчлөгдөж, шинэ бүрэлдэхүүнээр баг болон ажиллаж байна. 1990 онд Монголын нийгэм ардчилсан , эдийн засаг зах зээлийн зарчимд шилжснээс хойш хувийн хэвшлийн сектор маш их өөрчлөгдөж, үндэсний том хүчтэй компаниуд бий болж байхад төрийн өмчийн их сургуулиудад дорвитой өөрчлөлтүүд гарсангүй. Энэ нь нэг талаас төрийн өмчийн сургууль гэдгээрээ улсын дэмжлэг гэхээсээ илүү улс төрийн нөлөө, дарамт их байсан, нөгөө талаас МУИС-ийн нийгэмд манлайлж дуу хоолойгоо гаргах лидершип дутагдсанаас болсон болов уу.  Саяхан батлагдсан МУИС-ийн 2011-2020 оны стратеги төлөвлөгөөнд сургалтын хувьд зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад илүү анхаарсан либерал, нээлттэй байх, эрдэм шинжилгээний хувьд өөрсдийнхөө үйл ажиллагааг улс, нийгэмд  хэрэгтэй шинэ мэдлэг бий болгох инноваци энтерпренёр судалгааг түлхүү анхаарахаар тусгасан байгаа. Энэ хүрээнд бодлогын хувьд шинэ зорилтууд тавигдсан. Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн зүгээс өөрсдийн үйл ажиллагааны бүхий л чиглэлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийлээ. Үүн дээр үндэслэн цаашдын бодлого зорилтуудыг зөв тавьж, шат дараатайгаар хэрэгжүүлнэ. Харин үйл ажиллагаандаа барих гол зарчим бол сургуулийн ажлын эрх ашгийг нэгд тавих,  нээлттэй шударга байх, хамт олны оролцоог хангах зэрэг байх ёстой гэж би хувьдаа боддог.  <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000; font-size: small;\">-         Гадаад харилцааны хувьд бол өмнөх  захирлуудын нилээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан хэсэг нь юм. Бид өмнөх гэрээ, хамтын ажиллагаанд үндэслээд “Гадаад харилцааны өнөөгийн байдал” гэсэн судалгаа хийсэн. Үүгээр  хамтын ажиллагааны бүх гэрээнүүдийг нэг бүрчлэн нягталж, идэвхтэй, идэвхгүйгээр нь ангилж, бүс нутаг улс орноор нь авч үзсэн. Үүнээс  үзэхэд дэлхийн 170 орчим их сургуультай гэрээтэй, тэр дотроо азийн их сургуулиуд давамгайлсан хандлагатай байна. Гэрээний хийсэн байдлыг нь харахад 1990 оноос хойш тоо нь 5 жил тутам ойролцоогоор 2 дахин нэмэгдсээр иржээ. Дээрх 170 сургуультай хийсэн гэрээний 63 хувь нь одоо хүчинтэй байна.  Энэ хүчинтэй гэрээний 45 хувийг Япон, Солонгосын сургуулиудтай хийжээ. Мөн  гадаад харилцааны бас нэг хэсэг болох Монгол-Францын төв, Монгол-Япон төв, Күнзийн институт  зэрэг гадаад орнуудын соёл боловсролын төвүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийсэн. Энэ бүх мэдээллийн дэлгэрэнгүйтэй <\/span><a href=\"http:\/\/www.num.edu.mn\/Default.aspx?tabid=533&amp;currentpage=1\"><span style=\"color: #003366; font-size: small;\">http:\/\/www.num.edu.mn\/Default.aspx?tabid=533&amp;currentpage=1<\/span><\/a><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\"> хаягаар орж танилцаж болно.  Дээрх судалгаанаас товчхон дүгнэхэд гадаад харилцааны хэлтсийн багагүй ажлыг эзэлдэг байсан оюутанд үйлчлэх хэсгийг харъяалбал зохих алба руу нь шилжүүлснээр гадаад хамтын ажиллагаа цаашид улам үр дүнтэй явагдах боломж бүрдэж байгаа юм.<\/span><\/span><\/span>\n<p style=\"text-align: center;\"><span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\"><a href=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/04\/galtbayar-1.jpg\"><img class=\"aligncenter size-full wp-image-1480\" title=\"galtbayar-1\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/04\/galtbayar-1.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"338\" \/><\/a>\n<\/span><\/span><\/span><span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Таны саяны ярианд дурдснаар өмнө нь Ази талдаа давайлсан гадаад харилцаа явж иржээ. Гэтэл дэлхийн хэмжээнд ойртсон сургууль болно гэж  МУИС стратегээ тодорхойлсон нөхцөлд америк, европ руу хараагаа чиглүүлэх, улмаар дээрх харьцааг тэнцвэржүүлэх бодлого барих шаардлага зайлшгүй гарч байх шиг байна?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Тийм ээ. Сул орон зай бүхий эдгээр бүс нутаг руу тодорхой зорилготойгоор үйл ажиллагаа явуулах бодлого манай хэлтсээс барьж байна. Америк, европын орнуудад төгсөгчдийн оролцоотойгоор ойрын хугацаанд МУИС-ийн багийн айлчлалууд төлөвлөгдөөд байна. Эхнээсээ Америкт хийх айлчлал эхлээд байна. Энэ айлчлалаар Америкийн сургуулиудын өндөр технологийн чиглэлийг судлах, үйл ажиллагатай нь танилцаж хамтран ажиллах боломжуудыг хайна.Тэд инновац, технологи дамжуулалтаараа нэлээд туршлагатай. Дээр нь Монгол судлалаар  америкийн их сургуулиудтай хамтын ажиллагааны уламжлалаа сэргээж, шинэ шатанд гаргах, мөн тэндхийн  Монгол судлалын хэд хэдэн төвүүдээр орж танилцан, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх юм. Герман, Франц, Унгараар хийх 7 хоногийн айлчлал 5-р сарын 8-наас эхэлнэ. Германы хувьд технологийн чиглэлээр хэд хэдэн сургуулиудтай гэрээ байгуулна. Бас нэг зорилго нь тэндхийн олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах боломжийг эрэлхийлнэ. <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Танай  хэлтсийн гол хамтын ажиллагаа гадаадын сургууль, олон улсын байгууллагатай хийсэн гэрээ хэлцлээр дамжин хэрэгждэг. МУИС дэлхийн 170 орчим их сургуультай хамтын ажиллагаатай ч  тэр бүр идэвхтэй ажилладаггүй гэлээ. Энэ тоог цөөрүүлж, чанаржуулах талд анхаарал хандуулах уу,эсвэл бүгдтэй нь идэвхтэй харилцах чиг барих уу?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд гадаад харилцаа бол их сургуулийн үйл ажиллагааны  гол тулгуур болж ажиллах ёстой гэж тодорхойлсон байгаа. Үүнтэй холбогдоод гадаад харилцааны ч гэсэн үйл ажиллагаа нь амьд, ажил хэрэгч болох шаардлага гарсан. Гэрээний хувьд тоо биш ажилладаг эсэх нь чухал. Гэрээ үр дүнтэй байх эсэх нь тодорхой  хариуцсан хүн буюу профессоруудын идэвх санаачилгаас шууд хамаарна. Профессорууд болон  бүрэлдэхүүн сургуулиудын  хамтын ажиллагаа их сургууль хоорондын гэрээгээр баталгаажуулснаар ажил илүү амархан явагдах учиртай. Энэ бол гэрээний хувьд баримтлах бодлого нь. Бид зөвхөн их сургууль хоорондын бус олон улсын байгууллагатай, засгийн газар хоорондын гэрээнд оролцож ажиллах зорилготой байна. Мөн боловсон хүчний нөөцийг сайжруулахад гадаад харилцааны үүрэг их байна.<\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Өнөөдөр МУИС-д оюутан солилцооны хөтөлбөр хэр амжилттай хэрэгжиж байна. Үүний бас дийлэнх хувь МХСС-д хэрэгждэг нь уг хөтөлбөрийг үр дүнтэй гэхэд эргэлзээ төрүүлдэг. Бусад сургуулиудад солилцооны хөтөлбөрийг жигдхэн хэрэгжүүлэхэд юу саад болж байна вэ. Англи хэл дээрх сургалтын хөтөлбөр байдаггүйтэй холбож ойлгож болох уу?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Гадаадын суралцагсдын хувьд оюутан солилцоо, зуны сургалт гэсэн хоёр зүйл бий. Тодорхой төлбөртэй, зуныхаа амралтын хугацаанд 14-21 хоногийн зуны сургалтыг зохион байгуулахад манай гадаад харилцааны хэлтэс оролцож байна. Энэ жилийн хувьд монгол хэл- соёл, антропологи- археологи, уул уурхай-эдийн засаг  гэсэн 3 хөтөлбөрийн дагуу зуны сургалт зарлаад байна. Манай оюутнууд солилцооны хөтөлбөрөөр жил ба хагас жилийн хугацаагаар хамтын ажиллагаатай их сургуулиудад очиж суралцах боломжтой. Гэхдээ тэдний хувьд хэлний бэрхшээл түгээмэл хүндрэл байдаг. Тиймээс ихэвчлэн хэлний чиглэлээр суралцдаг оюутнууд солилцооны хөтөлбөрт хамрагддаг. Мөн замын болон бусад зардлуудыг өөрөө гаргах тохиолдолд оюутнуудад хүндрэл үүсдэг.  Харин гаднаас МХСС-д солилцооны оюутан олон ирдэг нь цаад талын сонирхолтой бас холбоотой. Одоогоор манайхаас бусад чиглэлийн оюутнуудыг яаж татах вэ гэдэг дээр бодлого судалгаа хараахан хийгээгүй байна. <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Гадаад харилцаа МУИС-ийн багагүй төсөв хөрөнгө зардаг салбарын нэг гэж ойлгодог. Энэ утгаараа тийм хэмжээний орлого олох эх үүсвэрийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг байх?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Гадаад хамтын ажиллагааны шугамаар их сургуульд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт татдаг. Энэ хүрээнд  шууд олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцах замаар сургуульдаа  тодорхой багц төслүүдийг оруулж ирэх боломжуудыг судалж байна. Нөгөө талаар гадаад харилцаа нь мөнгөөр шууд хэмжигдэхгүй үр ашгийг өгдөг. Тухайлбал оюутан, багш судлаачдыг гадаадад явуулж сургах талаар томоохон дэмжлэг үзүүлэх боломжтой. Ялангуяа европын орнуудын их сургуулиудтай “Erasmus Mundus” багц хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, оюутан багш нараа амжилттай хамруулж эхэллээ. Энэ жилийн хувьд гурван PhD, хоёр магистр, нэг багш нийт зургаан хүн  европын их сургуульд суралцахаар явсан. Мөн Солонгосын  GIST рүү жил бүр 5 магистр явуулж байхаар тохиролцсон зэрэг нь боловсон хүчний бодлогоо дэмжсэн үйл ажиллагаа юм. <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>“Erasmus Mundus”  хөтөлбөр бидний хувьд европ руу нээгдсэн нэг том  гарц гэж хэлж болно. Энэ дашрамд хөтөлбөрийн давуу талыг тодруулж ярих уу?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Энэ нь Европын болон  Азийн тодорхой их сургуулиуд нэгдэн Европын холбоонд төсөл бичээд оруулдаг. Жишээ нь, МУИС байгалийн ухааны хоёр  чиглэлээр уг хөтөлбөрт оролцох боломжтой болсон. Бидэнтэй  дараа жилүүдэд тус хөтөлбөрт хамтарч оролцъё гэсэн санал хэд хэдэн Европын их сургуулиас ирээд байгаа.Үүнийг  нэлээд өргөжүүлэн цаашид олон хүнээ энэ хөтөлбөрөөр дамжуулан, харьцангуй өндөр тэтгэлэгтэйгээр сургах боломжтой.