“Монгол Улсын зэргийн бус сургалтын өнөөгийн нөхцөл байдал, бэрхшээл, боломж, цаашдын хөгжлийн чиг хандлага” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Share Button

 

МУИС болон Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төсөл хамтран 2025 оны 05 сарын 06 өдрийн 12:30 – 18:30 цагийн хооронд Номын сангийн 502 тоот танхимд “Монголын Улсын зэргийн бус сургалтын өнөөгийн нөхцөл байдал, бэрхшээл, боломж, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь их, дээд сургуулийн зэргийн бус (микро кредит – бичил кредит) сургалтын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй саад бэрхшээлийг тодруулах, ямар боломж байгааг илрүүлэх, түүнийг зүй зохистой хөгжүүлэхийн тулд баримтлах төлөвлөгөө, дүрэм журам, стандартад тусгавал зохих асуудлыг тодорхойлоход оршсон. Хэлэлцүүлэгт 10 байгууллагын 11 илтгэл хэлэлцүүлсний дотор Эстони, Унгар улсын төлөөлөл Европын Холбооны зэргийн бус сургалтын туршлагыг цахимаар танилцуулж, “Өнөөгийн нөхцөл байдал-сорилт”, “Боломж-ирээдүйн чиг хандлага” гэсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт 11 байгууллагын 26 хүн цахим болон танхимаар оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Төслийн цахим хуудас:           https://domaniproject.eu/

Төслийн Facebook хуудас:      https://www.facebook.com/groups/domani

Төслийн YouTube суваг:         https://www.youtube.com/@DomaniProject

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.

DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар