МУИС-ийн ОРОЙ, ЭЧНЭЭ хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

Share Button

ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ

Оройн хөтөлбөрийн бүртгэл: 2018 оны 6 дугаар сарын 20-ны 08:30-аас 8 дугаар сарын 20-ны 17:30 цаг хүртэл

Эчнээ хөтөлбөрийн бүртгэл: 2018 оны 7 дугаар сарын 20-ны 08:30-аас 9 дүгээр сарын 20-ны 17:30 цаг хүртэл http://burtgel.num.edu.mn цахим хаягаар явагдана.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага

  • МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
  • Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом нь БСШУСЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
  • Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-тай танилцах үүрэгтэй.

Бүртгэлийн цахим хаяг: http://burtgel.num.edu.mn

Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ. Элсэлтийн шалгалтын хуваарийг бүртгэлийн системээр зарлана.

Монгол Улс, Улаанбаатар, Их сургуулийн гудамж-1,

МУИС-ийн хичээлийн II байрны 108 тоот Элсэлтийн алба

Утас: 7730-7730-1122, 1123, 1124, 1125, 1127, 1128, 1129