<\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Танай хэлтсийн үйл ажиллагааны бас нэг томоохон хэсэг нь дотоод хамтын ажиллагаа юм. Энэ тал дээр  ойрын үед ямар бодлого барьж ажиллах вэ. Инноваци гэж хүчтэй яригдаж байгаа өнөө үед их сургууль дотоодын компаниудтай нягт хамтарч ажиллах шаардлага зүй ёсоор гарч ирсэн?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Дотоод хамтын ажиллагаа өмнө нь цөөн тооны  профессорын түвшинд л явагдаж ирсэн. Үүнийг сургуулийн зүгээс бодлогоор  дэмжиж ажиллах зорилгоор өнгөрөгч намраас эхний алхмууд хийгдсэн. Тухайлбал Эрдэнэт үйлдвэртэй хийсэн гэрээгээр бид эхний ээлжинд ШУТС-гаас 160 сая, үйлдвэрээс 400 сая нийт 560 сая төгрөгний төсөл авлаа. Дараа нь Багануурын уурхайтай  хийсэн  гэрээгээр 10 сая төгрөгний төсөл манай судлаачид  хэрэгжүүлж байна.  Дээр нь Улаанбаатар хотын захиргаа, БОАЖЯ-тай хамтран ажиллах санал солилцож,  гэрээний агуулга боловсруулах  шатандаа явж байна. Мөн “Монос” групптэй хийсэн гэрээгээр эмийн ургамлаас эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжихээр боллоо.  Дээрх төслүүдэд манай байгалийн салбарын 20 орчим профессорын бүрэлдэхүүнтэй том баг ажиллаж байна. Одоогоор эдгээр томоохон гэрээнүүдээ амжилттай хэрэгжүүлэх, МУИС-ийн профессорууд юу хийж чаддагийг харуулах нь чухал юм.<\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Ойрын зорилтын хүрээнд хийх олон ажил байгаа нь лавтай. Японы “Сэндай Ротари” клубын санхүүжилтээр судалгааны лабораторитой болох, Солонгосын GIST-тэй хамтарч биологийн салбарт томоохон патиентийн төсөл хэрэгжүүлэх зэрэг  далайцтай ажлууд төлөвлөгдсөн гэсэн. Энэ ажлууд ямар шатандаа явж байна вэ?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Японы “Сэндай Ротари” клубын санхүүжилтээр судалгааны лаборатори ББС дээр энэ 5 сард байгуулах гэж байна. Энэ нь манай хэлтсийн гэхээс илүү тус сургуулийн профессор Ж.Батхүүгийн хүчин чармайлт, оролцоогоор хэрэгжиж буй ажил юм.  Нийт 40 гаруй мянган долларын тоног төхөөрөмж бүхий судалгааны орчин үеийн лаборатори тус сургуульд нээгдэнэ. GIST-тэй мөн биологийн салбарт 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.  Иймэрхүү бүтээлч ажиллагаа ихэвчлэн манай чадварлаг профессоруудын идэвхтэй үйл ажиллагаагаар дамжин хэрэгжиж байгааг энд онцолж хэлмээр байна. <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Анзаарч байхад байгалийн ухааны салбар тэр дундаа биологи, хими, физикийн чиглэлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөдөг. Гэтэл нийгмийн ухааны салбарыг орхигдуулахгүй байх саналыг гадаад төгсөгчдийн уулзалтын үеэр багш нар тавьж байсан. Энэ хоёр салбарыг тэнцвэртэй авч явах нь их сургуулийн бас нэг бодлого байх ёстой болов уу?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-          Их сургууль 2020 он хүртэл баримтлах стратеги төлөвлөгөөндөө  монгол судлалыг хөгжүүлэхэд  онцгой анхаарч дэлхийн Монгол судлалын төв болох зорилт дэвшүүлсэн нь нийгмийн ухааны салбарыг хамтад нь авч явах гэсэн санаа. Өөрөөр хэлбэл монгол судлалд төвлөрсөн нийгмийн ухааны бусад салбаруудын хөгжлийг бодлогоор дэмжинэ гэсэн үг юм. Бид ч гадаад харилцааны тал дээр илүү дэмжиж байгаа. <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Таны бодлоор нийгмийн ухааны хамтын ажиллагаа хоцроод байгаа шалтгаан нь юу вэ?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Шуудхан хэлэхэд одоогийн байдлаар идэвхтэй ажиллах хүчтэй профессорын баг цөөхөн байна. Мөн нэгдмэл баг биш тархай бутархай байгаа байдал нь эргээд салбартаа томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд сөрөгөөр нөлөөлөөд байна уу даа гэж боддог. <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Тэгэхээр үүнийг идэвхжүүлэх, тэднийг нэгтгэн зангидах ямар хөшүүрэг байж болох вэ?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Түрүүний хэлсэнчлэн монгол судлал гэдэг том чиглэлд зангидаж болох юм. Энд хамрагдах салбарууд нь  түүх, антрополог,эдийн засаг, монгол хэлний бүх салбарууд гээд олон. Гэхдээ үүнийг яаж хэрэгжүүлэх талаар бодох зүйл их байна. Нөгөө талаас томоохон төсөл хөтөлбөрүүд орж ирлээ гэхэд амжилттай хэрэгжүүлэх хүний нөөцөө бас давхар бэлдэх ёстой. Одоогоор бэлэн хөрс суурь хараахан бүрэлдээгүй учраас хугацаа нэлээд шаардах болов уу. <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Гадаадын их сургуулиудтай байгуулж байгаа гэрээнд бодлогын ямар зарчим барьж байгаа вэ. Тодруулбал, багш оюутан солилцох, хамтарсан хурал зохион байгуулах зэрэг нийтлэг заалтаас өөр шинэлэг агуулга хамтын гэрээнд тусгаж болох талаар судалж үзэв үү?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Бид ихэнх гэрээнд хоёр талын хариуцах эзнийг нь тодорхой зааж байгаа. Энэ нь амьд, ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнөх гол шалгуурын нэг юм. Агуулгын хувьд яг хэрхэн ажиллавал үр дүнтэй байх нь гэрэний  тухайн чиглэлээсээ хамаарна<\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Манайх өмнө нь ихэвчлэн туслалцаа, дэмжлэг авсан, хөрөнгө оруулалт хүссэн хамтын ажиллагаа өрнүүлж ирснийг үгүйсгэхгүй байх. Өнөөгийн төвшинд харилцан ашигтай байх зарчмыг баримтлах нь түншүүдийн харилцааг бат бэх байхад чухал нөлөөтөй?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Тийм. Харилцан ашигтай байх зарчмыг ямагт баримтална. Өөрөөр хэлбэл хүнээс юм гуйна гэдэг тэр хүний зорилгод бас нийцсэн байх ёстой. Хоёр талын хүсэл зорилго нэг зүйлд нэгдэж байвал хамтын ажиллагаа амжилттай явагдана шүү дээ. <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Энэ хавар МУИС-ийн гадаадад төгсөгч багш нарын нэгдсэн судалгаа явуулж, улс улсаар нь тусгайлан уулзалтууд  гадаад харилцааны хэлтэс зохион байгууллаа. Үүний үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юү?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Гадаадад төгсөгчдийг хэлтсийнхээ бүх төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулах зорилгоор бид энэ хавар дээрх  уулзалтуудыг зохион байгууллаа. Тухайлбал гадны айлчлалуудыг зохион байгуулахад яг тэр орных нь төгсөгчид илүү оролцож ажиллавал үр дүнтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн тухайн бүс нутаг руу барих бодлогоо зөв тодорхойлоход тэнд сурч, ажиллаж байсан манай багш нар маш чухал үүрэгтэй юм л даа. Гадаадад төгсөгчид уулзалтанд идэвхтэй оролцож зөвхөн гадаад харилцаа төдийгүй МУИС-ийн дотоод асуудалд ч гэсэн үнэтэй санал зөвлөмжүүдийг өгсөнд талархаж байна. Цаашид уулзалтууд илүү өргөн хүрээнд үргэлжлэх байх.<\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Бүтцийн өөрчлөлтөөр танайх зарим нэг чиг үүргээ өөр нэгжид шилжүүлсэн. Энэ талаар тодруулна уу?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         МУИС-д одоогоор засгийн газрын тэтгэлгээр суралцдаг, сургууль хоорондын солилцооны, хувийн зардлаар сурдаг гэсэн гурван төрлийн 310 орчим гадаад оюутан байна. Гадаад оюутны үйлчилгээ нь оршин суух виз авах, хугацаа сунгах зэрэг нэлээд нүсэр ажил байсан. Визнээс гадна оюутны элсэлт авах, хичээлийн оролцоо, дүнгийн тодорхойлолт, төгсөлт, гэх мэтчилэн сургалттай холбоотой ажлуудыг гадаад харилцааны хэлтэс хийх боломжгүй байсан. Ийм шалтгаанаар манайх гадаад оюутанд үйлчлэх хэсгээ “Оюутанд үйлчлэх төв”-д шилжүүлсэн. Ингэснээр нэг талаас манай хэлтсийн үйл ажиллагаа төвлөрч, нөгөө талаас гадаад оюутны үйлчилгээний чанар сайжрах давуу талтай юм.<\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Өнгөрөгч намраас эхлэн  МУИС-ийн захирал Азийн орнуудаар цөөнгүй удаагийн айлчлал хийж,  зарим томоохон сургуулиудтай гэрээ байгуулсан. Ер нь дээрх айлчлалууд хэр үн дүнтэй болов?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         Энэ айлчлал ерөнхийдээ өндөр үр дүнтэй болсон. Солонгосын GIST-тэй тодорхой чиглэлд хамтран ажиллах нарийвчилсан гэрээнд зурлаа. Тайваний айлчлалаар боловсрол, шинжлэх ухааны хамтарсан төвүүдийг байгуулах асуудалд тохиролцоонд хүрсэн. Японд Миэгийн их сургуультай гэрээ хийж, байгаль орчны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тохокугийн их сургуулийн Эмзүйн сургуультай ББС гэрээ хийсэн. Эдгээр гэрээний хүрээнд цаашид мастер, докторын хөтөлбөрт хүнээ  явуулах боломж нээгдэж байна. <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">-         <strong>Саяхан та багшийн ажлын үнэлгээний судалгааг эхлүүлсэн байх аа. Үүнээс гадна олон ажил таны сэдлээр өрнөсөн санагдаж байна?<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000; font-size: small;\">-         Энэ судалгаа сар гаруйн хугацаанд хийгдэнэ. Нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.  Судалгааны зорилго нь профессор багшийн ажлыг оновчтой, зөв үнэлэх  явдал юм. Ингэснээр багшийн ажлын бүтээмж сайжирна. Үнэлгээний систем уян хатан болно. Судалгаа илүү хийж байгаа профессороо хэрхэн үнэлэх вэ, эсвэл сургалтандаа илүү анхаарлаа хандуулдаг багшийн ажлыг яаж үнэлэх вэ гэхчилэн уян хатан бодлого барихгүй бол ямар ч мэргэжил, салбарын онцлогоос үл хамаарсан  одоогийн үнэлгээний хатуу системээр ажил явуулахад хэцүү байна. Багш профессор бүрийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, зарцуулж байгаа хөдөлмөрийг нь зөв үнэлэх,  тэднийг урамшуулах, сэдэлжүүлэх систем маш чухал байна.  Үүнээс гадна өнгөрсөн намраас эхлээд захирлуудын нээлттэй уулзалт гэсэн хэлэлцүүлэг явагддаг болсныг хүмүүс мэдэх байх. Үүгээр хэлэлцсэн асуудлууд <\/span><a href=\"http:\/\/www.num.edu.mn\/Default.aspx?tabid=533\"><span style=\"color: #003366; font-size: small;\">http:\/\/www.num.edu.mn\/Default.aspx?tabid=533<\/span><\/a><span style=\"color: #000000;\"><span style=\"font-size: small;\">   линкэд тавигдсан байгаа. Мягмар гаригийн 10 цагаас болдог энэ уулзалт багш нар оролцоход нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна. Энэ уулзалтын зорилго нь тодорхой нэг асуудлыг дэвшүүлж тавиад цааш шийдвэрлэх арга замыг олохын тулд нийтээрээ хэлэлцэх, санал бодлоо солилцоход чиглэнэ. Хэдийгээр энэ хэлэлцүүлгээр тодорхой шийдвэр  гардаггүй  ч хариуцсан болон удирдах төвшний хүмүүсийн сонорт хүргэж, бодлогоо зөв тодорхойлоход нь чиглэл өгч байгаагаараа  ач холбогдолтой ажил болж байгаа. Бидний өнгөрсөн оны 11 сард МКС-ийн хэрэглээний математикийн багаар МУИС-ийн  дотоод үйл ажиллагаа болон  сургалт эрдэм шинжилгээний ажлын тодорхой хэсгүүдэд судалгаа хийлгэсэн. Энэ судалгаагаар сургууль хоорондын тооцоо, профессор багш нарын ажлын дундаж ачаалал, нэг багшид ногдох оюутны тоо, илүү цагийн үнэлгээний нарийвчилсан тооцоо зэрэг олон чухал мэдээллийг гаргаж өгсөн. Үүний дараа  “Эрдэм шинжилгээний ажлыг хэрхэн үнэлэх талаар” МКС-ийн доктор Б.Барсболдын хийсэн судалгааг захирлуудын нээлттэй уулзалтаар хэлэлцүүлсэн. Бид дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний их сургууль болно гэсэн зорилт тавьж байгаа болохоор эрдэм шинжилгээний ажлын  үнэлгээгээ ч тийм хэмжээнд аваачихгүй бол болохгүй. Энэ асуудлыг ойрын хугацаанд удирдлагын төвшинд хэлэлцээд сургуулиудад нэвтрүүлэх болов уу. Өөрөөр хэлбэл олон улсын төвшинд яаж үнэлж болох вэ гэдэг талаар бүрэлдэхүүн сургуулиудад зарчмын зөвлөмж өгнө. <\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"color: #000000; font-size: small;\">Эцэст нь хэлэхэд миний хувийн блогийг сонирхсон хүн байвал <\/span><a href=\"http:\/\/galtbayar.blogspot.com\/\"><span style=\"color: #003366; font-size: small;\">http:\/\/galtbayar.blogspot.com\/<\/span><\/a><span style=\"font-size: small;\"><span style=\"color: #000000;\"> сайтаар зочлоорой гэж урья.  Толгойдоо орсон сэдвээр санаа бодлоо бичдэг сайт байгаа юм.  Гэм нь сүүлийн үед бараг юм бичсэнгүй.  Ингээд цаашдаа манай багш нарын олон сонирхолтой ярилцлага num.edu.mn  сайт дээр гаргаарай гэж хүсэх  байна.<\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"font-size: small;\"><span style=\"color: #000000;\"> -         <strong>Ярилцсанд баярлалаа<\/strong><\/span><\/span><\/span>\n\n<span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: tahoma;\"><span style=\"font-size: small;\"><span style=\"color: #000000;\"> <\/span><\/span><\/span>\n\n<p class=\"MsoNormal\" style=\"margin: 0in 0in 0pt;\"><span style=\"font-family: arial; mso-bidi-font-family: 'times new roman';\"><span style=\"color: #000000; font-size: small;\"> <\/span><\/span><\/p>\n<p class=\"MsoNormal\" style=\"margin: 0in 0in 0pt;\"><span style=\"font-family: Times New Roman; color: #000000; font-size: small;\"> <\/span><\/p>\n<p class=\"MsoNormal\" style=\"margin: 0in 0in 0pt;\"><span style=\"font-family: Times New Roman; color: #000000; font-size: small;\"> <\/span><\/p>","post_date":"2011-04-12","post_date_en":"2011-04-12"},{"except":"Мэдээллийн технологийн шинэ ололт, амжилтыг нэвтрүүлж, МУИС-ийн үйл ажиллагааг шуурхай, боловсронгуй системд шилжүүлэх зорилтын хүрээнд 2010 оны намар бие даасан нэгэн шинэ бүтэц буй болгосон нь Мэдээллийн Технологийн Алба юм.  Байгуулагдснаасаа хойших хугацаанд төлөвлөсөн ажлаа ...","title":"Ш.Содбилэг: МУИС-д Монголд байхгүй Интел брендийн кластер сервер ажиллаж байна","link":"https:\/\/news.num.edu.mn\/%d1%88-%d1%81%d0%be%d0%b4%d0%b1%d0%b8%d0%bb%d1%8d%d0%b3-%d0%bc%d1%83%d0%b8%d1%81-%d0%b4-%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb%d0%b4-%d0%b1%d0%b0%d0%b9%d1%85%d0%b3%d2%af%d0%b9-%d0%b8%d0%bd%d1%82%d0%b5\/","author":"baasansureng","thumbnail":false,"content":"<p style=\"text-align: center\"><em><a rel=\"attachment wp-att-375\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=375\"><img class=\"aligncenter size-full wp-image-375\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/20110606-Sod.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a><\/em><\/p>\n<em>Мэдээллийн технологийн шинэ ололт, амжилтыг нэвтрүүлж, МУИС-ийн үйл ажиллагааг шуурхай, боловсронгуй системд шилжүүлэх зорилтын хүрээнд 2010 оны намар бие даасан нэгэн шинэ бүтэц буй болгосон нь Мэдээллийн Технологийн Алба юм.  Байгуулагдснаасаа хойших хугацаанд төлөвлөсөн ажлаа хэр амжилттай биелүүлж, үүний цаана ямар үр дүн гарсан талаарх мэдээллийг хүргэх зорилгоор тус албаны дарга Ш.Содбилэгтэй уулзаж ярилцлаа.   <\/em>\n\n-          <strong>Өнгөрөгч намраас мэдээллийн систем, сүлжээ, холбооны ашиглалттай холбоотой зааварчилгааг багш, ажилтнуудад тогтмол өгч байгаа. Нэг цэгийн үйлчилгээ гэдэг шиг ингэж бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг шуурхай түгээх нь сургуулийн ажил урагштай явахад нөлөөлж байгаатай санал нийлэх үү?<\/strong>\n\n-          Хүн бүр интернэтийг ажил хөдөлмөртөө өргөн дэлгэр ашигладаг болсон өнөө үед сүлжээ, холбооны гэмтлийг хурдан шуурхай арилгаж байх явдал маш чухал болжээ. Бүтцийн өөрчлөлтөөр бид сүлжээ, холбоо болон мэдээллийн системийн үйлчилгээнд тулгарах ямар нэгэн асуудлыг түргэн шийдвэрлэж байх зорилгоор тус үйлчилгээг бий болгосон. Ер нь ямар ч програмыг заавар зөвлөгөөгүйгээр ашиглах боломжгүй. Манай албаны хэрэглэгчдэд үйлчлэх багийн үндсэн үйл ажиллагаа нь СиСи мэдээллийн систем болон сүлжээ, холбооны ашиглалтын зааварчилгааг утсаар өгөх (дотуур утас 1000), эдгээртэй холбоотой гэмтэл, санал гомдлыг хүлээн авч цаг тухайд нь шийдвэрлэхэд зуучлах үүрэгтэй. Мэдээж тус багийн зүгээс шийдвэрлэж чадах асуудлыг бие даан гүйцэтгэнэ. Бүрэлдэхүүний сургуулиудад СиСи мэдээллийн систем ашиглах талаарх сургалтыг цөөнгүй удаа явуулсан. Харин сүлжээ, холбооны ашиглалтын зааварчилгааг бүрэлдэхүүний сургууль бүрт хийхээр төлөвлөсөн ч эрэлт багатайн улмаас түр хойшлогдсон.  Энэ сургалтын хүрээнд компьютерыг вируснээс хэрхэн хамгаалах, компьютероосоо гадаад, дотоод руу факс илгээх, хүлээн авах, гадаадад томилолтоор явж буй багш нар сургуулийн дотуур утсанд интернэтээр холбогдож, үнэ төлбөргүй ярих, өөрийн утасны төлбөрөө хянах, дуут шууданг хэрэглэх, цахим шууданг бүрэн ашиглах тухай зэрэг олон хэрэгтэй зөвлөгөө багтсан тул  бүрэлдэхүүний сургуулийн захирлууд удахгүй цагаа товлоно гэдэгт найдаж байна.  <strong><\/strong>\n\n-          <strong>Мэдээллийн системийн өөр ямар шинэ технологи нэвтрүүлэх боломж харагдаж байна вэ. Энэ талаарх судалгааг МТА-ныхан  мэдээж хийж байгаа байх?<\/strong>\n\n-          Мэдээллийн системийг янз бүрээр, ямар ч чиглэлийн техник технологит ашиглаж болдгоороо давуу талтай. Гагцхүү ашиглалтанд нэвтрүүлэхийн тулд эрэлт, хэрэгцээ байх ёстой. МУИС 70 жилийн ойгоо угтаж номын сангийн байртай болох гэж байгаа. Орчин үед номын сангууд мэдээллийн технологийн ололтуудыг бүрэн ашигладаг болсон. Тухайлбал, аудио, видео болон зайн сургалтын танхимын шийдлүүд, цахим хурал, цахим каталоги, цахим захиалга, бүртгэл, хяналт, хамгаалалтын цахим систем гээд оюутан суралцагсдын цаг зав, тав тухтай байдлыг хангах олон сайхан шийдлүүдийг нэвтрүүлэх боломжтой юм. Жишээлбэл аудио, видео сургалтын танхим ашиглан, гадна дотны эрдэмтдийн илтгэл болон хичээлийг онлайнаар өөрийн компьютер, гар утаснаас хаанаас ч үзэх боломжтой. Энэ бүх шийдлийг зохион байгуулах боломжийг судлах зорилгоор саяхан манай алба номын сангийн барилга доторх өрөө төлөвлөлтийн ажлын хэсэгт орж ажиллаа.<strong><\/strong>\n\nБидний мэргэжил шинээр гарч буй технологийг байнга судалж, сонирхож байхыг шаарддаг. Одоо бид цаашдын зорилгодоо сургалтын цахим системийг улам боловсронгуй болгох, кредитийн төлбөр, санхүү бүртгэлийг цахимжуулах, багшийн сургалтын А болон эрдэм шинжилгээний ажлын Б цагийн үнэлгээг тооцох, удирдлагын буюу цахим оффисын систем нэвтрүүлэх гээд олон ажил  төлөвлөж байна.\n\n- <strong>Сүүлийн үед холбооны технологийн талд дотуур утсыг бүрэн ашиглалтанд оруулсан, бүл захианы шийдэл буюу и-мэйл сервер шинэчилсэн, интернэтийн хурдыг нэмсэн гээд нүдэнд харагдах цөөнгүй ажлыг МТА-ныхан амжуулаад байгаа. Энэ ажлынхаа талаар тодруулж мэдээлэл өгөхгүй юү. Мэдээж аливаа шинэчлэл, технологийн дэвшлийн цаана ямагт тодорхой үр дүн, эдийн засгийн бодит өгөөж хамт явдаг шүү дээ?<\/strong>\n\n-          Технологийн шинэчлэлт хийгдсэнээр МУИС-ийн мэдээллийн технологийн дэд бүтцийн хувьд өндөр үр дүнд хүрсэн. Эдгээр ажлаас дурдвал: МТС-ийн худалдан авсан үйлдлийн системийн багц лицензийн хандиваар бүх виндоус серверүүдээ хамгийн орчин үеийн үйлдлийн системтэй болгосон. Эдгээр лицензийг гурван жилдээ ашиглаж болно. Тухайлбал, та бүхний өдөр тутмын хэрэглээ болсон и-мэйл сервер юм. Мөн МУИС болон Хадгаламж банкны хамтын ажиллагааны хүрээнд сервер шинэчлэлтэнд зориулагдсан 28 сая төгрөгний санхүүжилтээр төв кластер серверийн хүчин чадал, тодруулбал хатуу диск, санах ойг өргөжүүлэх ажил явагдаж байгаа. Монгол улсад байхгүй Интел брендийн кластер сервер манай МУИС-д ажиллаж байна. Энэхүү ажилд нийтдээ 19 сая төгрөгний тоног төхөөрөмж авсан ба өмнө нь 48 ГигаБайт байсан санах ой 2 дахин, 1 ТерраБайт хэмжээтэй байсан хатуу SAS диск 3 дахин нэмэгдэж, техникийн үзүүлэлтийг сайжруулж байна. Ингэснээр БСШУЯ-наас их, дээд сургуульд тавигдах нийтлэг шаардлагад тусгасан заалт буюу оюутан бүр и-мэйлтэй байх нөхцлийг бүрдүүлэх бүрэн боломжтой болж байна. Хадгаламж банкны үлдэгдэл санхүүжилтэнд нэмээд  МУИС-ийн өөрийн төсвөөс гарсан нийт 17 сая төгрөгийг хичээлийн байр хоорондын холболтын хурдыг нэмэгдүүлэх буюу Гигабитийн сүлжээ байгуулах тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан байгаа. Тодруулбал, хичээлийн 6 байр тус бүрт 1 Гигабит\/сек хурдтай 24 порттой свич, шилэн кабелийн интерфейс, шилэн кабелийн жампер залгуур, төв зангилааны төхөөрөмжид залгах модуль, тог баригч зэргийг зах зээлийн үнээс хямдаар авч суурилуулаад удаагүй байна. Эдгээр нь бүгд CISCO брендийн төхөөрөмж болохоор гацалт, гажиг мэтийн саатал гарахгүйгээс гадна менежмент хийх өргөн боломжтой. Мөн интернэтийн гарцын хурдыг 2010 оны 10-р сараас хоёр дахин нэмэгдүүлж, Монгол доторх интернэт урсгалыг хязгааргүй хурдаар авах боломжтой болгосон ч тус гарц дахь төхөөрөмжийн хүчин чадал дутах хүндрэл гарч байсан. Иймд зангилаа свичийг 1 Гигабит\/сек хурдтай болгох шаардлагын хүрээнд 22 сая төгрөгний санхүүжилт МУИС-ийн төсвөөс гаргасан. Эдгээр төхөөрөмж мөн CISCO брендийнх бөгөөд МУИС-ийн нийт 3000 гаруй хэрэглэгчийг гадны халдлагаас хамгаалах болон вирус, хөнөөлт кодны сул ачааллыг хаах боломжтой. Энэ санхүүжилтын хүрээнд худалдан авсан төхөөрөмжүүдийг танилцуулбал 1 Гигабит\/сек хурдны урсгал нэвтрүүлэх чадвартай хамгаалалтын фейрвол төхөөрөмж болон тус бүр нь 1 Гигабит\/сек хурдны 48-н порттой модуль, шилэн кабель хөрвүүлэгч залгах 12 порттой модуль зэргийг агуулсан 4500 серийн зангилааны свич багтаж байгаа юм. Эдгээр шинэчлэлтийг хийсний үндсэн дээр МУИС-ийн кампус сүлжээ технологийн хувьд шат ахиж, хурд нь 1 Гигабит\/сек буюу Гигабитийн Этернет сүлжээтэй болж байгаа юм. Өмнөх байдлаас даруй 10 дахин хурдтай болсон гэсэн үг. Ингэснээр бид кампус сүлжээндээ аудио, видео хичээлээ чанарын өндөр түвшинд хүлээн авч судлах боломжтой болж байна.\n\nХарин эдийн засгийн хувьд гарсан үр дүн гэвэл МУИС-ийн нийт телефон утас, телехолбоонд жилд 70 сая төгрөг зарцуулдаг байсныг VoIP технологид суурилсан дотуур холбооны системийг бүрэн нэвтрүүлж жилд 30 сая төгрөг хэмнэдэг болсныг дуулгахад таатай байна.  Эндээс харахад мэдээллийн технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, нийтээрээ бүрэн дүүрэн хэрэглэж чадвал ач тусыг нь богино хугацаанд хүртэнэ гэсэн дүгнэлт хийж болно.\n\n-          <strong>МУИС-д СиСи мэдээллийн системийг нэвтрүүлэх төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ ажлын үйл явц ямар шатандаа байна. Үр дүн нь гарч эхлэв үү? <\/strong>\n\n-          Юуны өмнө СиСи сургалт удирдлагын мэдээллийн системийг ашигладаг, түүнийг бидэнтэй хамт хөгжүүлдэг, үйл ажиллагаагаар дэмжиж, хамтран ажилладаг багш ажилтан, оюутан суралцагсад, сургалтын албаны ажилтнууддаа талархал илэрхийлье. Шинэ ажлыг эхлүүлэхэд хүн бүрт төвөгтэй байдаг шиг СиСи систем ч гэсэн үр дүнг нь үзэх хүртэл нэлээдгүй хугацааг зарцуулаад байна. Одоо системийг Улаанбаатар хот дахь 12 бүрэлдэхүүн сургууль, Завхан, Орхоны салбар сургуулиуд амжилттай нэвтрүүлэн, оюутныг элсүүлэхээс эхлэн төгсгөх хүртэлх бүх шатанд сургалтын өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөн ашиглаж байна.\n\nТус системд ойрын үед нэвтрүүлээд байгаа зарим ажлыг нэрлэхэд: магистр, докторын элсэлтийг онлайн болгосон, илүү хариуцлагатай, академик шинж чанартай \"МУИС Форум\" хэлэлцүүлгийн систем, оюутан, багш ажилтны үнэмлэх захиалах модуль, МУИС-ийн багш оюутан тус бүрийн хувийн хичээлийн хуваарь, багш нарт зориулсан хувийн веб сайтын систем, цахим тестийн систем, багшийн цахим журнал, OCW цахим хичээлийн систем болон бакалаврын диплом, хавсралтыг англи, монгол хэл дээр хэвлэх боломжтой болгосон зэрэг үр дүнтэй ажлууд хийгдсэн.\n\n<a rel=\"attachment wp-att-523\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=523\"><img class=\"alignnone size-full wp-image-523\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/Sodbileg.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a>\n\nЭлсэлт онлайн-д шилжиж, дүнгийн дэвтэр жил бүр хэвлэгдэхгүй болсон нь МУИС-ийн зардлыг хэмнэж байгаа. Мөн диплом, хавсралтыг шууд хэвлэдэг болсноор төгсөлтийн комиссынхны ажил нэлээд хялбаршиж байна. Хавсралт нь англи хэл дээр хэвлэгддэг болсноор гадаадад суралцахаар зорьж буй төгсөгчид төлбөртэй орчуулгын товчоог зорих шаардлагагүй болж байгаагаас гадна хичээлийн нэр, хэллэгүүдийг нэг стандартад оруулсан нь үр дүнтэй  болсон. Цахим систем болон цахим хэлбэрийн үйлчилгээнүүд нэвтэрч байгаатай холбогдуулан систем хэрэглэгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, технологийн дэвшлийг эзэмших, журмын шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийх зэрэг дараагийн ажлууд урган гарч байна.\n\n-          <strong>МШХХТГ-аас их дээд сургуулиудад утасгүй интернэт сүлжээг бий болгох нэг жилийн үнэгүй үйлчилгээ үзүүлэх удирдамж гараад байгаа. Үүнд манай сургууль хамрагдах боломжтой биз дээ?<\/strong>\n\n-          Боломжтой гэж бодож байгаа. Манай албанаас тус газарт албан бичиг хүргүүлж, тус нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр интернэтийн хурдыг одоогийн байгаагаас даруй 10Мегабит\/сек-ээр нэмэгдүүлэхээр болсон байгаа. Харин тус эрхийг МобиНЭТ интернэт гарцын компани зөвшөөрөхгүйн улмаас ЖэмНЭТ ХХК-ийн үзүүрийг сургууль руу оруулахаар хөөцөлдөж байна. Тус үйлчилгээ нь утасгүй сүлжээг дэмжинэ гэсэн учир оюутны байруудаа бид утасгүй сүлжээтэй болгох хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь энэ жилийн төсөв хомс байгаагаас дотуур байруудын утасгүй сүлжээг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөө авч чадахгүй байна. Энэ удаад оюутны байр хоорондын холболтыг шилэн кабельжуулах ажил явагдсан. Шилэн кабелийн ихэнхи буюу 70%-ийг СитиНЭТ ХХК-д ажилладаг манай төгсөгч хандивласан. Үлдсэн хэсгийг мөн манай төгсөгч ажилладаг МэжикНЭТ ХХК-иас хандивлаж, бид холболтыг хийж байна. Тус байруудын бие даан суралцах төв орчимд утасгүй сүлжээг байгуулахаар болж байгаа.\n\n-          <strong>Тэгвэл оюутнууд зардал мөнгө гаргахгүйгээр сургуулийн ойр орчим болон дотуур байрнаасаа л интернэтэд холбогдож, хичээл номоо давтах боломжтой болох нь ээ?<\/strong>\n\n-          Тиймээ. Оюутнууд маань дотуур байрнаасаа сургуулийнхаа өндөр хурдтай сүлжээг ашиглан үнэ төлбөргүй интернэтэд холбогдож, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломжтой болж байна.\n\nХичээлийн байр хоорондын холболт МобиНЭТ ХХК-ийн шилэн кабелийг ашиглан гэрээт хугацаанд үнэгүй хэрэглэж байгаа. Цаашдаа бид нэмэлт холболтыг хийж, найдвартай ажиллагааг хангах ёстой. Зам засвар их хийгдэж байгаа тул дан холболт тасрахгүй гэсэн баталгаа байхгүй. Ер нь кампусын сүлжээнд онолын талаас шаардагддаг зүйл бол нэмэлт холболт байдаг. Тиймээс  хэдийгээр бидний ажил төсөв мөнгөнөөс шууд хамааралтай байдаг ч гэсэн  хамгийн чанартай, шинэ технологийг шуурхай нэвтрүүлэх нь чухал юм.\n\nБид судлаад ирэх жилийн төсөвт байр хоорондын нэмэлт холболтоос гадна оюутны байр түүний ойр орчимд утасгүй сүлжээ байгуулах, давхар бүрт сүлжээ суурьтай камер байрлуулах саналыг оруулахаар бэлдсэн байгаа. Оюутнуудад дотуур байрандаа интернэт ашиглан, хичээл номоо тав тухтай хийх орчин бүрдүүлэх нь сургалтын чанарт бас сайн нөлөөлөх байх.\n\nОюутны 3-р байранд шилэн кабелийн нэг үзүүр үлдээсэн тул Байгаль-Эх лицей сургууль руу кабель татах боломжтой. Тус ажлын саналыг компаниудаас авч Хангамж, үйлчилгээний хэлтэст хүлээлгэн өгсөн байгаа. Тэр дэмжигдвэл удахгүй ажил эхлэх болов уу. Цаашдаа Худалдаа үйлдвэрийн сургуулийг ч мөн өөрийн өндөр хурдны сүлжээнд холбох бодолтой байна. Ингэж нэг кампус сүлжээнд нэгдсэнээр дотуур утсаар зайтай байгаа сургуулиудтайгаа үнэ төлбөргүй ярих боломжтой болно. Цаашдаа цахим байдлаар нүүр нүүрээ хараад өрөө өрөөнөөсөө хурал хийх боломжийг ч бүрдүүлнэ.\n\n-          <strong>Миком компаниас wireless буюу утасгүй сүлжээнд холбох аян зохион байгуулж байгаа гэсэн. Энэ нь манай сургуулийн аль хэсэгт тавих боломжтой вэ?<\/strong>\n\n-          Сүлжээний хөгжлийн дараагийн үе шатанд утасгүй сүлжээ нэлээн хүчтэй түрэн орж ирж байна. Үүнтэй холбоотой олон компани боловсролын байгууллагуудыг дэмжих замаар өөрсдийгөө суралчлах зорилгоор утасгүй сүлжээний үнэгүй бүсийг байгуулж байна. Юнител компани зарим сургуулиудын ганц нэг буланд байрлуулсан байгаа. Үүнтэй төстэйгээр Миком ХХК хичээлийн байруудын оюутны нягтрал ихтэй газруудад үнэгүй үйлчилгээ үзүүлэх тал дээр мөн хамтран ажиллаж байгаа. Сургуулиудын бие даан суралцах төв, номын сангийн заалууд, томоохон хэмжээний танхимуудын ойр орчмын байрлалыг санал болгоод, зураглалыг нь тус компанид явуулсан байгаа. Мөн манай албанаас хичээлийн 1-р байранд утасгүй сүлжээний бүсийг байгуулсан ба MUIS гэсэн нэрээр нууц үггүй орж болно. Цаашдаа оюутны байруудад утасгүй сүлжээ оруулна.\n\n-          <strong>Серверийн шинэчлэл бүхэлдээ хэзээ хийгдэж дуусах вэ?<\/strong>\n\n-          МУИС маань Интел брендийн кластер сервертэй. Одоогийн үзүүлэлтээр 72ГигаГерц цөм процессор, 48ГигаБайт санах ой, 1.2ТерраБайт хатуу дисктэй тус серверт нийт 15 сервер ажиллаж байна. Цаашдаа хатуу диск, шуурхай санах ойн хэмжээ хүрэхгүй болж ойрын хугацаанд өргөтгөх шаардлага гарч байна. Тус өргөтгөлийн тоног төхөөрөмжийг NZM ХХК нийлүүлэх болсон ба удахгүй ажил эхлэх болно. Ингэснээр сургууль бүр өөрийн дэд домайнтэй болж, оюутан багш бүр өөрсдийн эрхээр сургуулийн компьютерт нэвтэрч болно. Өөрөөр хэлбэл компьютер бүрийг нэгдсэн удирдлагаар тохируулж, вирус, хор хөнөөлт код, халдлагаас хамгаалах боломжтой.<strong><\/strong>\n\n-          <strong>Удирдлагын мэдээллийн систем, зайн сургалтын систем, зарим сургууль, эрдэм шинжилгээний цахим сэтгүүл, хурал зохион байгуулах цахим систем зэргийг нэвтрүүлэх, мөн дотуур холбоог өргөжүүлж, сүлжээг мэргэжлийн түвшинд шинэчлэн загварчлах, хэрэглэгчийн менежментийг боловсронгуй болгох зэрэг олон ажил МТА-ны ажлын төлөвлөгөөнд орж, шийдлээ хүлээж байгаа? <\/strong>\n\n-          Мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэхэд эхлээд эрэлт, хэрэгцээ байх ёстой гэж өмнө нь хэлсэн. Өөрөөр хэлбэл ийм зарчим, дараалал, журмын дагуу тийм мэдээллийн систем хэрэгтэй байна гэдгээр тодорхой санал болгон оруулж, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдвөл аль аль талдаа ажил хэрэг болох нь илүү байх.\n\nМУИС-ийн дүрэм журмууд шинэчлэгдэж буй энэ цаг үед манай алба тус журмуудад эхнээсээ оролцон явах нь хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийн системийг бий болгох боломжийг бүрдүүлнэ гэж боддог. БСА-наас ирүүлсэн Бакалаврын сургалтын журмыг боловсруулахад хамтран ажиллах саналын дагуу манай алба ажилласан нь МУИС-ийн мэдээллийн системд бакалаврын сургалт бүрэн тусгагдаж, тэр хэрээрээ бакалаврын сургалт СиСи системтэйгээ уялдаж, сургалтын процесс илүү хялбар болох боломжтой болсон гэж үзэж байгаа.\n\nЦаашдаа магистр, докторын сургалт, санхүүгийн үйл ажиллагаа, захиргаа, хяналт шинжилгээ гэх мэтээр мэдээллийн системд холбох шаардлагатай үйл ажиллагаануудыг алба, хэлтсүүдтэй нь хамтран ажиллаж системд тусгах төлөвлөгөөтэй байна. Тиймээс тухайн журмыг боловсруулж байгаа ажлын хэсгийнхэн манай албатай эхнээсээ хамтран ажиллах нь үр дүнтэй гэдгийг хэлмээр байна.\n\n-          <strong>2010-2011 оны хичээлийн жил үндсэндээ дуусч байна. Энэ хугацаанд танай албанаас тавьсан зорилтоо хэр биелүүлэн ажиллав, ерөнхийд нь дүгнээд хэлбэл?<em><\/em><\/strong>\n\n-          Манай албаны сайт дээр (<a href=\"http:\/\/mta.num.edu.mn\/\">http:\/\/mta.num.edu.mn<\/a>) энэ жилд хийхээр зорьсон ажлын төлөвлөгөө байгаа. Эдгээрийн хэдэн хувь нь биелснийг та бүхэн үзээд дүгнэнэ биз ээ. Онцлох ажлаа товч дурьдвал Кампус сүлжээ маань технологийн хувьд шат ахиж Гигабитийн Этернет сүлжээтэй боллоо. Сүлжээнд суурилсан дотуур холбоог бүрэн нэвтрүүлж, тоон факс буюу компьютерээр факс илгээх ба хүлээн авах, мөн дотуур утасны дуут шуудантай болсон. Бүх хэрэглэгч нараа хор хөнөөлт код болон гадны халдлагаас хамгаалах боломжтой боллоо. Дотуур байруудыг кампус сүлжээндээ холбож чадлаа, интернэтийн хурдаа нэмэгдүүллээ, мэдээллийн системдээ зохих ахиц гаргалаа.\n\nЭнэ дашрамд МУИС-ийн сүлжээнд томоохон дэвшилт гаргахад дэмжиж ажилласан дэд захирал Р.Ринчинбазар, Б.Даваасүрэн болоод хангамж, санхүүгийн ажилчид мөн албаныхаа ажилчдад нийт багш, оюутнуудын өмнөөс баярласнаа илэрхийлье.","post_date":"2011-06-07","post_date_en":"2011-06-07"},{"except":"МУИС-ийн гадаад оюутны төгсөлтийн баяр 5-р сарын 31-нд эрдмийн дугуй танхимд боллоо. Өвөрмонголын авъяаслаг оюутнуудын тоглосон морин хуурын уянгалаг аялгуугаар эхэлсэн  уг төгсөлтийн баярын ёслолын ажиллагаанд МУИС-ийн дэд захирал Р.Ринчинбазар, МХСС-ийн захирал Ж.Баянсан болон бусад ...","title":"МУИС-ийн гадаад оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэв","link":"https:\/\/news.num.edu.mn\/%d0%bc%d1%83%d0%b8%d1%81-%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%be%d1%8e%d1%83%d1%82%d0%bd%d1%83%d1%83%d0%b4-%d1%82%d3%a9%d0%b3%d1%81%d3%a9%d0%bb%d1%82%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1\/","author":"baasansureng","thumbnail":false,"content":"[caption id=\"attachment_384\" align=\"aligncenter\" width=\"540\" caption=\"sjhgfd\"]<a rel=\"attachment wp-att-384\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=384\"><img class=\"size-full wp-image-384 \" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/20110531.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a>[\/caption]\n\nМУИС-ийн гадаад оюутны төгсөлтийн баяр 5-р сарын 31-нд эрдмийн дугуй танхимд боллоо. Өвөрмонголын авъяаслаг оюутнуудын тоглосон морин хуурын уянгалаг аялгуугаар эхэлсэн  уг төгсөлтийн баярын ёслолын ажиллагаанд МУИС-ийн дэд захирал Р.Ринчинбазар, МХСС-ийн захирал Ж.Баянсан болон бусад багш оюутнууд оролцов.\n\n<a rel=\"attachment wp-att-386\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=386\"><img class=\"alignleft size-full wp-image-386\" style=\"margin-left: 10px;margin-right: 10px\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/20110531-11.jpg\" alt=\"\" width=\"100\" height=\"100\" \/><\/a><a rel=\"attachment wp-att-385\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=385\"><\/a>\n\n  Энэ үеэр Монгол хэлний бэлтгэл курсээ амжилттай дүүргэсэн 15 орны 60 оюутанд гэрчилгээ олгож, мөн бакалаврын түвшинд суралцаж буй шилдгүүдэд батламж гардууллаа. Мөн чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлийг үеийн нөхдөөсөө илүү сайн сурсан БНХАУ-ын оюутан Guo Yi Hua, Япон улсын оюутан Kono Kauro, БНСУ-ын оюутан Lee Dong Hoon нар шилдэг суралцагчийн өргөмжлөлөө хүлээн авав. Эдгээр оюутнууд хичээл заасан багш нартаа талархлаа илэрхийлж, үеийн найз нартаа монгол хэлээ үргэлжлүүлэн сайн сурахыг хүслээ.\n\nБүтэн жилийн хичээл зүтгэлээ ийнхүү үнэлүүлсэн эдгээр төгсөгчдийн зарим нь үргэлжлүүлэн МУИС-д бакалаврын төвшинд суралцаж, хагас нь өөр мэргэжлээр монголын бусад их дээд сургуульд элсэж, үлдсэн хэсэг нь эх орондоо очин, улс үндэстнээ  Монгол оронтой  холбох гүүр болон ажиллах юм байна.","post_date":"2011-06-07","post_date_en":"2011-06-07"},{"except":"Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилготой, оюутан залуусыг дэмжигч байгууллага М-Си-Эс uруппын “ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР” сурч мэдэх, сайн мэргэжилтэн болох чин хүсэл тэмүүлэлтэй, шилдэг тэргүүний оюутнуудыг тодруулж, тэтгэлэг гардуулав. Энэ жил найм дахь удаагаа ...","title":"М-Си-Эс групп-ын тэтгэлгийн эздийг давхар боломжууд хүлээж байна","link":"https:\/\/news.num.edu.mn\/%d0%bc-%d1%81%d0%b8-%d1%8d%d1%81-%d0%b3%d1%80%d1%83%d0%bf%d0%bf-%d1%8b%d0%bd-%d1%82%d1%8d%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%8d%d0%b7%d0%b4%d0%b8%d0%b9%d0%b3-%d0%b4%d0%b0%d0%b2%d1%85\/","author":"baasansureng","thumbnail":false,"content":"<div>\n<p style=\"text-align: center;\"><a href=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/mcs-tetgeleg.jpg\"><img class=\"aligncenter size-full wp-image-433\" title=\"mcs-tetgeleg\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/mcs-tetgeleg.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a><\/p>\nДэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилготой, оюутан залуусыг дэмжигч байгууллага М-Си-Эс uруппын “ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР” сурч мэдэх, сайн мэргэжилтэн болох чин хүсэл тэмүүлэлтэй, шилдэг тэргүүний оюутнуудыг тодруулж, тэтгэлэг гардуулав.\n\nЭнэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг хөтөлбөрт нийт 22 их дээд сургуулийн 420 гаруй оюутан оролцсон бөгөөд  3 үе шаттай шалгаруулалтаас МУИС, СЭЗДС, ШУТИС, ЭМШУИС, Мандах бүртгэл, Зохиомж зэрэг их, дээд сургуулиудын шилдгийн шилдэг 30 оюутан тодорсон байна.\n\nМУИС-иас МКС-ийн Л.Мөнх-Очир, Л.Хишигбат, ЭЗС-ийн Л.Ичинхорлоо, С.Ханжлхагва, Н.Энхтуул, ФЭС-ийн Д.Баярмаа, А.Ууганжаргал, МТС-ийн А.Пүрэвсүрэн, ХҮДС-ийн Б.Отгонтуяа, ХЗС-ийн  Г.Уянга нарын нийт 10 оюутан уг тэтгэлгийг гардлаа. Эдгээр оюутнууд 2011-2012 оны хичээлийн жилийн турш 800 мянган төгрөгийн тэтгэлэг авахын зэрэгцээ М-Си-Эс группын харьяа аль нэг байгууллагад үйлдвэрлэлийн буюу дипломын дадлага хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах  гэсэн давхар давхар боломжууд хүлээж байна.\n\n<\/div>","post_date":"2011-06-07","post_date_en":"2011-06-07"},{"except":"МУИС-ийн захирал профессор Санжбэгзийн Төмөр-Очир тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн 5-р сарын 9-21 нд Европын холбооны улсууд болох Герман, Унгар, Австри, Франц улсын их сургуулиудаар ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ айлчлалыг Германы Эрдмийн солилцооны алба ДААД ...","title":"Бидний санал санаачлага, идэвхээс л их зүйл шалтгаална","link":"https:\/\/news.num.edu.mn\/%d0%b1%d0%b8%d0%b4%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%81%d0%b0%d0%bd%d0%b0%d0%bb-%d1%81%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b0%d1%87%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b0-%d0%b8%d0%b4%d1%8d%d0%b2%d1%85%d1%8d%d1%8d%d1%81-%d0%bb-%d0%b8%d1%85\/","author":"baasansureng","thumbnail":false,"content":"<p style=\"text-align: center;\"><a href=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/Hamtin-ajillagaa.jpg\"><img class=\"size-full wp-image-423 aligncenter\" title=\"Хамтын ажиллагааны яамны өмнө\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/Hamtin-ajillagaa.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a><\/p>\nМУИС-ийн захирал профессор Санжбэгзийн Төмөр-Очир тэргүүтэй  ажлын хэсэг өнгөрсөн 5-р сарын 9-21 нд Европын холбооны улсууд болох Герман,  Унгар, Австри, Франц улсын их сургуулиудаар ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ  айлчлалыг Германы Эрдмийн солилцооны алба ДААД тодорхой хэмжээгээр ивээн тэтгэж  дэмжсэнийг юуны өмнө хэлэх хэрэгтэй байх.\n\nЭнэ удаагийн айлчлал нь нэлээд урдаас нээлттэй  зарлаж, удаан хугацаанд бэлтгэж, хамт олны санаа оноог авч тусгаж үзсэнээрээ  сүүлийн үеийн ажлын айлчлалуудаас илүү ажил хэрэгч болсон гэж үзэж болно.  Хэдийгээр нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явсан боловч ажил, цаг хугацаа, мөнгө зоос  хэмнэх шаардлагаар Берлин дэх уулзалтын дараа Герман болон бусад оронд айлчлал  үндсэн хоёр чиглэлээр боллоо.\n\nГерманд бидний хамгийн анхны зочилсон газар бол  Берлиний Улсын номын сан байлаа. Энд биднийг тус номын сангийн Зүүн Азийн  тасгийн монгол, төвд ном хариуцсан ажилтан д-р Майкл Балк хүлээн авч номын  сангаа танилцуулсан юм. Тэрбээр нэг үе монгол хэл шаргуу сурч байсан бөгөөд  Монголд ч суралцаж байж. Энэ номын санд 8 мянга шахам монгол ном бий бөгөөд  гучаад жилийн өмнө Монголоос гарч Германы иргэн болсон Нэргүй гээч хүн монголоо  гэсэн сэтгэлээр ажилладаг аж. Бидний монгол ном солилцох, худалдах, он-лайн  худалдаа хийх, тус номын санд байгаа монгол гар бичмэл, судар, газрын зургийн  бүрэн каталоги хийх хүн суулгах тухай саналыг  нааштайгаар хүлээн авч зохих  байгууллагуудад дамжуулахаа мэдэгдэв.\n\nЗахирал С.Төмөр-Очир очсон газар бүртээ их  сургуулиа товч тодорхой танилцуулж, цаашид дэвшүүлээд  байгаа стратеги зорилго,  зорилтуудаа ойлгуулан мэдүүлж, тухайн сургууль салбар бүрийн онцлогт тохируулан  хамтран ажиллах санал, санаачлагаа илэрхийлж байлаа.\n\nХумболдтийн их сургуульд биднийг тус сургуулийн  дэд ерөнхийлөгч Петер Фрэнч тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч элэгсэг дотно  яриа өрнүүлсэн юм. Энд бидний гол ярьсан зүйл бол Герман дахь монгол судлал  хумигдаж байгаа талаар сэтгэл зовж байгаагаа илэрхийлж, цаашид хэрхэн авч үлдэх,  чухам юу хийж болох талаар санал солилцов. Үүнд монгол судлалын профессорын орон  тоог хасахгүй нэмэгдүүлэх, бүтэн орон тоогоор ажиллуулах, сургууль хоорондын  солилцоог идэвхжүүлэх, Монголын талаас тал бүрээр дэмжих, байнгын хамтын  ажиллагаатай байх зэрэг саналууд яригдлаа. Германд анхны монгол судлаачид авч  эхлэсний 50 жилийн ой 2014 онд болох юм байна. Цаашид хамтарсан сургалтын  хөтөлбөр хэрэгжүүлэх, герман хэл, соёл, монгол судлал, байгалийн ухаан, нийгмийн  ухааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ хоёр тал харилцан ярилцлаа.\n\nУулзалтын төгсгөлд Хумбольдтын Их Сургуулийн түүх  намтар, орчин тойронтой танилцаж, орчин үеийн их сургуулийн ерөнхий байдлыг  сонирхов.\n\n&nbsp;\n\nМиний бие Хумбольдтийн их сургуулийн монгол  судлалын салбарынхантай тусхайлан цаг гаргаж биечлэн уулзаж хэд хэдэн асуудлаар  харилцан зөвшилцөлд хүрлээ. Үүнд, хоёроос доошгүй жилээр монгол судлалын багш  урьж ажиллуулах, герман монгол хамтарсан оюутны зуны сургалт зохион байгуулах,  судлаач, аспирант солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл боловсруулах,  хийх үндсэн дөрвөн чиглэлээр ажиллах бололцоотой гэж үзэв.\n\nБерлинд бид Германы  Археологийн Хүрээлэнд зочилж  хатагтай Фредрих Флесс угтаж авсан. Энэ хүрээлэнд археологийн талаар хийх хамтын  ажиллагааны талаар нухацтай ярилцсан.\n\nҮдээс хойш нь Германы Чөлөөт Их Сургуульд зочилж,  хамтын ажиллагааны гэрээний дагуу бакалаврыг мэргэжлийн чиглэлээр бэлтгээд,  магистрыг хөтөлбөр хоорондын чиглэл барьж бэлтгэж байгааг анхаарах болов. Энэ их  сургууль манай их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд дэлхийн  хоёрдугаар дайны дараа үлдсэн сургуулийн нэг бөгөөд Хумбольдтой өрсөлдүүлэх,  орлуулах зорилгоор АНУ-ын дэмжлэгээр байгуулагдсан түүхтэй сургууль юм байна.  Одоо нэгэнт Берлиний 3 том их сургуулийн нэг болж чаджээ.  Төв Азийн их  сургуулиудын сүлжээг хоёр сургууль хамтран зөв ашиглах,  идэвхитэй байх, салбар  дундын мастерын хөтөлбөр хэрэгжүүлэх, археологийн талаар хамтран ажиллах  сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Эдний хувьд өөрсдөө грэдуате сургууль дээрээ  илүү их анхаарч байгаа юм байна.\n\nБидний хоёр дахь очсон улс бол Будапешт байлаа.  Тус оронд элчин сайдаар суугаа хатагтай О.Эрдэнэчимэг албан ёсны уулзалтуудыг  эртнээс нарийн төлөвлөсөн байсан. Энд бид Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн  захиралд бараалхаж, хэлэлцээ хийж, хоёр их сургуулийн хоорондын хамтын  ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.\n\nМөн Төв Ази судлалын тэнхимд зочилоход монгол  судлаач д-р хатагтай Бирталан Агнеш тэргүүтэй эрдэмтэд хүлээн авч тус тэнхимийн  түүх намтрын талаар лекц уншиж, номын сан болон бусад материал хэрэглэгдэхүүнтэй  танилцуулав.\n\nХамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх,  зуны сургууль зохион байгуулах, монгол судлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх  санал тавьж байлаа.\n\nДараагийн хилийн дээс алхсан улс бол Австри   болов. Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О.Эрдэнэчимэг Вена хот дахь НҮБ-д ажлын  далимаар хүргэж өгсөн бол Австри Улсад суугаа онц бөгөөд элчин сайд Ж.Энхсайхан  элэгсэг дотно хүлээн авч Вен хотод хөл залгуулан өртөөлөв. Эхний уулзалт  Гратцийн Техникийн их сургуульд боллоо. Энд бид оюутан, эрдэм шинжилгээний  ажилтан солилцох тухай ярьж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боллоо. Постдокторт 6  сараар хүн суралцуулах боломжтой гэнэ.\n\nМөн манай сургуультай тун ижил бүтэц, чиглэлтэй  Гратцийн их сургуульд манай зарим гишүүд зочилж, санамж бичигт гарын үсэг  зурлаа. Эразмүс хөтөлбөрийн мэдээлэл солилцох,  хамтран ажиллах боллоо. Мөн  монголын соёлын антропологийн эрдэмтдийг урьж байна.\n\nВенийн Их Сургуульд бид нэлээд өргөн  бүрэлдэхүүнээр зочилсон. Энд ФЭС болон Рентген төвийн хооронд хамтын ажиллагааны  гэрээнд гарын үсэг зурж, оюутан, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, хамтарсан  судалгааны төсөл хэрэгжүүлэх, олон улсын хурал зохион байгуулах, олон улсын  синхитрон болон нейтроны судалгааны төвүүд дээр хамтарсан туршилт хийх боломжтой  гэж үзлээ.\n\nҮдээс хойш Австрийн Шинжлэх Ухааны Академид дэд  ерөнхийлөгч проф. Сигрид Жалкози Дегер, захирал Андре Гинрич, д-р Флоран Шварц,  д-р Мариа Катарина Ланг нартай уулзаж судалгааны ажлын тэргүүлэх чиглэл гаргаж,  монгол судлалын чиглэл  түүний дотор археологи, түүх, хууль, соёлын  антропологийн чиглэлээр хамтран ажиллах тухай, эрдэм шинжилгээний хамтарсан  хурал хийх, үзэсгэлэн зохион байгуулах тухай хэлэлцэж, хамтын ажиллагааны санамж  бичигт гарын үсэг зурах боллоо.\n\nАвстрийн Вена хотод бид нэг ажлын өдрийг  зориулаад  Мюнхэн хот руу хүлгийн жолоо заллаа. Энд бид Мюнхэний Их Сургуулийн  удирдлага болон Ханс Зайдлын сангийн төлөөлөгчтэй уулзаж МУИС-ийн цаашдын хамтын  ажиллагааны талаар ярилцсан. Мюнхэний Людвиг Максимиляаны Их Сургууль бол  Германы монгол судлалын шинэ төв бөгөөд дэмжиж хөгжүүлбэл цаашид нэлээд хүчтэй  төв болох магадлалтай юм. Мюнхэний их сургуульд бид монгол судлалын зочин  профессор явуулах, хятад-монгол хавсарсан судалгааг өргөжүүлэх, монголын хууль  цаазны түүхийн сурвалж бичиг хэвлүүлэх талаар ярилцсан. Мөн монголын ховор болон  номын сан, архивт хадгалагдаж байгаа баримт бичиг, дурсгалуудыг дижитал хийх  төсөл хэрэгжүүлэх боллоо. Герман-Монголын хооронд байгуулсан соёлын гэрээг үр  дүн муутай ашиглаж байгааг харилцан зөвшөөрч цаашид хэрхэн ашиглах талаар  ярилцав.\n\nМюнхэнд мөн Техникийн Их сургуульд нь зочилсон.  Энэ сургууль бол МУИС-тай зуны сургууль хамтарч зохион байгуулж байсан  туршлагатай хэдий ч харамсалтай нь энэ ажил тасалдсанд тэд их гунигтай байна.  Цаашид үргэлжлүүлэх боломж хайж байна. Үүнд Ханс Зейдал санг оролцуулах  сонирхолтой байна. Газрын менежмэнт, бодлогын талаар хамтарсан судалгаа хийж  болно гэв. Мөн хоёр их сургуулийн дипломтой төгсгөх боломжтой гэж үзэв.\n\nМюнхэнээс Гөттингэн хот руу галт тэргээр хөдөлж  тэнд бид тус их сургуулийн захирал Хилтрауд Каспер Хэнхэ, гадаад харилцааны  хэлтсийн дарга Увэ Мүүс, физикийн проф. Рэйнэр Улбрих, номын сангийн алтай  судлалын салбарын эрхлэгч, монгол судлаач Жоханнес Рекэл, Биофизик химийн Макс  Планкийн хүрээлэнгийн захирал проф. Грегор Эйчэлэ, анагаахын сургуулийн  генетикийн проф. Энгэл нарын хүмүүстэй уулзаж МУИС, ГИС-ийн санамж бичигт гарын  үсэг зурж, тэнхим, музей, лабораторитой нь танилцсан юм. Энд бид монголын болон  монгол судлалын ном хүргэх, номын сантай хамтран ажиллах, их сургуулийн хотхон  барихад зөвлөгөө авах, молекул генетикийн лаборатори байгуулах, физик, хими,  геологийн салбарын эрдэмдийг мэргэжил дээшлүүлэх, хэмжилт багаж тоног төхөөрөмж  ашиглах чадвар эзэмшүүлэх, материал судлалын хамтарсан төсөл бичих талаар  хэлэлцэв. Мөн энд захирал С.Төмөр-Очир МУИС-д лекц унших нобелийн шагналтны  урилгыг биечлэн гардуулав.\n\nГөттингэнээс Бонн руу мордов. Бонны Их Сургуульд  монгол судлалын салбарынхантай жич уулзаж, одоогийн нөхцөл байдал, ирээдүйн  талаар нэлээд цаг зав заран харилцан ярилцаж, Бонны их сургуулийн захиргаа болон  ДААД-д асуудал тавих болсон. Үдээс хойш нь Бонны их сургуулийн захирал проф.  Жүргэн Фохрман болон ДААД-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Рүланд нартай бүрэн  бүрэлдэхүүнээр уулзаж ярилцсан. Энэ үеэр Бонны их сургуулийн захиралд Монгол  судлалыг дэмжих тухай ХБНГУ-д суугаа Даваадоржийн ноот бичгийг элчин сайдын  яамны ажилтан Ц.Болор гардуулж өгсөн.\n\n[caption id=\"attachment_431\" align=\"alignleft\" width=\"300\" caption=\"Боннын их сургуульд ДААД -ын даргатай уулзав\"]<a href=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/Bonn-IS-Daad-iin-dargata.jpg\"><img class=\"size-full wp-image-431\" style=\"margin-left: 10px; margin-right: 10px;\" title=\"Bonn-IS-&amp;-Daad-iin--dargata\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/Bonn-IS-Daad-iin-dargata.jpg\" alt=\"\" width=\"300\" height=\"201\" \/><\/a>[\/caption]\n\nБоннын их сургууль болон ДААД-д тавьсан санал бол  Монгол судлалын сайн уламжлалтай энэ төвүүдийг хааж хумихгүй байх, дэмжиж  ажиллах. Тодорхой хугацаа тавьж профессор ажиллуулах нь маш ирээдүй муутай  байгаа болон монгол судлалаар суралцах оюутан, аспирант, докторант нарт итгэл  үнэмшилгүй байгаа, Монгол судлалын ирээдүй тун бүрхэг болж байгааг учирлаж  ойлгуулах тухай яриа байлаа.\n\nЭнд захирал С.Төмөр-Очир “МУИС-д Германы бэлтгэл  гэж байгаад энэ нь маш үр дүнтэй байсныг дурдаад болдог бол  Бонны их сургууль,  манай их сургууль хоёр хамтран герман хэлний бэлтгэл ангийг сэргээн нээж болох  бололцооны тухай асуудал тавьсан юм.\n\nБонны их сургуулийн монгол судлалын салбартай  монгол дурсгалуудыг дижитал хэлбэрт шилжүүлэх төсөл хэрэгжүүлэх, тэнд байгаа  25000 ширхэг монгол эд өлгийн зүйлийн фото архивын каталоги хийх, төвд хэлээр  бичигдсэн монгол сурвалж бичиг, хэрэглэгдэхүүнийг сурвалжлах зэрэг олон төрлийн  ажил хамтран хийх төслийг Германы ДААД, Ди Эф Жи, Герда Хэнкэл зэрэг тэтгэлгийн  сангуудад бичихээр тогтлоо. Мөн НШУС-ийн антропологи, археологийн ховор олдворыг  германы мэргэжлийн лабораториудад сэргээн засварлах, хамтарсан үзэсгэлэн зохион  байгуулах санал тавьлаа.  Үүнтэй холбоотой мөн их сургуулийн удирдлагыг  чадавхижуулах төслийн саналыг ДААД-д хүргэх болов.\n\nДэд захирал Б.Даваасүрэн тэргүүтэй хэсэг Бонноос  Зийгэн хотын их сургуульд зочилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, уг  гэрээнд тусгагдсан хамгийн гол зүйл болох магистрийн сургалтанд ФЭС-иас гадна  ХХИС, МТС-ийн оюутан магистрант оролцох боломжтой боллоо. Уг гэрээнд  тусгагдсанаар хоёр талын удирдагчтайгаар сургалтын төлбөргүй нэг улирал МУИС-д,  гурван улирал Зийгэнд суралцаж, хос дипломтой төгсөх боломжтой ажээ.\n\nХаллегийн Их Сургууль дээр дэд захирал А.Галтбаяр  тэргүүтэй төлөөлөгчдийг тус их сургуулийн ректор Удо Стратер, эрдэм шинжилгээ  эрхэлсэн дэд захирал Г.Фолианти-Жост, байгалийн ухааны музейн удирдагч  Ф.Д.Штэйнхаммэр, профессор М.Штуббэ нар элэгсэг дотно хүлээн авч  МУИС-иас  мастер, докторын сургалтанд өөрсдийн зардлаар хүн авахад бэлэн байгаа, монголын  шавьжны судалгааг өргөтгөх сонирхолтой байгаа, Монгол-Германы биологийн  хамтарсан экспедицийг байгуулсны 50 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм  шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа, Эразмус Мундус хөтөлбөрийн дагуу  хамтарч ажиллах, шавьж судлалаар докторант авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.  Дээрх хурлыг 2012 оны 6 сард зохион байгуулах юм байна.\n\nТөлөөлөгчдийн очсон өөр нэг том сургууль бол  Дрездений Техникийн Их Сургууль байлаа. Энд монгол оюутан суралцаж байсан  уламжлалтай боловч одоогоор цөөн оюутан байна. Хамтын ажиллагааны гол зарчим нь  магистр, докторуудыг төсөл дээр ажиллуулж,үр дүнгээр нь судалгааны бүтээл  хамгаалуулдаг туршлагатай. Эрдэм шинжилгээний байгууллага нь их сургуулийн  боловсон хүчнээр хангагдаж, өөрийн материаллаг бааз дээрээ хичээл заалгах их  сонирхолтой бөгөөд энэ хамтын ажиллагааг манайх дэмжиж хэрэгжүүлүүштэй санаа  байлаа. МУИС-иас химийн физик, хатуу бие судлалын институттэй хамтын ажиллагааны  гэрээтэй юм байна. Цаашид бусад Дрездений их сургуультай хамтын ажиллагааны  гэрээ байгуулах бололцоо хайх хэрэгтэй бөгөөд тус их сургуульд ажиллаж байгаа  доктор Д.Энхцэцэг, Д.Бамбар нар туслах боломжтой гэж хоёр тал үзэв. Дрездений Их  Сургуулийн химийн – физик хатуу биеийн институтийн захирал, манай хүндэт  профессор Книп гуай байгуулсан лаборатороо асууж цаашид судлаачид солилцох,  мэргэжлийн сургалт, семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах  бололцоотойгоо илэрхийллээ. Эднийх тулгуур сурах бичгийг монгол хэлээр орчуулаад  дуусч байгаа бөгөөд хэвлүүлэх зардал хайж байна.\n\nБидний дараагийн зогсоол бол Германы хилийн хот  Аахэн байлаа. Энд бид Аахений Техникийн Их Сургуулийн хэд хэдэн салбар дээр  ажиллаа. Газарзүй, геологийн профессор Лехмкухл, Книпперц нартай уулзахад тэд  газарзүй, геологийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд туслах, мөн  оюутан солилцох, суралцуулах хүсэл зорилготой байна.\n\nХБНГУ-ын дээд боловсролын хуульд нэлээд өөрчлөлт  гарч байгаа юм байна. Тодорхой хэмжээний төлбөртэй болж байсан боловч эргээд  төлбөргүй системд шилжиж байна. Монгол оюутны хувьд хэлний төвшин сайн бол  заавал ахлах курсийнх байх албагүй гэнэ. Эд мөн МУИС-ийн зохион байгуулж байгаа  зуны сургуулийн шинэ хэлбэрийг их сонирхож байлаа.\n\nДараа нь Аахений ТИС-ийн металл боловсруулалтын  судалгааны институтийн захирал профессор Фридрих, Фукс, инженер Сречко Сторик,  Химийн инженерийн сургуулийн профессор Маттиас Весслинг, эрдэс түүхий эдийн  боловсруулалтын салбарын профессор Хэрманн Вотруба нартай уулзаж пост докторын  сургалт, 3-6 сарын судалгааны дадлагыг ДААД-ын санхүүжилт хөтөлбөрөөр хийх  боломж нөхцөл, урт богино хугацаагаар зочин профессор ажиллуулах, 3-4 сарын  залуу багш, судлаач, оюутан дадлагажуулах, сургах, ашигт малтмалын боловсруулалт  хийх, зэс, алт, газрын ховор элементийн талаар болон биотехнологи, ноос судлалын  чиглэлээр хамтын ажиллагааны үйл явцад идэвхитэй оролцох, санаачлагатай байх  талаар түлхүү ярилаа.\n\nБидний хүлгийн жолоо эргүүлсэн орон бол Франц улс  түүний дотроос Францын Гадаад Харилцааны Яам, ЮНЕСКО, Парисын Археологийн  Хүрээлэн, Мэйний Их Сургууль, Шинэ Сорбоны Парис 3 Их Сургууль, Парисын дорно  дахины дээд сургууль зэрэг байлаа. Энд бид дэвшилтэт технологийн лаборатори  байгуулах асуудлыг ЮНЕСКО-д тавих, франц хэлний багш сургах, оюутан солилцох,  эрдэм шинжилгээний хамтарсан хурал хийх, монгол судлалын чиглэлээр хамтран  ажиллаж хамтарсан зуны сургалт зохион байгуулах талаар ярилцлаа. Мөн МУИС болон  Францын дээрх хоёр их сургууль гурвалсан гэрээ байгуулахаар тохиролцож, франц,  монгол хэлний багш солилцох болов.\n\nИйнхүү бидний явсан газар бүрт хамтрая, ажиллая,  хийе бүтээе, ажиллахад бэлэн байна гэсэн сайхан үгс дуулдаж, харин үүний ард  ирэх нь, ярих нь яах вэ санаачлах, хийх нь чухал шүү гэсэн анхааруулга сэм  дагалдаж байлаа. Тийм учраас бидний энэ аялалыг бодит ажил болгох нь зөвхөн энэ  аялалд оролцсон хүмүүсийн хэрэг биш МУИС-ийн профессор багш нарын идэвхи,  санаачлагаас л их зүйл шалтгаална. Айлчлалын багийнхан  ажлаа төлөвлөгөө гаргаж,  хариуцах эзэнтэй болгож, биелүүлэх шатандаа ороод байна. Энэ олон ажлыг  гүйцэлдүүлэхэд их сургуулийн профессор, багш, ажилтан хэн боловч гар бие, хүч  хөдөлмөр, сэтгэл оюун оролцоход нээлттэй болохыг тэмдэглэлийн төгсгөлд  тэмдэглэсү.","post_date":"2011-06-07","post_date_en":"2011-06-07"},{"except":"Монгол-Япон Соёлын төвд 6-р сарын 6-7-ны өдрүүдэд МУИС-ийн ФЭС-ийн NUM-ITC-UNESCO-ийн зайнаас тандан судлалын лабораториос олон улсын хурал зохион байгуулав. “Зайнаас тандан судлал, дэлхий судлал” хэмээх тус хурал энэ жил 5 дахь удаагаа зохиогдлоо. Гадаад дотоодын ...","title":"Дэлхий судлалын олон улсын хурал боллоо","link":"https:\/\/news.num.edu.mn\/%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9-%d1%81%d1%83%d0%b4%d0%bb%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%85%d1%83%d1%80%d0%b0%d0%bb-%d0%b1%d0%be%d0%bb%d0%bb\/","author":"baasansureng","thumbnail":false,"content":"<a rel=\"attachment wp-att-527\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=527\"><img class=\"alignnone size-full wp-image-527\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/20110606.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a>\n\nМонгол-Япон Соёлын төвд 6-р сарын 6-7-ны өдрүүдэд МУИС-ийн ФЭС-ийн NUM-ITC-UNESCO-ийн зайнаас тандан судлалын лабораториос олон улсын хурал зохион байгуулав. “Зайнаас тандан судлал, дэлхий судлал” хэмээх тус хурал энэ жил 5 дахь удаагаа зохиогдлоо. Гадаад дотоодын төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагаас илтгэл тавигдсан тус хуралд ГГС-ийн Газарзүйн мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын лабораторийн багш, оюутнуудын баг оролцож, өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаа олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, Г.Бямбахүү, Б.Цогтсайхан нар \"Улаанбаатар хот дах ерөнхий боловсролын сургуулиудын ачааллын орон зайн шинжилгээ\", Ч.Наранцэцэг, Г.Энхбаяр нар \"Туул гол болон түүний салбар цутгал голуудын үерийн усны нөлөөллийн тооцоо\" сэдвүүдээр илтгэл тавьсан бол М.Цогтдулам багшаар удирдуулсан Геомэдээлэлзүйн 1-р ангийн оюутан Г.Жавхаа \"Газрын үнэлгээнд гурван хэмжээст зураглалыг ашиглах нь\" сэдэвт эрдэм шинжилгээний ажлаараа тус хурлын \"Galileo\" шагналыг авсан байна.\n\n<a rel=\"attachment wp-att-529\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=529\"><img class=\"alignnone size-full wp-image-529\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/20110606-11.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a>","post_date":"2011-06-09","post_date_en":"2011-06-09"},{"except":"Энэ үгээр ерөөл  тавьсан ноён Jung Jang Seon-ы нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн оюутнууд энэ жил 4 дэх удаагаа авч байна. Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүн, Ардчилсан намынх нь ерөнхий нарийн бичгийн дарга тэрбээр Монгол улсын ерөнхийлөгчөөс “Алтан ...","title":"Эхлэл нь бага ч төгсгөл нь хязгааргүй байг","link":"https:\/\/news.num.edu.mn\/%d1%8d%d1%85%d0%bb%d1%8d%d0%bb-%d0%bd%d1%8c-%d0%b1%d0%b0%d0%b3%d0%b0-%d1%87-%d1%82%d3%a9%d0%b3%d1%81%d0%b3%d3%a9%d0%bb-%d0%bd%d1%8c-%d1%85%d1%8f%d0%b7%d0%b3%d0%b0%d0%b0%d1%80%d0%b3%d2%af%d0%b9-%d0%b1\/","author":"baasansureng","thumbnail":false,"content":"<p style=\"text-align: center;\"><a rel=\"attachment wp-att-466\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=466\"><\/a><\/p>\n<a rel=\"attachment wp-att-519\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=519\"><img class=\"alignnone size-full wp-image-519\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/20110608Jang-11.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a>\n\nЭнэ үгээр ерөөл  тавьсан ноён Jung Jang Seon-ы нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн оюутнууд энэ жил 4 дэх удаагаа авч байна. Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүн, Ардчилсан намынх нь ерөнхий нарийн бичгийн дарга тэрбээр Монгол улсын ерөнхийлөгчөөс “Алтан гадас” одон  гардаж авсныхаа дараа  6-рын 8-ны өдөр МУИС-ийн ГХСС-д зочилж, ийнхүү нэрэмжит тэтгэлгээ албан ёсоор дэд захирал Р.Ринчинбазарт хүлээлгэн өгөв.\n\n<a rel=\"attachment wp-att-520\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=520\"><img class=\"alignnone size-full wp-image-520\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/20110608Jang1.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a>\n\n Анх 2006 оноос хойш өнөөг хүртэл түүчээлсэн Хан улсын төрийн зүтгэлтний энэхүү тэтгэлэг монголын хойч ирээдүйд нийт 14000 долларын дэмжлэг үзүүлжээ.\n\n Би өөрийгөө урд насандаа монгол хүн байсан гэж боддог. Яагаад ч юм Монгол оронд ирэхээр сэтгэл нэг л уужраад явчихдаг юм хэмээн тэтгэлэг гардуулах ёслолын үеэр сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн ноён Jung Jang Seon  хэлэхдээ “МУИС-тай хамтран ажиллахад баяртай байдаг. Цаашид энэ тэтгэлэг манай “Алтан гадас” нийгэмлэгээр дамжин улам өргөжиж, монголын шилдэг оюутан залууст сургуулиа төгсөөд эргээд нийгэмд идэвхтэй оролцоход нь дэмжиж ажиллана” гээд “Эхлэл нь бага ч төгсгөл нь хязгааргүй байх болтугай” гэсэн  ерөөлийн үгээр яриагаа өндөрлөсөн юм.\n\nJung Jang Seon-ы  нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн төгсөлтийн шалгалт дууссаны дараа сурлагаараа бусдыгаа хошуучилсан шилдэг оюутнуудад албан ёсоор гардуулах юм байна.","post_date":"2011-06-09","post_date_en":"2011-06-09"},{"except":"Уяхан цэнхэр хавраа үдэж, сургуулийн анги танхимаас амьдралын их далай руу хөл тавих баяр, гуниг хосолсон нандин  мөчүүд жил бүрийн өдийд төгсөх ангийнханд тохиодог. Тэдний төлөөлөл болсон МУИС-ийн Улаанбаатар сургуулийн хаврын төгсөлт 6-р сарын 8-нд ...","title":"МУИС-ийн Улаанбаатар сургуулийн оюутнууд ромбо дипломоо гардаж авлаа","link":"https:\/\/news.num.edu.mn\/%d0%bc%d1%83%d0%b8%d1%81-%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%83%d0%bb%d0%b0%d0%b0%d0%bd%d0%b1%d0%b0%d0%b0%d1%82%d0%b0%d1%80-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%be%d1%8e%d1%83%d1%82\/","author":"baasansureng","thumbnail":false,"content":"<a rel=\"attachment wp-att-509\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=509\"><img class=\"alignnone size-full wp-image-509\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/20110608UBS.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a>\n\nУяхан цэнхэр хавраа үдэж, сургуулийн анги танхимаас амьдралын их далай руу хөл тавих баяр, гуниг хосолсон нандин  мөчүүд жил бүрийн өдийд төгсөх ангийнханд тохиодог. Тэдний төлөөлөл болсон МУИС-ийн Улаанбаатар сургуулийн хаврын төгсөлт 6-р сарын 8-нд болж, оюутнууд ромбо, дипломоо захирал удирдлагуудаасаа хүндэтгэлтэйгээр гардан авлаа.\n\nРомбо диплом гардуулах энэхүү ёслолын ажиллагаанд Улаанбаатар сургуулийн захирал, удирдлагууд эрдэмтэн багш нараас гадна, МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар хүрэлцэн ирж оролцов. Энэ үеэр дэд захирал  Р.Ринчинбазар төгсөгчдөд хандан баяр хүргэж, шинэ мянганы үед амьдарч, эх орондоо  ихийг бүтээх, түүхэн чухал үүрэг хүлээсэн хүмүүс шүү гэдгээ үргэлж санаж явахыг захихын хамт  ямагт номын нөхөр  байж, мэдлэг боловсролоо  байнга  ахиулж, үргэлж шинийг сурч мэдэж, эрэлхийлж, эрин цагаасаа хоцролгүй хөл нийлүүлэн алхаж явахыг хүслээ.\n\nУлаанбаатар их сургуульд элсэн ороод Монгол улсын их сургуулийн дипломтой төгсөж буй эдгээр анхны бөгөөд азтай төгсөгчид МУИС-ийн дэд захирлын “... цаашид ахисан шатны хөтөлбөр буюу магистр, докторын төвшинд үргэлжүүлэн суралцахад манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гэсэн урилгын үгийг нижигнэсэн алга ташилтаар  баяртайгаар хүлээн авав.\n\nЭнэ 2011 онд МУИС-ийн УБС-ийг хэл утга зохион, нийгмийн ухаан, технологийн чиглэлийн 22 мэргэжлээр нийт 516 оюутан төгслөө.\n\n<a rel=\"attachment wp-att-513\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=513\"><img class=\"alignnone size-full wp-image-513\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/20110608UBS-1.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a>\n\n<a rel=\"attachment wp-att-516\" href=\"http:\/\/news.num.edu.mn\/?attachment_id=516\"><img class=\"alignnone size-full wp-image-516\" src=\"http:\/\/news.num.edu.mn\/wp-content\/uploads\/2011\/06\/20110608UBS-2.jpg\" alt=\"\" width=\"540\" height=\"216\" \/><\/a>","post_date":"2011-06-09","post_date_en":"2011-06-09"},{"except":"2011-2012 оны хичээлийн жилд МУИС-ийн Газарзүй Геологийн сургуулийн Геологи, Аялал жуулчлалын менежментийн оройн ангид элсүүлэн суралцуулна. Элсэхээр бүртгүүлэгчид нь өмнө нь дээд боловсрол эзэмшсэн байх шаардлагатай. Бүртгэлийн хугацаа: Бүртгэлийг онлайнаар 2011 оны 6-р сарын 10-аас ...","title":"МУИС-ийн ГГС Геологи, Аялал жуулчлалын менежментийн оройн ангид элсүүлнэ","link":"https:\/\/news.num.edu.mn\/%d0%bc%d1%83%d0%b8%d1%81-%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b3%d0%b3%d1%81-%d0%b3%d0%b5%d0%be%d0%bb%d0%be%d0%b3%d0%b8-%d0%b0%d1%8f%d0%bb%d0%b0%d0%bb-%d0%b6%d1%83%d1%83%d0%bb%d1%87%d0%bb%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd\/","author":"baasansureng","thumbnail":false,"content":"<div>\n<div>\n\n2011-2012 оны хичээлийн жилд МУИС-ийн Газарзүй Геологийн сургуулийн Геологи, Аялал жуулчлалын менежментийн оройн ангид элсүүлэн суралцуулна. Элсэхээр бүртгүүлэгчид нь өмнө нь дээд боловсрол эзэмшсэн байх шаардлагатай.\n\nБүртгэлийн хугацаа: Бүртгэлийг онлайнаар 2011 оны 6-р сарын 10-аас 6 сарын 20-ны өдрүүдэд <a href=\"http:\/\/burtgel.num.edu.mn\/\" target=\"_blank\">http:\/\/burtgel.num.edu.mn<\/a> хаягаар бүртгүүлнэ. Бүртгүүлийн баталгаажуулалтыг 6-р сарын 20-оос 24-нд 10-18 цагийн хооронд МУИС-ийн VI байрны 202 тоот өрөөнд хийнэ. Бакалаврын диплом, хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (эх хувиа хамт авч ирэх) \n \nБүртгүүлэхдээ:\n<ul>\n\t<li>Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар<\/li>\n\t<li>Бүртгэлийн хураамж 5000 төгрөг<\/li>\n\t<li>Цээж зураг- 2 %<\/li>\n<\/ul>\nЭлсэлтийн шалгалтыг Математикийн хичээлээр (100%) авна. Шалгалтын хугацааг бүртгэлийн баталгаажилт хийх үед зарлана.\n\nХарилцах утас: 311809\nМУИС, Газарзүй Геологийн сургууль\n\n<\/div>\n<div class=\"normal\" style=\"padding: 20px\">\n\n<span class=\"normalbold\"> <\/span> \n<div><span class=\"normal\"><\/span><\/div>\n<span class=\"normal\">\n<p style=\"text-align: justify\">Бүртгэлийн хугацаа: Бүртгэлийг онлайнаар 2011 оны 6-р сарын 10-аас 6 сарын 20-ны өдрүүдэд <a href=\"http:\/\/burtgel.num.edu.mn\/\" target=\"_blank\">http:\/\/burtgel.num.edu.mn<\/a> хаягаар бүртгүүлнэ. Бүртгүүлийн баталгаажуулалтыг 6-р сарын 20-оос 24-нд 10-18 цагийн хооронд МУИС-ийн VI байрны 202 тоот өрөөнд хийнэ. Бакалаврын диплом, хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (эх хувиа хамт авч ирэх) \n \nБүртгүүлэхдээ:<\/p>\n\n<ul>\n\t<li>Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар<\/li>\n\t<li>Бүртгэлийн хураамж 5000 төгрөг<\/li>\n\t<li>Цээж зураг- 2 %<\/li>\n<\/ul>\n<p style=\"text-align: justify\">Элсэлтийн шалгалтыг Математикийн хичээлээр (100%) авна. Шалгалтын хугацааг бүртгэлийн баталгаажилт хийх үед зарлана.<\/p>\n<p style=\"text-align: center\">Харилцах утас: 311809\nМУИС, Газарзүй Геологийн сургууль<\/p>\n \n\n<\/span>\n<p style=\"text-align: justify\">2011-2012 оны хичээлийн жилд МУИС-ийн Газарзүй Геологийн сургуулийн Геологи, Аялал жуулчлалын менежментийн оройн ангид элсүүлэн суралцуулна. Элсэхээр бүртгүүлэгчид нь өмнө нь дээд боловсрол эзэмшсэн байх шаардлагатай.<\/p>\n\n<\/div>\n<\/div>","post_date":"2011-06-09","post_date_en":"2011-06-09"}]